Хэрэв та өдөрт ганц л удаа нүүрээ угааж хэвшвэл таны арьсанд ямар өөрчлөлтүүд гарах вэ?

0

Сальма Хайек түүний өөгүй арьсны нууц нь өглөө хэзээ ч нүүрээ угааж цэвэрлэж байгаагүй явдал хэмээн итгэдэг ажээ. 54 настай жүжигчин бүсгүй маань өглөөд хүний арьс рН-ийн тэнцвэрт байдал төгөлдөржсөн байдаг тул зүгээр усаар зайлаад л, крем түрхэхэд хангалттай гэж зөвлөдөг байна. Манай сайт уншигч таны арьс арчилгаанд шигтгээ болох нэгэн зөвлөгөөг хүргэхээр бэлдээд байна.

1. Таны арьсны тослог буурна

© Shutterstock.com

Нүүрээ өдөрт олон удаа угаах нь  арьсанд агуулагдах тосыг гадагшлах боломжгүй болгон хааж, чийгшүүлэх үйлчилгээ үзүүлж байдаг эфирийн тосыг үгүй хийдэг ажээ. Ийнхүү ус дутагдсан арьс өөрт үлдсэн чийгийг хадгалахын тулд илүү их тос ялгаруулж эхэлдэг байна. Мөн түүнчлэн хатуулаг найрлагатай цэвэрлэгч бүтээгдэхүүний хэрэглээ нь арьсан дахь тосны хэмжээг нэмэгдүүлж эхэлдэг байна.

 

2. Хөгшрөлтийг удаашруулна

© salmahayek / Instagram

Хэдийгээр арьсыг цэвэрлэж, гуужуулсны дараа илүү өнгөлөг, толигор сайхан харагддаг хэдий ч энэхүү үр дүн нь богино хугацааных байдаг. Харамсалтай нь нүүрээ хэт их угааж, цэвэрлэх нь арьсны хамгаалах үүрэгтэй арьсны үхэжсэн эсийг үгүй хийж байдаг ажээ. Энэхүү хамгаалалтын давхарга үгүй болсноор арьс тань илүү эмзэг болж, эрт үрчлээ сууж эхлэх сөрөг нөлөөтэй.

 

3. Арьсыг гэмтэхээс сэргийлнэ

© Depositphotos.com

Хүний арьсны хамгийн гадна талын давхарга үхэжсэн арьснаас бүрдэх тул хүрээлэн буй орчноос ирж буй болзошгүй бүх аюулыг хамгаалах үүрэгтэй байдаг, Харин энэхүү давхаргыг хэт их угааж, цэвэрлэж үгүй хийснээр арьс тань гадны бохирдолд амархан өртөж, үрэвсэх магадлал нэмэгддэг байна.

 

4. Арьс тань илүү чийглэг болно

© Shutterstock.com

Өглөөний цагаар арьсаа цэвэрлэж угаах нь түүнд агуулагдаж байсан хир бохирдлыг арилгадаг хэдий ч арьсыг тань хэт хуурайшуулж байдаг сөрөг нөлөөтэй. Иймээс арьсаа цэвэрлэхийн оронд та усаар зайлж угаахыг хэвшил болгоорой. Энэ нь таны арьсыг тослогтож, чийгшлээ алдахаас бүрэн хамгаалах болно.

 

5. Батгашилт багасна

© Depositphotos.com

Нүүрээ хэт их угааж цэвэрлэх нь арьсны эрүүл тэнцвэрт хүчиллэг байдлыг алдагдуулж улмаар улайлт, үрэвсэл үүсгэдэг байна. Энэ нь таны арьсыг хамгаалах үүрэгтэй дээд давхаргыг задалж, арьс руу нян, бактери нэвтрэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Улмаар  арьсанд үрэвсэл үүсч, батгашилт нэмэгддэг байна.

Та нүүрээ өдөрт хэдэн удаа угаадаг вэ?

19
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Сайхаан Сайхан

    Сайхаан Сайхан

    2020/12/20 at 14:06

    Jargalzaya Gantulga

  2. Сайхаан Сайхан

    Сайхаан Сайхан

    2020/12/20 at 14:07

    👍🏻

  3. Энэ арай үгүй байлгүй дээ

  4. Мягмар Сэндэн

    Мягмар Сэндэн

    2020/12/21 at 15:42

    Hudlaa bhaa.bi l lav odort 2 udaa hoosruulj ugaadag.urchlee ene ter odoohondoo alga l bna

  5. Subin Park

    Subin Park

    2020/12/21 at 23:04

    2 угаахгүй бол нүхжилт ихэснэ

  6. Mardin Mardin

    Mardin Mardin

    2020/12/22 at 16:22

    Мягмар Сэндэн oroidoo l hoosruulh yumu dabla cleaning hiiwel mash sain tsewrlechul ogloodoo zvgeer l haluun buleen usaar ugaahd bolchihno. Olon dahin hoosoor ugaahar nvvr chiigshilee aldh ba blans ni aldagdana .

  7. Mardin Mardin

    Mardin Mardin

    2020/12/22 at 16:26

    Ene ystoi unen shv. Bi bas urgelj 2 uda hoosruulj ugdg bsn. Odoo zowhon oroidoo l dawhar tsewrlegeeg mash sain hiiged, ogloodoo usaar zailchdg bolson. Youtobe deer vlog hiidg mongol ohinii aris archilgaanii bvh vlogudig uzeeree busgvichude. Teruun deerees bid ymr arisaa buruu archildagaa medj awna. 😉

  8. Bazarsukh Tsengeljargal

    Bazarsukh Tsengeljargal

    2020/12/23 at 00:26

    Sain tsewerle gdg bizde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *