Стресс нуруунд хэрхэн нөлөөлдөг вэ?

0

Нуруу нь бэртэл гэмтэл эсвэл өөр бусад өвчлөлийн улмаас өвдөггүй харин стрессээс болж өвддөг байна. Стресс нэмэгдэх тусам сэтгэл мэдрэлийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Хэт их санаа зовох, стрессийн үед бидний нуруу хэрхэн өөрчлөгдөж байгааг сонирхоцгооё.

Хүзүүний хэсгээр өвдөнө

Хүзүүгээр байнга өвдөх шалтгаан нь сэтгэл зүйн шарх байж болно. Мөн дааж давшгүй үүрэг хариуцлага хүлээсэн эсвэл таагүй зүйл тохиолдсон байж болзошгүй. Энэ бүхний дарамтанд орсноор бие эрхтэн хариу үйлдэл үзүүлж байгаа ажээ.

 

Сколиоз болон хөших

Ямар нэгэн хүнд нөхцөл байдалд удаан байсан хүний нуруу их хөшдөг. Ажил эсвэл гэртээ ямар нэгэн хүчирхийлэлд орсон байж болно. Бие эрхтэн ингэж сэтгэлийн дарамтаа тайлахыг оролдож байна.

 

Нурууны доод хэсгээр өвдөх

Стресс бэлхүүсээр өвдөх шалтгаан болдог. Хэрвээ та ойрын хугацаанд хүнд зүйл өргөөгүй бол танд ямар нэгэн сэтгэл зүйн дарамт байна. Мөнгө дутагдах, хүнд хэцүү харилцаа эсвэл амьдралын огцом өөрчлөлт зэрэг асуудлууд үүссэн байж болзошгүй.

Заримдаа стрессээс болж ахар сүүл өвддөг. Ялангуяа урьд өмнө ахар сүүлээ гэмтээж байсан бол энэ өвчин илүү мэдрэгдэнэ. Өөрийгөө буруутгах, өнгөрсөнтэйгөө эвлэрэхгүй байх зэрэг тохиолдолд ахар сүүл өвдөх ажээ.

11
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhgerel Kh

    Munkhgerel Kh

    2017/06/03 at 00:22

    Oyunerdene Gantugs unshaarai naizaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *