Бизнесийн томоохон төлөөллүүд Оросын зах зээлээс гарч байгаагаа зарласаар байна. Тус улсад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан компаниудын бүрэн жагсаалт

3

Оросын зах зээлээс гарснаар xохирол амсахад бэлэн байгаагаа ч тэд илэрхийлж байна. Тэд хэдий хэр хугацаанд xохирол амсахыг харах л үлдлээ, нэг жил, хоёр жил… Бизнес эрхлэгчид Оросын зах зээлээс татгалзсанаар ямар их xохирол амсахаа нарийн тооцоолж гаргасан нь ойлгомжтой. Сарын дараанаас тэд xохирлоо амсаж эхлэх байх. Харин одоохондоо чухам хэн Оросын зах зээлээс “гарсан”-ыг сонирхоцгооё.

Техник:

webrazzi.com

Apple, Dell болон Ericcson компаниуд өөрийн бараа бүтээгдэхүүнийн Орост нийлүүлэхээс татгалзжээ. Apple бүр түр хугацаагаар бүх дэлгүүрүүдээ хаагаад байгаа юм. Тэд түр хугацаанд хаасан, удахгүй нээгдэнэ л гэцгээж байгаа аж.

 

Интернет-дэлгүүрүүд:

nike.com

Nike аль хэдийн сайт болон аппликейшнээр дамжуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулахаа больсон. iHerb өөрийн хоолны нэмэлт тэжээлээ зарахаа больсон. Мөн худалдааны дараах дэлгүүрүүд  худалдаагаа зогсоогоод байна: Asos, Mr Porter, YOOX, Net-A-Porter, Matches Fashion.

 

Кино:

playground.ru

Disney, Sony, Paramount, Universal болон Warner Bros өөрсдийн кино бүтээлүүдээ Орост гаргахаас татгалзлаа. Megogo онлайн кино театр одоогоор нэвтрэх боломжгүй болсон. Netflix оросын цувралууд дээр хэрэгжиж байсан төслүүдээ зогсоогоод байна.

 

Крипто валют:

psm7.com

BTC-Alpha, Kuna, CEX IO – оросуудын нэвтрэх эрхүүдийг хаасан эсвэл тэдний гүйлгээг хаагаад байна.

 

Хүргэлт:

generixgroup.com

DHL Орос руу хүргэлт хийхээ зогсоосон.

 

Авто машин:

minval.az

 

“Оросын зах зээлээс гарсан” компаниудын бүрэн жагсаалт:

Apple Pay – бүрэн блок

Apple – зах зээлээс бүрэн гарсан

Adidas – хөлбөмбөгийн шигшээ багтай хамтран ажиллахаас татгалзсан

Audi – зах зээлээс гарч байгаа

AMD – микрочип нийлүүлэх ажлаа зогсоосон удахгүй видеокарт нийлүүлэхээ болино

Amazon – өөрийн жижиглэнгийн худалдаагаа бүрэн зогсоогоод байна

Adobe – бүрэн блок

British Petrolium – Роснефтэд эзэмших 20% хувьцаанаас гарсан

BBC – нэвтрүүлэх цацах лицензээ хүчингүй болгосон

BMW – үйлдвэрүүдээ хааж, нийлүүлэлтээ зогсоож байна

Bolt – зах зээлээс гарсан

Boeing – зах зээлээс гарсан

Chevrolet – зах зээлээс гарсан

Cannes Festival – ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн

Cadillac – зах зээлээс гарч байна

Carlsberg – экспортод хязгаар тавьсан

Cex Io – крипто талбар орос дахь хэрэглэгчдийн эрхийг хааж эхэлж байна

Cinema 4D – аппликейшн ажиллахаа больсон

Coca Cola – зах зээлээс гарч байна

Danone – охин компи болох  Простоквашино-гийн хамтаар зах зээлээс гарч байна

Disney – бүх кинонуудаа цуцалсан

Dell – зах зээлээс гарсан

Dropbox – хэдхэн хоногийн дараанаас эхлээд ОХУ-д ажиллахаа болино

DHL – зах зээлээс гарч байна

Eurovision – дисквалификац хийсэн

Ericsson – зах зээлээс гарч байна

Exxon Mobil – бүх мэргэжилтнүүддээ ОХУ-ын газрын тосны компаниудад ажиллахаас татгалзах уриалга гаргасан

Etsy – оросууудын нэр дээр байгаа бүх дансны үлдэгдлийг царцаасан

Facebook – аккаунтуудыг хааж байна

FedEx – хүргэлтээ бүрэн xориглосон

Formula 1 – Сочид болох уралдаан тэмцээнээ өөрчилсөн

Ford – бүх дэлгүүрүүд хаагдаж байна

FIFA – шигшээ багийг уралдаан тэмцээнээс хасахын зэрэгцээ ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олон улсын шинж чанартай уралдаан тэмцээн зохион байгуулахыг xориглосон

Google Pay – хэсэгчилсэн блок

Google Maps – ОХУ-тай холбоотой мэдээллийг хаасан

General Motors – экспортоо зогсоож байна

HP – нийлүүлэлтээ зогсоосон

Harley Davidson – нийлүүлэлт хийхээ больсон

Instagram – суртал ухуулгын шинж чанартай постуудыг блоклож байна

Intel – микрочип нийлүүлэх ажлыг зогсоож байна

Jaguar – зах зээлээс гарч байна

Jooble – сервисийг арилгаж мэдэгдэл хийсэн

KUNA – зах зээлээс гарч байна

Lenovo – зах зээлээс гарч байна

LinkedIn – зах зээлээс бүрэн гарахаар бэлтгэж байна

MOK – уралдаан тэмцээний хугацааг өөрчилсөн

Mastercard – карт үйлдвэрлэлийг зогсоосон, хэд хэдэн банкуудтай хамтын ажиллагааны харилцаагаа тасалсан

Maersk – ОХУ-аас болон ОХУ-руу нийлүүлэлт хийхээ зогсоосон

Ali express болон ASOS – Үйл ажиллагаагаа зогсоосон

Mercedes – зах зээлээс гарсан

Megogo – бүх орос киног хассан

Metro – 10,000 гаруй ажилтнуудаа халсан

Mitsubishi – үйлчилгээний 141 төвийн ажилтнуудаа халсан

Microsoft Office – өргөн хэмжээний арга хэмжээ авахаар ярилцаж байна

Mobile World Congress – ОХУ-ын улсаас ирэх төлөөлөгчдийг оролцуулахаас татгалзаж байна

NFT – ОХУ-ын хэрэглэгчдийн гүйлгээг зогсоох, тэдний мөнгийг Украйн руу шилжүүлэх ажлыг зогсоосон

NHL – ОХУ-ын тоглогчдыг бүрэн блоколсон

Netflix – оросын хэрэглэгчдийг блоколсон, ОХУ-ын олон ангит кино авахаа больсон

Nike – бүх дэлгүүрээ хааж байна

Nintendo – рублиэр худалдаа хийхийг xориглосон

Nestle – ОХУ-д байрлах 6 үйлдвэрээ хаасан

OnlyFans – зах зээлээс гарсан

Paysera – блоколсон

PayPal – данс гадагш шилжүүлэх үйл ажиллагааг царцаасан

Paramount – кино түрээсийг зогсоосон

Parimatch – франчайзыг эргэн татсан

Play Station – төлбөр тооцоо хийх боломжгүй болгосон

Pоrnhub – контент руу нэвтрэн орохыг xориглосон

Porsche – ОХУ-ын зах зээлээс гарсан

Renault – зах зээлээс гарсан

Samsung pay – үйлчилгээг блоколсон

Snapchat – ОХУ болон Беларусийн аппликейшнээс гарсан

Scania – ОХУ-аас гарсан

SpaceX – Украник Starlink нийлүүлэх

Shell – Газпромтой хэлэлцээрээ хүчингүй болгосон

Spotify – төлбөр хийх боломжийг хаасан

Sony – кино прокатаа блоколсон

Twitter – ОХУ-ын иргэд аккаунт нээх эрхгүй болсон

TikTok – хязгаарлалт хийгдэж байна

Toyota – 2600 ажилтнаа халсан

UEFA – Питерт зохион байгуулагдах тэмцээнийг өөрчилсөн, үндсэн ивээн тэтгэгч Газпромтой байгуулсан гэрээгээ цуцалсан

UPS – хүргэлтийг бүрэн xориглосон

Universal pictures – кино үйлчилгээг блоколсон

Visa – санкци нэр доор банкуудад xориг тавьсан

Volvo – ОХУ-ын зах зээлээс гарч байна

Yandex – NY бирж дээр бүртгэлтэй учраас компанийн хувьцаанд өөрчлөлт гарч байна

YouTube – ОХУ-ын хэдэн зуун сувгуудыг хааж байна

Warner Bros – бүх кино үйлчилгээг зогсоож байна

Webmoney – шилжүүлэг, гүйлгээ хийхийг xориглосон

Wolkswagen – тус улсын зах зээлээс гарч байна

Zoom –  программ хангамжийн лицензүүдийг эргүүлэн татаж байна

Энэхүү жагсаалт цаашид ч шинэчлэгдэх байх. Танд дараагийнх нь газрыг таамагласан таамаглал байгаа юм биш биз?

8
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Todod Tsogtbadrah

    Todod Tsogtbadrah

    2022/03/05 at 12:23

    Яахав олон мянган ажилтан ажилгүй болж байна дээр ыайс Оросоос мөнгө саахаа больсон л байна. Нэг

  2. Хишигбаяр Лхагва

    Хишигбаяр Лхагва

    2022/03/05 at 12:44

    Тэр porn hub bas yu wee

  3. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/03/05 at 13:28

    Өөрсдийгөө юу гээд бодцон шимигчид вэ ха ха

  4. Munkhtuya Dorj

    Munkhtuya Dorj

    2022/03/05 at 14:30

    za butsaad guigaad ochinoo ed nart ichix bulchirxai bxgui

  5. Batsengee Buyankhand

    Batsengee Buyankhand

    2022/03/05 at 15:06

    Өө сар хүрэхгүй хугацаанд юу хийснээ ойлгоод амаа барина даа. Зүүн өмнөд азийн улсууд л хэцүү байдалд орно.Тэнд эдгээр компаниудын бүхий л төрлийн үйлдвэр байна. Бараа нь зарагдахгүй бол тэдгээр үйлдвэрүүд үүдээ хааж олон хүн ажилгүй болж жинхэнэ гамшиг тэнд л нүүрлэх байх даа.

  6. Гараг гараг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *