Дубай дахь дэлхийн газрын зураг хэлбэртэй хиймэл арлууд

0

Дубай дахь дэлхийн газрын зураг хэлбэртэй хиймэл арлуудАрабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод байрлах Дэлхий /The World/, Дэлхийн арлууд /World Islands/ хэмээх бүлэг хиймэл арлуудын тухай сонсоогүй хүн ховор биз. Дубайн эргээс 4 км-ийн алсад орших энэхүү бүлэг хиймэл арлууд нь нийт 300 жижиг арлуудаас бүрдэх ба сансраас харахад яг дэлхийн газрын зураг шиг харагддаг. Нийтдээ 321 сая куб метр элс, 31 сая тонн орчим чулууг энэхүү байгууламжийг бүтээхэд ашигласны дээр элсний ихэнх хэсгийг Дубайн гүехэн устай эргээс гаргаж авчээ. Дубайн захирагч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактоумын санаачилснаар Дубайн үл хөдлөх хөрөнгө боловсруулагч Нахеел Пропертис /Nakheel Properties/ компаний хөгжүүлж буй, нийт 6-9 км талбайг хамран орших уг арлууд нь цаашдаа зууван хэлбэрийн долгион таслах арлаар хүрээлэгдэх аж. Арлууд хоорондоо 100 орчим метрийн зайтай оршдог. 10-аад жилийн өмнө эхэлсэн уг төсөл хөгжүүлэлтийн явцдаа дэлхийн эдийн засгийн уналт гэх мэт олон саад тотгортой тулгарсны нэг нь хоёр жилийн өмнө төслийг хөгжүүлэгчид нэг эргээс нөгөө эрэг рүү гатлага онгоцны үйлчилгээ эрхэлж байсантай холбоотойгоор гарсан арал бүхэлдээ далайд живж байгаа гэсэн яриа байсан юм. Гэвч хөгжүүлэгчид үүнийг няцаасан билээ. Хэдийгээр арлын 70 хувь нь зарагдсан боловч арлууд дээр бүтээн байгуулалт маш бага явагдсан. 2012 оны 1-р сард гарсан нэгэн мэдээгээр арлуудын ихэнх хэсэгт дэд бүтцийн хэрэгцээ хомсоос үүдэн бүтээн байгуулалт бараг хийгдээгүй гэжээ. 300 арлын ердөө хоёрхон арал дээр нь бүтээн байгуулалт хийгдсэний нэг болох Ливан арлыг Абу Дабид амьдардаг бизнесмэн Рави Раман /Ravi Raman/ эзэмшдэг байна. Одоогоор бусад төлөвлөгөөнүүд хэрэгжиж байгаа нь цаашдаа уг арлууд дээр амралтын газрууд, пабууд, зуслангийн харшууд болон бусад дэд бүтцүүд шийдэгдэхийг харуулж байгаа юм.

2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *