Йог таныг амгалан тайван, аз жаргалтай болоход тань тусална

2

Шинжлэх ухаан нь йогийг хүний сэтгэл санааны байдлыг сайн байхад тустай гэдгийг баталсан билээ.

Тархи толгойд элдэв бодол эргэлдэж байхад аливаа зүйлд цаг хугацаа хүрэхгүй, сэтгэл санаа амар тайван байх нөхцөл үгүй болдог. Ингэснээр биднийг байнгын стресс эзэмдэж, архаг ядаргаа бий болж аливаа зүйлд дур хүсэл үгүй болох нь бий. Ийм үед бид улам түгших ба өөрийгөө жинхэнээр нь тайвшруулж биеэ суллаж чадахгүй байх нь элбэг тохиолдоно.

Бие болон сэтгэл санаагаа тайвшруулах үр дүнтэй нэгэн арга бий – энэ бол йог юм. Эрдэмтэд энэ талаар их сонирхож олон судалгаа хийсэн бөгөөд тэд доорх зүйлийг олж тогтоосон байна.

Йог хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Биеийн хувьд иог нь хүний бие организмын бүх л системд сайнаар нөлөөлөх ба ялангуяа мэдрэл болон дааврын системд их чухал үр дүн үзүүлдэг билээ.

1. Стрессийн шинж чанарыг мэдрэхэд чухал нөлөөтэй

Иогоор хичээллэдэг хүний тархины зарим нэг мэдрэх чадвар өндөр хөгждөг. Энэ нь биеийн байдлыг мэдрэх, түүний хариу үйлдэл үзүүлэх, сэтгэл санааг хариуцдаг тэр хэсэг юм. Иог нь хүн биеэ таньж, мэдэрч чаддаг болгох ба тархины тэр хэсгийг илүү эрчтэй ажиллуулдаг байна. Сэтгэл санааны байдлыг хянаж, стресс үүсгэх нөхцлийг таньж газар авахаас сэргийлнэ. Тиймээс иогоор хичээллэдэг хүмүүс хүнд хэцүү зүйлийг илүү тайвнаар хүлээж авдаг байна.

2. Тайвширч, биеэ суллаж чаддаг

Иог нь хүнийг идэвхтэй байлгах мэдрэлийн системийг илүү зөв ажиллахад “сургадаг” гэнэ. Бид байдлыг бүрэн мэдэрч байх боловч аливаа нэг сандрал, түгшилт орохгүй. Мөн иог нь тархины тайвшруулах мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлж биеийг илүү тайван, сул чөлөөтэй болгож өгнө.

1989 онд хийсэн Рожер Коулын судалгаагаар иогийн буруу харсан асан бүхий дасгалууд нь барорефлекс хэмээх үйлчилгээ бий болгож тархины үйл ажиллагааг тайвшруулдаг байна. Артерийн судасны даралт нэмэгдэх үед хүзүүний мэдрэл энэ тухай мэдээллийг тархинд дамжуулж зүрхний даралтыг багасгах дохио өгдгөөр үүнийг тайлбарладаг юм. Коулын үзэж байгаагаар үүнтэй зэрэгцэн рефлекс ч гэсэн хүзүүнд даралт ихсэх үед тархийг тайвшруулах дохио өгдөг гэнэ.

3. Стрессийн дааврын түвшинг багасгана

Иогоор хичээллэх нь цусан дахь кортизолын хэмжээг багасгана. Анхны хичээлийн дараа л олон хүн сэтгэл санаа өөрчлөгдөж байгаа тухай ярьдаг. Стресс байхгүй бол түүний үр дагавар ч үгүй билээ.

Иогоор хичээллэн ашигтай зүйлийг нь олж авах арга

Иог гэдэг бол хүн өөрийнхөө бие дотор аялсан гайхамшигтай аялал бөгөөд олон шинэ зүйлийг мэдэж авдаг байна. Амжилтад хүрэхийн тулд гурван зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Тогтмол хичээллэх. Долоо хоногт 2-3 удаа дасгалуудаа хийх хэрэгтэй. Нэг л мэдэхэд та гэртээ иогийн хивсэнцэр авч дасгал хийдэг болмоор болно.
  2. Өөртөө цаг гарга. Хэдэн сарын дотор өөр хүн болно гэж хүлээх хэрэггүй, өөрийгөө хэрхэн аажуухан өөрчлөгдөж байгааг анзаар.
  3. Өөртөө таарсан иогийн стиль болон багш олж авахыг хичээ.

Янз бүрээр оролд, унш, судал – таны дотоод “би” чинь танд хэрэгтэй зүйлийг өөрөө олж авах ба бие маань эзнээ хуурна гэж үгүй билээ. Хэдий чинээ эрт эхэлнэ төдий чинээ үр дүн эрт гарна. Тэр үед хорвоо дэлхийн өнгө, гэрэл гэгээ хүртэл өөрөөр харагдаж таны амьдрал тайван амгалан, аз жаргалтай болох болно.

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *