ПЭПСИ БРЭНД “АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ОРЧИН” шилдэг ЗУРАГТ ХУУДАС-ны уралдаан зарлалаа

0

ПЭПСИ БРЭНД “АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ОРЧИН” шилдэг ЗУРАГТ ХУУДАС-ны уралдаан зарлалаа

ПЭПСИ БРЭНД “АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ОРЧИН” шилдэг ЗУРАГТ ХУУДАС-ны уралдаан зарлалаа
Дэлхийн тэргүүлэгч брэнд PepsiCo International корпорацийн Монгол улс дахь онцгой эрхт үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК нь монголд дэлхийн шилдэг брэнд PEPSI, 7UP, MIRINDA ундааг үйлдвэрлэж эхлээд удаагүй байгаа ч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж хүүхэд залуучуудыг байнга зөв зүйтэй үйл хэрэгт уриалж, тэдний сайн сайхан ирээдүй рүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж эхлээд байгаагийн нэг нь Нийслэлийн Цагдаагийн Газартай хамтарсан АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ компанит ажил билээ. Энэ ажлынхаа хүрээнд Монголын УРАН БҮТЭЭЛЧ ЗАЛУУЧУУДЫН дунд АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ шилдэг ЗУРАГТ ХУУДАС-ны загварын уралдааныг зарлаж байна.
Уралдааны гол зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуустаа АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ирээдүйг цогцлоох үүднээс сөрөг нөлөөг нь ойлгуулж, сэргийлсэн сурталчилгааг график дизайны хэлбэрээр, уран чадварлагаар бүтээхэд Монголын уран бүтээлч залуучуудын хувь нэмрийг оролцуулж, шилдэг бүтээлийг шалгаруулан хэвлэж, олон нийтийн газруудаар тараан, ухуулан сурталчлахад оршино.• Ерөнхий сэдэв : “ПЭПСИ” – “АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ орчин”
• Уралдаан явагдах хугацаа: 10-р сарын 28-аас 11-р сарын 30-ны өдөр xүртэл бүтээлийг хүлээн авна.
• Шаардлага: Өгөгдсөн сэдвийн дагуу шинийг эрэлхийлж, чөлөөтэй сэтгэх. ПЭПСИ брэндийн өнгө аяс, лого болон НЦГ-ын логог мөн тусгасан байх. Нэг хүн хэдэн ч бүтээл ирүүлж болно.
• Зургийн хэмжээ: А2, 300dpi

ШАГНАЛ: Хамгийн шилдэг 1 уран бүтээлийн эзэн – WACOM CINTIQ 12WX

Оролцогч бүр бүтээлээ, овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаарын хамт өөрийн Имэил хаягнаасаа [email protected] – хаяг руу заасан хугацаанд явуулна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *