Судалгаанаас үзэхэд эрчүүд хайр дурлалын харилцаанаас илүүтэйгээр нөхөрлөлдөө сэтгэл ханамжтай байдаг байна

2

Matt Damon болон Ben Affleck нарын нөхөрлөл нилээд алдартай байсан тул Broadway дэх тоглолтыг Matt and Ben гэж нэрлэжээ. Тэр ч бүү хэл 7 дугаар сар эсвэл 8 дугаар сард нөхөрлөлийн өдөр гэж тэмдэглэдэг! Гэсэн хэдий ч нөхөрлөл бидний бодож байснаас илүү хамаатай гэдэг нь харагдаж байна. Учир нь судалгаанаас үзэхэд эрчүүд хайр дурлалын харилцаанаас илүүтэйгээр нөхөрлөлөөсөө сэтгэл ханамж авдаг байна.

Бид үүний учрыг олж мэдээд маш их гайхсан бөгөөд түүний цаад шалтгааныг ойлгохын тулд илүү нарийн судлах шаардлагатай гэж үзсэн юм.

Хайртаас өмнө ах дүүс

© prideofgypsies / instagram

Судалгаанаас үзэхэд нөхөрлөл нь залуу эрчүүдэд найз охидынх нь сэтгэл хөдлөл бүхий амьдралаас илүү сэтгэл зүйн тогтвортой байдал, зөрчилдөөнийг шийдвэрлэх чадварыг өгдөг. Хайр дурлалын хамтрагчаасаа илүү эрэгтэй найзууддаа өөрийн сэтгэлээ нээж, мэдрэмжээ ярих нь илүү амархан байдаг гэж бүх оролцогчид хэлсэн байна. Үүний нэг шалтгаан нь тэд өөрсдийгөө бага шүүмжлүүлэх, мөн найз нарын дунд хил хязгаар бага байдагтай холбоотой юм. Мөн тэд хэлэхдээ үргэлж юу хийж, юу хэлэхээ цагдуулах албагүй бөгөөд нөхөрлөлийн хувьд энэ тал дээр илүү өршөөнгүй байдаг гэжээ.

© RealHughJackman / twitter

Men and Masculinities сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд их дээд сургуулийн хоёрдугаар курст сурч байсан 30 эрчүүдээс ярилцлага авчээ. Тэд заавал хоёрдугаар курсын оюутнууд байх шаардлагатай байв. Учир нь тэд их сургуулийн үе тэнгийнхэнтэйгээ найзууд болох хангалттай завтай гэсэн үг юм. Судалгааны үеэр тэд бүгдээрээ суралцаж байх хугацаандаа хэн нэгэнтэй нөхөрлөж бас хайр дурлалын харилцаатай байгаа эсвэл өмнө нь байсан байв.

 

Үнэнч нөхөрлөлийн нөлөө

(Photo by Jeff Kravitz/FilmMagic)

Хэрэв эрчүүд найз охиныхоо хажууд байснаас илүү ойр дотны эрэгтэй найз нөхдийнхөө хажууд өөрийгөө илүү сайн илэрхийлж байгаа юм шиг санагдвал энэ нь тэдний шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж болзошгүй юм. Жишээлбэл, тэд найз охинтойгоо хамт амьдарч, харилцааныхаа дараагийн үе шатанд шилжихийн оронд найзыгаа өрөөний хамтрагчаараа сонгохыг илүүд үзэж магадгүй юм.

(Photo by Barry King/FilmMagic)

Сэтгэл хөдлөлөө гаргаж чадаж байгаагаараа нөхөрлөл нь эрчүүдэд сайн боловч эмэгтэйчүүдэд энэ нь хэрхэн нөлөөлөх нь судлаачдын санааг зовоож байна. Оролцогчид өөрсдийн хувийн туршлагаа эмэгтэйчүүд дээр хэрэгжүүлэх хандлагатай байв. Хэрэв тэд “өөрсдийн сурсан зүйлсээ” эмэгтэй хүн бүр дээр хэрэгжүүлдэг бол эндээс үүдэн Эрэгтэйчүүдийн эсрэг Эмэгтэйчүүд гэсэн сэтгэхүй байдаг гэж судлаачид үзжээ. Бусад судалгаанаас үзэхэд эдгээр эрэгтэйчүүдийн зарим нь одоогийн болон өмнөх найз охидууддаа хүндэтгэлтэй хандах нь хязгаарлагдмал байсан байна.

 

Илүү их судалгаа хийх хэрэгтэй

(Photo by Frazer Harrison/Getty Images)

Гэсэн хэдий ч энэ судалгааны дүгнэлтийг баталгаатай болгохын тулд илүү их судалгаа хийх хэрэгтэй юм. Энэ түүвэр судалгааг зөвхөн их сургуулийн хоёрдугаар курсын эрэгтэй оюутнуудаас авсан бөгөөд тэд бүгд дундаж амьдралтай, ихэнх нь цагаан арьстан байв. Судалгаа нь маш жижиг бөгөөд түүвэр хэлбэртэй, нэгэн төрлийн учраас энэ нь бүх хүмүүст тохирохгүй байж болох юм.

Хайр дурлалаас илүү нөхөрлөл нь хүчтэй байдаг хэн нэгнийг та таних уу? Тэдэнтэй үүнийг хуваалцаж, яагаад тийм байгаа шалтгаан нь энэ мөн эсэхийг асуугаарай!

9
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mon Hoo

    Mon Hoo

    2020/02/02 at 18:40

    Tiim l yum shig bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *