Үс арчилгааны талаар таны зайлшгүй мэдэх ёстой 6 арга. Эрүүл, гялалзсан үстэй болохын тулд заавал мөнгө үрж салонд орох хэрэггүй

0

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлдэг хамгийн гол зүйлийн нэг нь үс бөгөөд үс арчилгааны талаар олон арван судалгаа хийгдсэн байдаг ч үстэй холбоотой асуудлууд хөвөрсөөр л байдаг. Гэсэн хэдий ч энэ нь та эрүүл, гялалзсан үстэй болохын тулд заавал мөнгө үрж салонд орох хэрэгтэй гэсэн үг биш. Үнэн хэрэгтээ үснийхээ шинж чанарыг таньж мэдэн мөнгө үрэлгүйгээр гэрийн аргаар арчилж болох маш олон арга байдаг. Тиймээс бид өнөөдөр танд үс арчилгааны өндөр үр дүн бүхий арчилгааны талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Буржгар үстэй бол саван, уруулын тэжээл болон желатин ашиглан асуудлаа шийдэж болно

© Aajkaaldaily

Буржгар үсний арчилгаа бага зэрэг хэцүү байдаг. Мэдээж буржгар үс гоё хэдий ч арчилгаа хийхэд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог. Жишээлбэл, долгионыг илүү удаан нэг хэлбэрт нь байлгая гэвэл саван хэрэглэх шаардлагатай. Бас нэгэн зүйл нь самнахад төвөгтэй ширэлдсэн үсэнд уруулын тэжээл хэрэглэснээр яг л үсний вакс хэрэглэсэн мэт үйлчилгээг мэдэрч болно. Хэрэв танд дахиад ч цаг зав байгаад бүр илүү үр дүн хүсэж байвал желатинтай маск ашиглан үсээ янзлах боломжтой.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Желатины нунтаг
  • Үсний тос
  • Цэвэр ус (заавал шаардлагатай биш)
  • Өндөгний шар (заавал шаардлагатай биш)

1 халбага желатины нунтгийг 3 аяга усанд холино (илүү сайн үр дүнд хүрэхийн тулд шүүсэн ус ашиглаж болно). Желатин бүрэн задарч дууссан үед (холимгоо бага зэрэг халаах шаардлага гарч магадгүй) үсний тос нэмж хийнэ. Зуурмагаа хөргөөд хуйхандаа хүргэлгүйгээр үсэндээ жигд түрхэж өгнө. Дараа нь шүршүүрийн малгай өмсөөд 40 минутын турш халуун алчуураар боогоорой. Энэхүү маск нь таны үсийг гялалзсан, толигор болгоно.

 

2. Самаа зөв сонго

Таны анзаарсанчлан үсний эрүүл мэндэд өдөр тутам хийгддэг механик үйлдлүүд ч маш ихээр нөлөөлдөг. Тиймээс мэдээж эрүүл үстэй болохыг хүсэж байвал самаа зөв сонгохоос эхлэх хэрэгтэй. Хэрэв үс тань хуурай байгаа тохиолдолд массажны самаар самнах ёстойг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Ингэснээр үсээ самнахаас гадна хуйхандаа массаж хийснээр үсний ургалтыг сайжруулах болно. Түүнчлэн ингэж самнах үед хуйхны цусны эргэлт сайжирч үс илүү гялалзсан өнгөтэй болдог.

Харин нойтон үсийг самнаж болохгүй. Учир нь үсийг нойтон үед самнахад маш их гэмтдэг. Хэрэв самнах шаардлагатай бол бага зэрэг хатааж байгаад самнаарай. Самны хувьд өргөн хол зайтай шүдтэй байвал илүү аюулгүй.

 

3. Үсний ургалт нэмэгдүүлэх өндөгний маск

© sarakhan / Hairpediaclub, © Tanya Chaudhary / Youtube

Үсний бүтцийн ихэнхийг уураг, амин хүчлүүд бүрдүүлдэг бөгөөд өндөг нь эдгээр элементүүдээр баялаг байдаг бөгөөд хэрэв та сайхан үстэй байхыг хүсэж байвал энэ аргыг заавал туршиж үзээрэй. Өндөгний шар нь үсийг зөөлөн болгож, уналтыг багасган, үсний ургалтыг идэвхжүүлдэг. Зөгийн бал нь үсийг гайхалтай зөөлөн болгодог. Кастор тос нь үсний ургалтыг дэмждэг гэдгээрээ алдартай.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 2 цайны халбага кастор тос
  • 1 өндөгний шар
  • 1 халбага органик зөгийн бал

Эдгээр орцуудыг хольж сайтар хутгаад үсэндээ жигд түрхэж өгнө. Дараагаар нь сайтар массажлах хэрэгтэй. Ингээд хэсэг массаж хийснийхээ дараа гялгар уутаар ороох юм уу, шүршүүрийн малгай өмсөөд хэдэн цаг орхичих. Дараа нь үсээ шампуньдэж угаагаад, ангижруулагчаар зайлна. Яг энэ үйлдлээ долоо хоногт 2 удаа хийж чадвал хэдхэн сарын дараа гэхэд л үр дүн нь нүдэнд ил харагдах болно.

 

 

4. Үсийг цэвэрхэн хэвээр нь удаан байлгах гэрийн аргаар хийх боломжтой хуурай шампунь

© Lopa Mohanty / Fashionlady

Хуурай шампунь нь ус хэрэглэхгүйгээр үсийг цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн юм. Ийм шампунь нь ихэвчлэн олон төрлийн химийн найрлагатай байдаг ч гэрийн аргаар хийх боломжтой байдаг.

Танд хэрэгтэй зүйлс:

  • 2 халбага крахмал
  • 2 халбага какаоны нунтаг (үсийг илүү бараан өнгөтэй болгоно)
  • Сонголтоор 5-6 дусал эфирийн тос хийж болно.
  • Нүүр будалтын өргөн багс

Бүх найрлагыг аяганд хийж холино. Хэрэглэхээсээ өмнө савыг сайтар сэгсэрч, бэлэн болсон холимгоо үсэндээ жигд түрхэнэ. Хэрэв багс ашиглан түрхэж байгаа бол эхлээд хуйхнаасаа эхлээд түрхэх хэрэгтэй. Ингэснээр хуйхан дахь илүүдэл тосыг шингээн авч үс эргээд намирч эхэлнэ. Хамгийн сүүлд үсний сэнс ашиглан илүүдэл нунтгийг арилгах хэрэгтэй.

Хэрэв та сойз хэрэглэж байгаа бол үндсийг нь бага зэрэг нунтаг түрхээд, илүүдэл тосыг шингээгээд хүлээх хэрэгтэй бөгөөд дараа нь үсийг сайтар угаана. Эцэст нь үс хатаагч ашиглан шампунийн үлдсэн хэсгүүдийг арилгаж, үсийг илүү өнгөлөг болгоно.

 

5. Салаалсан үзүүрийн арчилгааны нууц

© Health & Heldi / Youtube

Энэ арга нь салаалсан үзүүрийг яг ч желатины маск шиг үр дүнтэй эмчлэхгүй. Гэхдээ тогтмол хэрэглэж чадвал үсний үзүүрийн хуурайшилтыг шийдэж болох үр дүнтэй арга юм.

Энэ нь маш энгийн: үсээ угаахаасаа өмнө үсний үзүүрт тэжээлийн тос түрхэнэ. Ингээд хуйхандаа шампунь түрхээд хөөсрүүлж байгаад аажмаар бүх үсээ хөөсрүүлнэ. Гол зорилго нь угаахаас өмнө түрхсэн тос үсийг шампуньд шууд өртөхгүйгээр үйлчилгээг нь арай зөөлнөөр хүлээн авахад тусална гэсэн үг. Түүнчлэн бас нэг зүйл нь: үсээ угаахаас өмнө ангижруулагч ашиглах. Ингэснээр үсний ерөнхий бүтэц сайжирч гэмтэл нь багасах болно.

 

6. Хагнаас салцгаая

© beautyofgirls, © depositphotos.com

Аспирин нь өвдөлт намдаахаас гадна олон гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Тэдгээр гоо сайхны хэрэглээнүүдийн нэг нь үс арчилгаа бөгөөд ялангуяа хуйханд хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг байна. Аспириныг хагтай тэмцэхэд ашиглаж болно.

Таны хийх ёстой зүйл бол хэдэн ширхэг эм нунтаглаад, шампуньтайгаа хольж, хуйхандаа түрхэх. Түрхсэн чигээрээ хэдэн минут байлгаад дараа нь сайтар угаана. Мөн аспиринаа халуун устай хольж хуйхандаа массаж хийж өгөөд 10 минут орчим байлгасны дараа угаах хэрэгтэй. Ингээд үсээ алчуураар зөөлхөн орооно. Аспирин нь хагны эсрэг шампунид хэрэглэгддэг салицилийн хүчил агуулдаг.

 

Олны дунд байдаг буруу ойлголтын залруулга

© Depositphotos
  • Төөрөгдөл #1: Үсний үзүүрээ тогтмол тайрснаар ургалт хурдасна

Энгийн юм шиг хэдий ч энэ ойлголт нь маш буруу юм. Үсний ургах хурд нь толгой дээрх уутанцраас шууд хамаардаг бөгөөд үүнийг массаж, маск, тос, витаминаар өдөөж болно. Үсээ тайруулах нь зөвхөн үсийг илүү эрүүл харагдуулдаг.

  • Төөрөгдөл #2: Үсээ тайруулахаасаа өмнө угаах ёстой

Олон хүмүүс гоо сайхны салон руу явахаасаа өмнө үсээ угаасан байх ёстой л гэж боддог.  Гэхдээ үсчинд очихоос нэг өдрийн өмнө үсээ угаасан байх нь дараа дараагийн үйл явцад сайн нөлөөтэй байдаг. Хамгийн гол үсчин үсийг цэвэрхэн байх үед гэмтлийг нь сайтар тодорхойлж чаддаггүй.

  • Төөрөгдөл #3: Үсээ эрүүл байлгахын тулд мэргэжлийн гоо заслын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой

Энэ бол бас нэгэн түгээмэл буруу ойлголт юм. Мэдээжийн хэрэг, үүнд тодорхой хэмжээний үнэн зүйл бий, ялангуяа та үснийхээ бүтцэд тохирсон бүтээгдэхүүнийг сонгож чадвал. Гэсэн хэдий ч өндөр үнэтэй бүхэн сайн байна гэсэн ойлголт бол ташаа зүйл юм. Зарим нэг хямд үнэтэй шампуниас ч өндөр үр дүн мэдрэх боломжтой – хамгийн гол нь найрлагыг нь сайтар анзаарах хэрэгтэй. Сайн шампунь нь парабен эсвэл фталат агуулаагүй байх ёстой.

  • Төөрөгдөл #4: Үсээ өдөр бүр угаавал эмзэг болдог

Энэхүү түгээмэл ойлголт нь олон эргэлзээ, маргаан үүсгэдэг. Гэхдээ л мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүмүүсийн ихэнх нь чухам ямар нөлөөтэй учраас ойр ойрхон үсээ угаах нь буруу гэдгийг мэддэггүй байна. Үсээ ойр ойрхон угаах нь бус угаасны дараа сэнсдэх нь хамгийн их хор нөлөөтэй байдаг. Гэхдээ байгалийн гаралтай зөөлөн шампунь хэрэглэвэл ямар ч гэмтэл гарахгүй.

Та үс арчилгааны үр дүнтэй арга мэдэх үү? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

18
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/22 at 22:22

    Э. Охиноо

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/24 at 12:41

    Icecream Icecream

  3. Dashtseren Oyunbileg

    Dashtseren Oyunbileg

    2020/06/24 at 20:00

    Za araich jelatineer ugaahgui bha

  4. Мөнх Эрдэнэ

    Мөнх Эрдэнэ

    2020/06/24 at 23:33

    Б. Давхарбаяр

  5. Gyalalzah eneter ungurch ugaah bvrtl tug tugaaraa unasaar udahgvi halzan tolgoitoi bhim shig bnoo vs unaltig yaj zogsooh ve yamar arga charga bna heregleegvi tvrheegvi uws undug pivo gej alga argaa barahdaa sheeseeree ugaaj vzlee tusig es uguw.help me ☹☹☹

  6. NominErdene Batbileg

    NominErdene Batbileg

    2020/06/25 at 13:40

    Yfejgej🕷🕷🐜🐜🕸🕸

  7. NominErdene Batbileg

    NominErdene Batbileg

    2020/06/25 at 13:40

    Iudjkdghgvdnven🕷🕷🐜🐜🦂

  8. Энхманлай Манлай

    Энхманлай Манлай

    2020/06/25 at 14:29

    Б. Мөнхзаяа уншаарай хайраа

  9. Bodigerel Undarmaa

    Bodigerel Undarmaa

    2020/06/25 at 16:11

    цццццццммммп

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *