Азийн блоггерууд фенүүдээ хэрхэн хуурдаг вэ? Тэдний өхөөрдөм хөөрхөн царайны цаана ямар ч хүн байж мэднэ!

1

Хэрвээ та дур булаам япон эсвэл хятад бүсгүйн гэрэл зураг, бичлэг үзсэн бол түүний хүүхэлдэй шиг дүрийг өхөөрдөх гэж яарсны хэрэггүй шүү. Заримдаа өхөөрдөм царайны цаана ахимаг насны эгч эсвэл зальтай эр ч байж мэднэ.

Энэ залуу эр нүүр будалтын хүчийг өөрийн туршлагаар сайн ойлгосон. Himeni нүүр будалтын ачаар эрчүүдийг ямар амархан хуурч болдгийг ойлгуулах зорилго тавьжээ. Тэр мэргэжилдээ үнэхээр сайн, түүнийг эрэгтэй хүн гэдгийг зөвхөн дуу хоолойгоор нь л таньж чадна.

Himeni бүх шүтэн бишрэгчдээ хуурахыг хүсэхгүй байгаа бол 59 настай байкер Цунгу дагагчдаа олон жил хуурчээ. Залуухан, царайлаг, мотоциклд хайртай бүсгүй Twitter-ийн олон хэрэглэгчийн зүрх сэтгэлийг эзэмдсэн нэгэн. Түүний шүтэн бишрэгчдийн нэг нь толины тусгалд нэгэн этгээд хачин зүйл олж хараагүй л бол тэр одоо ч хүмүүсийг хуурсаар л байх байсан биз ээ.

Нууц ч дороо задарч, олны өмнө FaceApp-аар зугаагаа гаргаж байсан хижээл насны эр хүн гарч ирсэн юм. Яаж бодит юм шиг харагдуулж байв гэсэн асуултанд сайн гэрэлтүүлэг, урт үс тус болсон хэмээн хариулжээ. Баригдсандаа тэр санаагаар унасан ч үгүй, харин ч шинэ дагагчидтай болсон тэрээр сэтгэл өөдрөг үлдсэн юм.

Өнөөдрийн манай гурав дахь “үзэсгэлэнт” бүсгүй Хятадаас тодорлоо. Тэрээр Douyu видео платформ ашиглан шүтэн бишрэгчдээ “бaйлдан дагуулж” байжээ. Шууд бичлэгийн үеэр нүүрийг нь толигор, өөгүй залуу бүсгүй шиг харагдуулах тусгай филтер ашигладаг байв. Техник гэдэг зүйл ямар аймшигтай хөгжсөн юм бэ?

bbc.com

Ээлжит шууд нэвтрүүлгийнхээ үеэр техникийн ямар нэгэн саатлын улмаас түүний филтер ажиллахаа больжээ. Энэ үед шүтэн бишрэгчид юу мэдэрсэн гэж бодож байна? Тэдний өмнө 30 гаран настай эмэгтэй гарч ирсэн юм, нүүр царайны хувьд үзэсгэлэнтэй ч гэхээргүй.

have8.tv

TikTok хэрэглэгчид ч гэсэн олон төрлийн филтерийн xохирогчид болжээ. Xi Hong Shi гэх хятад бүсгүй өхөөрдмөөр дүр төрхтэй бичлэгээ сошиал сүлжээнд байнга байршуулдаг нэгэн. Түүнийг бараг 800,000 гаруй фен нь дагадаг бөгөөд “өөгүй үзэсгэлэнтэй” гэж хүртэл өргөмжлөөд байсан гэдэг.

have8.tv

Харамсалтай нь бүсгүйг хуучин найз залуу болон өөрийнх нь найз нөхөд барьж өгчээ. Тэд нийлж байгаад бүсгүйн жинхэнэ зургийг сошиал сүлжээгээр тараасан юм: ямар ч филтергүй, будаггүй, илүүдэл жинтэй, түүнд хүүхэлдэйн дүр төрх гэхээр зүйл огтхон ч  байсангүй.

 

Нийтлэлийн төгсгөлд танд иймэрхүү хуурамч “гоо бүсгүйчүүд”-ийг танилцуулъя

21
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *