Холокост буюу Фашистууд Еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг дурсах өдрийн дүр зураг [23 зураг]

0

Холокост буюу Фашистууд Еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг дурсах өдрийн дүр зураг [23 зураг]


Yad Vashem бол Холокостын үеэр амиа алдсан Еврей хохирогчдод зориулсан Израйлийн албан ёсны дурсгалын газар. Израйлийн хууль тогтоох байгууллага Knesset-ийн баталсан Yad Vashem Law хуулиар 1953 онд байгуулагдсан энэ газарт жил бүр Фашистуудын хоморголон устгах харгис ажиллагаанд харамсалтайгаар амиа алдсан 6 сая Еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болдог. “Хүн бүрт нэр бий” хэмээн алдаршсан энэхүү ёслолын үеэр хүн бүр Дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдэгсдийг дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэхийг хичээдэг.

87 настай Зиви Шефет Холокостын хохирогч болсон өөрийн эцэг эх, эгч, эмээ өвөө, авга болон нагацууд нийлсэн 48 хүний нэрсийн жагсаалтыг гаргаж ирсэн бөгөөд тэрээр гэр бүлийнхнийхээ дундаас амь гарч чадсан цорын ганц хүн болох Шефет нь Слоним тосгонд Нацистуудын гарт үрэгдэж, нүхэнд овоологдон хаягдсан 30,000 орчим Еврейчүүдийн дундаас зугтан гарч, эхлээд Польш руу дараа нь Беларуст ирсэн цөөн хэдэн Еврейчүүдийн нэг юм.

4-р сарын 19-нд Йерусалим хотноо Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэсэн хоёр минутын дуут дохионы үеэр хурдны зам дээр машиныхаа дэргэд зогсож байгаа Израйль хүмүүс. Энэ өдөр бол Израйлийн хуанли дээрх хамгийн хар өдрүүдийн нэг юм. Энэ өдөр зоогийн газар болон үзвэр үйлчилгээний газрууд бүгд хаалттай байдаг бол телевизийн хөтөлбөрүүдээр зөвхөн Холокостоос амьд үлдэгсэд болон тэдэнтэй хийсэн ярилцлагууд гардаг байна. (AP / Sebastian Scheiner)


Йерусалимд хоёр минутын дуут дохионы үеэр Холокостын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн зогсож байгаа Израйльчууд. (AP / Sebastian Scheiner)


Йерусалимын зах дотор Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн хөдөлгөөнгүй зогсож байгаа Израйльчууд. (AP / Bernat Armangue)


Йерусалимын Yad Vashem-д жил бүр болдог ёслолын үеэр төвлөрсөн баазад хамт амьдарч байсан хүнийхээ нэрэн дээр цэцэг тавьж байгаа Еврейн Холокостоос амьд үлдэгч. (AP / Ariel Schalit)


Тел Авив дахь Германы элчин сайдын яамны өмнө гартаа Дэвидийн шар од бүхий жижиг ном барьсан охин зогсож байна. (AP / Dan Balilty)


Холокостоос амьд үлдэгч Мейр Фрийдман Израйлийн төв дэх Мошав Кесалоны орчимд модон дунд суугаад Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол дээр Израйлийн хилийн хамгаалагчдад өөрийн түүхээ ярьж өгөхөөр бэлтгэж байна. (AP / Oded Balilty)


Мейр Фрийдман Израйлийн хилийн хамгаалагчдад түүхээ ярьж өгч байна. (AP / Oded Balilty)


Йерусалимд Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх жил бүрийн ёслол эхлэхийг хүлээн сууж байна. (AP / Ariel Schalit)


Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх жил бүрийн ёслолд хүрэлцэн ирсэн Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчид. (AP / Ariel Schalit)


Жил бүрийн Амьдралын жагсаалын үеэр Польшийн Освенцим хотод байсан хуучин Нацистын баазад хүмүүс цугларч, дурсгалын самбар дээр үг бичдэг. Израйль, АНУ болон Дэлхийн бусад орнуудаас мянга мянган залуус энд ирж, Дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан хохирогчдын дурсгалыг хүндэтгэдэг. (AP / Alik Keplicz)


Жил бүрийн Амьдралын жагсаалд оролцогчид. (AP / Alik Keplicz)


Освенцим дахь Амьдралын жагсаалд оролцогч. (AP / Alik Keplicz)


Польш дахь Освенцим-Биркенаугийн хаалган дээр Нацистын төвлөрсөн баазын чөлөөлөлтөнд оролцож байсан Америкийн армийн ахмад дайчид. (AP / Alik Keplicz)


Варшав дахь хуучин Варшавын ядуусын хорооллын төвд Еврей шашны тэргүүн Михаиль Шудрих мөргөл үйлдэж байна. (AP / Czarek Sokolowski)


Варшавын Еврейн нийгэмлэгийн гишүүд болон хотын эрх мэдэлтнүүд Варшавын ядуусын хороолол үүссэний 69 жилийн ойд хүрэлцэн иржээ. (AP / Czarek Sokolowski)


Скопье дахь Нацистын Треблинк лагерьт амь үрэгдсэн Македоны Еврейчүүдийн хөргийг харж байгаа настай эр. (AP / Boris Grdanoski)


88 настай Македоны Еврей Александр Сумковский Скопье дахь Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн жижиг чулуу тавьж байна. Сумковскийн ээж нь Нацистуудын гарт амиа алдсан 7144 Македоны Еврейн нэг байсан юм. (AP / Boris Grdanoski)


Кишиневт Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьж буй хүмүүс. (AP / John McConnico)


Йерусалимын Yad Vashem дурсгалын газарт бөөн номнуудыг харж байгаа хэт ортодокс Еврей. (AP / Ariel Schalit)


Йерусалимд Холокостын хохирогчид болон баатруудын дурсгалын өдрийн нээлтийн хүндэтгэлийн ёслолд оролцож байгаа Израйль цэргүүд. (AP / Sebastian Scheiner)


Йерусалим дахь Холокостын музейг үзэж байгаа хоёр хэт ортодокс Еврей. (AP / Ariel Schalit)


Будапештийн төв дэх Дурсгалын ханан дахь хохирогчдын зурагны өмнө лаа асааж байгаа эмэгтэй. (AP / Lajos Soos)


АНУ-ын Фениксийн Холокост болон Хүлцэлийн музей руу явах галт тэрэгний ханыг түшин уйлж байгаа Холокостоос амьд үлдэгч Хелен Хендлер. Македоны Еврейчүүдийг Освенцим руу зөөж байсан энэ галт тэргэнд Хендлер гэр бүлийнхнийгээ эцсийн удаа харжээ. (The Arizona Republic / Pat Shannahan)


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/05/01 at 17:00

    tuuhen deh bas neg har udur yumda

  2. StoRm-mN

    2012/05/01 at 18:28

    hmm

  3. Зочин

    2012/05/02 at 12:30

    europ g ewrei chuud s chuluulsun udur…

  4. Зочин

    2012/05/04 at 15:22

    achtung juden

  5. Зочин

    2012/05/07 at 00:13

    бид нар ч гэсэн хэлмэгдэгсэд, дайнд тулалдсан бүх цэргүүдийг ингэж өндөрөөр хүндэтгэх нь зүйтэй гэж бодож байна.
    халуун итгэл цөхөрсөн
    хатан зүрх шархирсан
    хар дарсан жилүүдийг
    хамаг монгол бүү мартагтун гэдэг байхаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *