Солонгос дизайнеруудын бүтээсэн Two Faced нэртэй хоёр талт концепци цонх

0

Солонгос дизайнеруудын бүтээсэн Two Faced нэртэй хоёр талт концепци цонх


Цонхныхоо тавцан дээр цэцэг тарьдаг хэн бүхэнд маш их таалагдах нэгэн гайхалтай санаагаар бүтээгдсэн цонхны концепци загварыг танилцуулъя. Солонгосын дизайнерууд болох Junkyung Kim, Yonggu Do нарын бүтээл болох энэхүү цонх нь гол дундуураа тэнхлэгтэй бөгөөд энэхүү тэнхлэг нь 360 градус эргэлдэх боломжтой юм. Эргэлдэгч тэнхлэг нь цонхоо угааж цэвэрлэх үед цонхны гадна талын хэсгийг угаах ажлыг маш хөнгөвчилж өгнө. Танд цонхныхоо цаад тал руу өнгийх ямар ч хэрэг байхгүй. Зүгээр л эргүүлээд л болоо. Мөн цэцэг ургамал таригчдын хувьд маш сайн талтай.Гадаа нарлаг, дулаахан, цаг агаар сайхан үед хайртай цэцгээ гадаа гаргахын тулд нэг нэгээр нь тагт руугаа зөөх шаардлагагүй. Эсвэл гэнэтхэн хүйтэрсэн тохиолдолд тагтан дээрх цэцгээ хурдан зөөх гэж сандрах ч хэрэггүй. Зүгээр л эргэлддэг цонхоо эргүүлээд л гүйцээ. Гоёмсог цэцэгнүүд тань алтан нарны илчийг ханатлаа шингээж, болор мөнгөн дуслуудтай борооны усаар хангалттай услагдана. Цонх угаах ажлыг тань хөнгөвчлөх, мөн цэцэг тарих сонирхлыг тань дэмжих энэ цонхны загвар танд таалагдсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/11/01 at 12:13

    Denduu uhaalag umaa. Bugd tsonhoo iim bolgii

  2. devidoff

    2011/11/01 at 18:59

    aimar aimar! mgld ch udajiiij orj irex blgui

  3. BeCk2112

    2011/11/02 at 14:34

    өө лайтай

  4. Зочин

    2011/11/06 at 21:56

    хамгийн гол нь аюулгүй байдал талаасаа хэцүү л дээ…. цонхоор унах асуудал их гарна… аймаар аймаар… би хувьдаа дэмжихгүй байна…

  5. InprezA

    2011/11/17 at 17:53

    hetsvv l tsonkh bna

  6. Зочин

    2011/11/28 at 08:26

    Sanaa ni goyo yum aa Gehdee manai ornii nuhtsuld taarahgui yum bna daa

  7. Holodream

    2011/12/14 at 16:38

    Mgl.d zohihguin bn huiten sheruun shuurgatai gazar

  8. Зочин

    2011/12/27 at 13:42

    хэцүү л юм байна даа. санаа нь давгүй л юм.

  9. Зочин

    2012/02/18 at 13:52

    dajgui setgesen zuil bn shuu

  10. Зочин

    2012/05/09 at 22:00

    hehe ymartaich ayulgui baidal talas hangalttai hamgaalalt bga bhda hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *