30 өдрийн дотор хэвлийн булчингаа хөгжүүлж, илүүдэл өөхөө шатаах челленж: Үр дүнг нь хараад та өөрөөрөө бахархах болно!

0

Төгс хэвлийтэй болохыг хүсдэггүй ямар эмэгтэй хүн байх билээ? Хүн бүхэн хэвлий хэсгээрээ эрүүл чийрэг байх болон гоё сайхан харагдахыг хүсдэг – ингэснээр бариу загвартай хувцас, даашинз өмсөх үедээ өөртөө итгэлтэй байж чадна. Үнэн гэвэл, эмэгтэй хүн бүр хэвлийдээ 6 толгойт булчин гаргахыг хүсдэггүй. Гэвч гоолиг, сэтгэл татам хэвлийтэй байх нь ихэнх эмэгтэйчүүдийн чин хүсэл гэхэд хилсдэхгүй. Хэрэв та урт хугацаанд энэ талаар мөрөөдөж байгаа бол, яг өнөөдрөөс эхлэн мөрөөдөлдөө хүрэхээр хөдөлмөрлөж эхлэх цаг болжээ.

Undrey/ Shutterstock.com

Бид танд санал дараах челленжийг болгож байна – 30 өдрийн хэвлийн дасгал. Танд өдөр бүр урам зориг өгөх дасгалуудыг бид зөвлөе. Хэрэв та үүнд бэлэн байгаа бол, энэхүү мэдээг анхааралтай уншаарай.

 

Хэвлийн булчинг хөгжүүлэх үед гаргадаг түгээмэл алдаанууд

1. Хэтэрхий өндрөөс гэдэсний таталт хийх

Гэдэсний таталт бол сууж хийдэг дасгал биш! Таны бие ерөнхийдөө С үсэг шиг байх ёстой. Ингэснээр таны хавирганаас авахуулаад хүйсний нүх хүртэлх хэвлийн булчингууд ачааллана. Гол зорилго маань хэвлийн булчинг хөгжүүлэх гэдгийг санаарай.

2. Хэтэрхий хурдан гэдэсний таталт хийх

Хөдөлгөөн бүрт анхаарал хандуулж, дасгалын оролт бүрийг мэдрэх гэж хичээгээрэй. Тооны араас тэгтлээ хөөцөлдөх хэрэггүй. Нуруугаа гүйцэд газар хүргэж, тэгээд дасгалаа үргэлжлүүлээрэй.

staras / Shutterstock.com

3. Хүзүүгээ чангалах эсвэл гараараа дэмжлэг авах

Энэ бол буруу. Ингэснээр хэвлийн булчин ачааллахгүй. Тохой хоорондын зай аль болох өргөн байх ёстой.

4. Давталтын дараагаар булчингаа амраах

Энэ нөхцөлд хэвлийн булчин сайн ачааллахгүй ба үр дүн урт хугацаанд гарна. Давталт бүрт булчин улам чангарч ачаалладаг тул дасгалыг хийж дууссаныхаа дараа амрах хэрэгтэй.

popovich_vl / Shutterstock.com

5. Амьсгалаа барих

Энэ бол хамгийн буруу алдаа. Амьсгалах нь дасгалын үеэрх хамгийн чухал хэсэг юм. Гэдэсний таталт хийх үедээ амьсгаагаа гаргаж, эргээд эхний байрлалдаа очихдоо амьсгаагаа гаргаараай.

 

 

Төгс хэвлийн булчинтай болоход туслах шим тэжээл

Хэрэгцээтэй шим тэжээл бол бие зөв, сайхан галбиртай байхад туслах хамгийн чухал хүчин зүйл. Хэрэв та дээрх челленжийг хийхээр шийдсэн бол, дараах шим тэжээл хэрхэн авах зааврыг хэрэгжүүлээрэй:

photobyphotoboy / Shutterstock.com
  1. Өдөрт бага хэмжээгээр 4-5 удаа хооллох
  2. Өглөө 80% нүүрс ус хэрэглэж, өдрийн хоолны дараа буюу орой уургаар баялаг хүнс хэрэглэх
  3. Бага гликемийн индекс бүхий нүүрс ус агуулсан хүнс сонгох хэрэглэх, тухайлбал жимс, хүнсний ногоо, буурцаг болон бүхэл үр
  4. Нүүрс ус болон уургаар баялаг хоол хүнсийг хамтад нь нэг дор хэрэглэхгүй байх
RossHelen / Shutterstock.com

Хэрэв та урт хугацаанд төгс хэвлийн булчинтай болохыг мөрөөдсөөр ирсэн бол, яг одоо мөрөөдөлдөө хүрэх алхмаа хийж эхлэх цаг иржээ. Та хичээл зүтгэл, хөдөлмөр гаргахгүйгээр үр дүнд хүрэхгүй гэдгийг санаарай!

sarcsio / Shutterstock.com
14
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *