Өндөгтэй шарсан будаатай хоол хийх хамгийн төгс арга

4

Агшаасан будаа бүхий хятад хоол идэх дуртай хүнд таарах амттай, сайхан үнэртэй жор юм.

Шарж агшаасан будаа хийх 6 шилдэг арга

1. Аль болох урт хэлбэртэй будаа хэрэглэх нь зөв бөгөөд хэрвээ орой тийм хоол хийх гэж байгаа бол өглөө нь будаагаа агшааж, даавуун дээр жигд тараан тавина. Ингэсний хүчинд будаа хоорондоо наалдахгүй, хоолонд бөөгнөрсөн будаа бий болохгүй билээ.

2. Шарж байх үедээ хагалсан өндөг, будаагаа хэт их хольж хутгаж болохгүй. Өндөгний жижигхэн хэсэг бий болох хүртэл хутгана.

3. Будаагаа болгохдоо бага зэрэг соя соус хэрэглэнэ.

4. 2 цайны халбага соя соусаас хэтрүүлж болохгүй. Энэ цуугаар будааны өнгийг л бага зэрэг хувиргаж, боровтор өнгөтэй болгоно.

5. Ногоон сонгиныг ташуу хэрчинэ. Энэ нь энгийн хоолыг маань сайхан харагдуулах билээ.

6. Сонгиноо хоолоо гаргахын өмнөхөн хийх ба ингэж үнэр, амтыг нь хадгална.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 2 хэсэг бекон
  • 3 өндөг
  • 500-700 гр агшаасан будаа
  • Өөрийн хэрэглэдэг хэмжээгээр давс
  • 2 цайны халбага соя соус хэмээх цуу
  • Бага зэрэг гүнжидийн тос

Өндөгтэй шарсан будааг хэрхэн хийх вэ?

Гахайн мах – беконоо жижиглэн хэрчээд халаасан, үл наалдах ул бүхий хайруулын тавганд хийнэ. Дунд зэргийг галаар шараад үе үе хутгах ба алтлаг хатуувтар болтол байлгана. Беконоо авч хайруулын тавгаа махнаас үлдсэн тостой нь байлгана.

Өндгөө хагалж сайн хутгаад хайруулын тавгандаа хийнэ. Өндөг хатуурч эхлэх үед будаагаа хийнэ. Зөөлөн боловч хурдан хутгаж өндгөө олон жижиг хэсэг болгох хэрэгтэй. Ийм нөхцөлд савхаар хутгахад амар байх болно.

Будаа халах үед беконоо нэмж дээрээс нь соя соус, давсаа хийгээд сайн хутгаарай.

Хайруулын тавгаа гал дээрээс авч дээрээс нь хэрчсэн сонгино, гүнжидийн тосоо хийж дахин хутгана. Энэ хоолыг халуунаар, хүйтнээр нь хэрэглэх боломжтой.

22
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2018/05/27 at 16:18

    Sharsan undugtei budaatai … gej bicheesei…

  2. Dulguun Tamir

    Dulguun Tamir

    2018/05/27 at 17:21

    Ashley Såske

  3. Erdene Ganbaatar

    Erdene Ganbaatar

    2018/05/27 at 18:06

    budaga bas sharna gnee

  4. Baatar Erdenechuluun

    Baatar Erdenechuluun

    2018/05/28 at 00:18

    O

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *