James Bond-ын адал явдлыг өгүүлсэн дараагийн шинэ киноноос гараад ирээ юу гэлтэй энэхүү гайхалтай хувийн хөлөг онгоц бол Quadrofoil. Усан замын энэхүү хувийн хөлөг онгоц нь бүрэн цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 100 км зам туулах ажээ. Ирэх оны 3-р сараас эхлэн захиалагчдад илгээгдэж эхлэх Quadrofoil хувийн хөлөг онгоц нь 12 км/цагийн хурдтайгаар усны мандал дээр давхих юм байна.
Хөлгийн мэдрэгч дэлгэц нь батерейны хувь, төлөвлөгөөт хэлбэлзэл, хурд болон бусад мэдээллүүдийг харуулна. Аюулгүй байдлыг хангах үүднээс мөргөлдөөний эсрэг шинэ системийг суурилуулсан нь цохилтын үед хүчийг саармагжуулах юм байна. Гэхдээ аврах хантааз, сэлүүр болон шүгэл зэргийг багтааж өгөхөө мартаагүй аж.