Таныг байнга хомхой долоогоод зовоож байна уу? Шалтгааныг нь одоо болтол мэдэж чадаагүй юу? Хомхойг гэрийн нөхцөлд эдгээх аргууд болон урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд

2

Бодит статистик тоо

Өвчин судлал, хяналтын төвөөс гаргасан тоон баримтыг харахад зургаан хүн тутмын нэг нь герпесийн вирус тээгч байдаг ажээ. Өөрөөр хэлбэл та амьдралынхаа туршид ийм вирустэй маш олон хүнтэй уулзаж, харилцан хүрэлцэж байсан гэсэн үг юм. Герпес вирус өөрийгөө шууд мэдрүүлэхгүй, олон жилийн турш далд байх тохиолдол ч бий. Магадгүй дээр дурдсан статистик тоо алдаатай ч байж болох юм, энэхүү тоонд далд хэлбэрийн вирус ороогүйг анхаарна биз ээ.

 

Герпесийн ерөнхий шинж тэмдэг

Герпесийн үндсэн шинж нь ус гүйсэн яр гардаг. Энэ яр ихэвчлэн амны эргэн тойрон эсвэл бэлэг эрхтний орчмоор үзэгдэнэ. Эд өвчний үед өөр бусад шинж тэмдгүүд ч давхар илэрч болзошгүй. Үнэн хэрэгтээ та ядрах, өвдөх, халуурах, булчирхай цочих зэрэг таагүй мэдрэмжүүдийг ч мэдэрч болох юм. Эдгээр шинж тэмдгүүд өөр бусад асуудлуудыг ч дагуулна, ханиад томуу хүрэх, үс салаалах зэрэг. Герпесээр халдварласан хүн өөрийгөө ийм вирустэй гэдгээ мэдэхгүй явдаг тул эмчид тэр болгон очиж үзүүлдэггүй байна.

 

Вирус хэрхэн дамждаг вэ?

Вирус тээгчийн арьсанд хүрсэн тохиолдолд герпес халдварладаг. Бие дээрх аливаа яр шингэнээр дүүрч болох талтай. Хүн тэр шингэнд хүрвэл халдварлах магадлал эрс өндөр болно.

 

Зуун настаар эмчлэх нь

Хэрвээ таныг герпес байнга зовоогоод байгаа бол өвчний таагүй мэдрэмжийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр багасгаж болно. Зуун наст – цөлөрхөг газар ургадаг эмчилгээний үйлчилгээтэй ургамал болно. Тасалгаанд ургуулсан зуун наст ч мөн адил эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг. Зуун настын шүүсийг шархан дээрээ шууд түрхэхэд халуун оргиж өвдөж байсан мэдрэмж харьцангуй багасдаг байна. Шүүс нь арьсанд шингэх ёстой, хэдэн минутын дараа гэхэд өвчин арилна.

 

Зөгийн бал

Зөгийн бал – герпесийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Зөгийн ялгаруулах зөгийн баланд нүүрс усны хэт исэл агуулсан бодис агуулагддаг. Чухам энэ бодис худалдааны тосон түрхлэгээс илүү үр дүнтэй эмчилгээ үзүүлэх ажээ. Бактери зэрэг өөр бусад хортой микро биетүүд сахарын агууламжаас болж үржих боломжгүйд хүрнэ. Таны уруул дээр гарсан герпес зөгийн балны ачаар богино хугацаанд арилах ажээ.

4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Chindari Enkhsaikhan

    Chindari Enkhsaikhan

    2019/11/02 at 08:41

    Duuya Dulamdorj

  2. Нямка Нь

    Нямка Нь

    2019/11/03 at 00:18

    Төвшөө Б.

  3. Dugerjab Bolortuya

    Dugerjab Bolortuya

    2019/11/03 at 10:31

    Болортуяа Номин

  4. Tsoogii Hair Erhes

    Tsoogii Hair Erhes

    2019/11/04 at 16:34

    Nyamaa Badamchimeg

  5. Очироо Очко

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *