Эрүүл энх урт удаан наслах 10 нууц

4

Урт наслахын тулд тамхи татахгүй дасгал хийгээд… Үгүй гэж хэлнэ.

Сүүлийн үеийн судалгаагаар урт наслахын тулд дээрх шиг уйтгартай амьдралын хэв маяг барих хэрэггүй бололтой.

Хүн генетикийн хувьд 150 наслах боломжтой ч бид үүнээс ихээхэн бага насалдаг билээ. Японы дундаж наслалт 79 бол нигерүүд болон сомаличуудын дундаж наслалт дөнгөж 47 байна.

Манай улсын хувьд энэ тоо дунд хавьд нь байгаа. Мэргэжилтнүүд урт наслагч нарын туршлагыг судлан үзээд 10 зарчим тодорхойлсон ба эдгээрийг баримтлан амьдарвал насныхаа тоог ихээхэн уртасгаж болох гэнэ.

1-р зарчим: Хэт их идэхгүй байх

Хэрвээ та хүнд хүчир биеийн ачаалал бүхий ажил эрхэлдэг бол танд өдөрт 2000 ккал хангалттай. Ийм байдлаар та эд эсээ хэт ачааллаас хамгаалж идэвхтэй байх нөхцөл бүрдүүлнэ.

2-р зарчим: Хоол хүнс тань таны насанд тохирсон байх ёстой

Хэрвээ 30 орчим насны эмэгтэй хүн самар болон жигнэмэг хоол хүнсэндээ ахиу хэрэглэвэл анхны үрчлээ нь нилээд сүүлд бий болно. 40 наснаас ахимаг хүмүүс каротин ихтэй лууван болон бусад улаан, шар, улбар шар өнгөтэй ногоо их хэрэглэх хэрэгтэй. 50 наснаас хойш кальци нь ясны бат бөхийг хангах бол магни нь зүрхэнд сайн. 40 насны эрэгтэй хүнд бяслаг, бөөрөнд их байх селен хэрэгтэй бөгөөд энэ нь стрессийг тайлахад сайн. 50 гараад загас их идэх нь зүрх болон судсанд тустай.

3-р зарчим: Тэтгэвэрт гарах гэж яарах хэрэггүй

Ажил эрхэлдэггүй хүмүүс ажилтай хүмүүсээс дунджаар 5 насаар ахимаг харагддаг гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлсон байна. Зарим нэг мэргэжил нь залуу насаа хадгалахад тус болдог гэнэ.

Урт насалдаг хүмүүс дотор хөгжмийн удирдаач, гүн ухаантан, зураач, лам их байна.

4-р зарчим: Секс бол урт наслах нэг үндэс

Бэлгийн ажлын үед организм эндорфин хэмээх даавар ялгаруулдаг байна. Энэ нь дархлааг сайжруулдаг ид шидтэй зүйл билээ. Долоо хоногт хоёроос доошгүй удаа бэлгийн ажил хийдэг хүн үеийнхнээсээ 14 насаар залуу харагдана.

5-р зарчим: Ямар ч нөхцөлд сэтгэл санаагаар унаж болохгүй

Өөдрөг үзэлтэй хүн урт насалдаг гэдэгт одоо эмч нар эргэлзэхээ больжээ.

6-р зарчим: Хөдөл

Өдөрт хэдхэн минут биеийн тамираар хичээллэх нь урт наслахад тустай. Хөдлөх үед өсөх даавар ялгарах ба 30 наснаас хойш ялгарах нь эрс багасна.

 7-р зарчим: Сэрүүн өрөөнд унтах

+17 болон +18 хэмд унтдаг хүмүүс илүү залуу харагддаг. Бодисын солилцоо болон насны илрэх байдал нь орчны температураас шалтгаалдаг байна.

8-р зарчим: Аль болох сэтгэл санаа өндөр байж таашаал авах

Үе үе өөрийгөө баярлуулж байх хэрэгтэй: томхон бялууны хэсэг, найз нартайгаа оройттол наргиж цэнгэх, унатлаа бүжиглэх, хэдэн цагийн турш детектив унших зэрэг нь урт наслахад хэрэгтэй.

9-р зарчим: Уур уцаараа барилгүй ил гаргаж бай

Хорт хавдар туссан хүний 64% нь уур уцаараа дотроо барьдаг байсан гэнэ.

10-р зарчим: Тархи толгойгоо ажиллуул

Үгийн сүлжээ бөглө, их унш, гадаад хэл сур, цээжээр тоо бод… Тархиа идэвхтэй ажиллуулснаар та зүрхний үйл ажиллагаагаа сэргээж цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг байна.

90
БахархмаарБахархмаар
27
ГоёГоё
21
ХөөрхөнХөөрхөн
21
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *