Сүүлийн үед хамгийн их эрэлттэй байгаа 8 ухаалаг төхөөрөмжийн хуурамч эсэхийг амархан ялгаж мэдэх арга

0

Албан ёсны гэх тодотголтой баталгаат дэлгүүрт ч гэсэн хуурамч бараа зарагдах магадлалтай. Үнэндээ хуурамч барааг жинхэнэ бараанаас ялгахад амаргүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол 5 ухаалаг утас тутмын нэг нь, мөн 4 тоглоомын консол тутмын нэг нь хуурамч шинж тэмдэг агуулсан байдаг ажээ. Гадна талаасаа ялгагдах зүйл бараг байхгүй, гэхдээ хуурамч гажетийн ажиллагаа сул, бас хийсэн материалын чанар нь тун тааруу. Хуурамч гажетийг өндөр үнээр авахгүйн тулд та хэд хэдэн зүйлийг анхааралтай шинжих хэрэгтэй.

Бид оригинал барааг маш чадварлаг дуурайлгаж хийсэн хуурамч бараатай харьцуулан үзэж худалдан авалт хийхдээ чухам юунд анхаарах ёстойг мэдэж авсан юм. Үүнд серийн дугаарыг дурдахыг хүссэнгүй.

AirPods чихэвч

© firetonian99 / reddit, © abdulsamadalI82 / twitter, © moeadill / twitter

Юунд анхаарах ёстой вэ:

  • Хайрцаг дээрх наалт. Жинхэнэ бараа нь 2 наалттай байдаг (шинэ нь 3 ч байж болно): чихэвчийг оригинал болохыг баталсан, үйлдвэрлэсэн газрыг дурдсан, мөн дэмжих үйлдлийн систем, төхөөрөмжийн серийн дугаарыг бичсэн байдаг. Хуурамч чихэвчний хайрцаг наалтгүй эсвэл ганц наалттай л байна.
  • Хайрцаг дээрх дүрслэл. Оригинал барааны хайрцаг дээр дүрслэгдсэн чихэвчний зураг тод бас хуруугаараа тэмтрэхэд товгор мэдрэгдэнэ. Компанийн лого гэрэлд ууссан байдалтай харагддаг. Харин ихэнх хуурамч барааны хайрцаг дээр дээрх шинж тэмдгүүд огт байдаггүй.
  • Оригинал чихэвч нь сайн чанарын матт картонд хийгдсэн байдаг бол хуурамч чихэвч картонон цаасны оронд хуванцар савлагаатай байх ажээ.
  • Оригинал чихэвчний бичиг баримтны савлагаа овор ихтэй, үг үсэг нь тод бөгөөд жигд харагдана.
  • Чихэвчний кейс. Оригинал чихэвчний бүх элементүүд өөр хоорондоо нягт барьцалдсан, харин хуурамч чихэвчний кейсний таглаа болон их биеийн хооронд зай харагддаг, чихэвч нь дотроо сул холхисон байдалтай. Түгжээний өнгө ч бас ялгаатай: оригиналийнх нь гялгар, доор нь тод бичигтэй, харин хуурамч нь мөнгөлөг матт байх ажээ.
  • Чихэвч. Оригинал чихэвчний торон нүх нь хатуу бас том, харин хуурамч нь даавуун тор ашигласан байдаг. Оригинал чихэвчний зүүн болон баруун тал дээр бичсэн серийн дугаар өөр байдаг бол хуурамч нь адилхан дугаарууд тавигдсан байна.

 

Xiaomi Redmi AirDots

© myjoe_ / twitter, © imgur

Хамгийн мэдэгдэхүйц ялгаанууд:

  • Чихэвчний кейс. Оригинал чихэвчний хайрцагны таг 90 хэм онгойдог. Харин хуурамч чихэвчний кейсийн таг гүйцэд онгойдоггүй тул чихэвчээ сугалж авахад их төвөгтэй.
  • Оригинал чихэвчний гэрэл тод асдаг, L – зүүн болон R – баруун гэсэн үсгүүд нь гөлгөр, харин хуурамч нь товгор.
  • Чихэвчтэй хайрцаг. Оригинал чихэвчний хайрцаг дээрх AirDots Redmi гэдэг бичилт нь хуурамчтай харьцуулахад том хэмжээтэй. Штрих код, үйлдвэрлэсэн огноо заасан наалт нь тод, пиксель өндөртэй, харин хуурамч чихэвчнийх – жижигхэн байдаг.

 

GoPro экшн-камер

© SATAN71049935 / twitter

Оригинал камерийн серийн дугаарууд нь дараах газруудад тавигдсан байдаг:

  • Зайны хэсэг
  • Савлагааны гадна доод хэсэгт

Мөн савлагааг сайтар ажиглаж харах хэрэгтэй. Хайрцаг дээр дараах мэдээлэл зайлшгүй дурдсан байх ёстой юм: компанийн нэр, үйлдвэрлэсэн улс, сертификатын мэдээллүүд, дистрибьютерын холбоо барих мэдээлэл, баталгаат хугацаа мөн ЕАС тэмдэглэл.

 

JBL спикер

© HiTech_by_JRMY / twitter, © carovershueren / twitter

Оригинал-ыг хэрхэн таних вэ:

  • Хайрцаг дээр Harman гэсэн үгтэй лого байх ёстой. Мөн савлагаан дээр импортлогчийн мэдээлэл, серийн дугаар, QR код зэрэг бичигдсэн байна. Хуурамч спикерийн хайрцаг дээр эдгээр мэдээллүүд байдаггүй. Логоны оронд шаргал өнгийн тэгш өнцөгт л байвал хуурамч гэж ойлгоно.
  • Оригинал нь зөөлөн уутанд савлагдаж амыг нь скочоор дарсан байдаг. Оригинал спикерийн танилцуулга нимгэн уутанд байх бөгөөд төрөл бүрийн залгуурт тохирох оролтууд, цэнэглэгч – энэ бүгдийг эмх цэгцтэй хайрцагласан байна. Хуурамч спикерийн хайрцаг чанар муутай бөгөөд ямар нэгэн зүйлээр бэхлээгүй. Хуурамч бараанд дагалдах зүйлс: логог заагаагүй техникийн үзүүлэлтийн танилцуулга, замбараагүй ороосон утаснууд, нэг л төрлийн залгуур, мөн jack-jack оролт – оригинал спикерт огт байдаггүй.
  • Оригинал спикер дээрх лого нь салахааргүй, бас жигд байдаг. Серийн дугаар нь тухайн төхөөрөмжийн оролттой хэсэг дээр байрлана, харин хуурамч бараанд серийн дугаар тавигддаггүй. Аль аль хувилбарт нь дараах оролтууд бий: USB, Micro USB болон jack кабелийн оролт. Гэхдээ зөвхөн хуурамч спикерт л MicroSD-карт оролт байдаг. Хуурамч нь оригиналаасаа арай хөнгөн, товчнууд нь жижиг бас их биеийнхээ дээд талд нь байрладаг.

 

Xiaomi Mi Band 4 фитнес бугуйвч

© DavidCruzRubio / twitter, © mramzi / twitter

Оригинал болон хуурамч нь юугаараа ялгагдах вэ:

  • Оригинал бугуйвчны хайрцаг дээрх 4-ийн тоо нь зүгээр ч нэг хэвлэсэн зураг биш юм. Үелсэн зурааснууд нь металл агуулсан байх бөгөөд гэрэлд өнгө нь солигдож харагдах ёстой. Лого нь матт, савлагаан дээр заагдсан байх ажээ.
  • Оригинал нь хоёр ч гэрэл ойлгогчтой бөгөөд идэвхтэй горим дээрээ гэрэлтэж харагдана. Харин хуурамч нь нэг л гэрэл ойлгогчтой, оригиналыг бодвол илүү бүдэг. Оригинал бугуйвчны мэдрэгч товчлуурын хэлбэр нь тойрог эсвэл хагас тойрог (тойрог – NFC-гүй хувилбар нь, харин өргөтгөсөн хувилбар – хагас тойрог хэлбэрийн товчлууртай) байдаг. Оригинал барааны лого том хэмжээтэй, бугуйвчны арын дээд буланд байрласан байна.

 

Apple Watch ухаалаг цаг

© priyankajoshi21 / twitter, © femi_golden / twitter

Оригиналыг хуурамчаас ялгах шинж тэмдэг:

  • Оригинал ухаалаг цагны савлагааг сайн чанарын хатуу картонон цаасаар хийсэн байдаг, үүнд ямар ч өө байхгүй. Хайрцаг дээр Watch гэсэн бичиглэл мөн лого заавал байна. Хуурамч цагны хувьд бичилтийн хэлбэр алдагдсан байхыг харж болно. Ухаалаг цаганд утасгүй цэнэглэгч, бас өөр өөр хэмжээтэй 2 оосор заавал дагалдана.
  • Оригинал ухаалаг цагны арын хэсэгт 4 датчик байх ажээ. Оригинал цаг утасгүй цэнэглэгчээр цэнэглэгддэг учраас гажетад ямар нэгэн зүйл залгах огт шаардлагагүй. Оригинал ухаалаг цаг зөвхөн утасгүй технологийг л ашигласан байна.
  • Хуурамч чанар муутай хийгдсэн ухаалаг цаг харваас бүдүүлэг, хүрээ нь хэтэрхий том, дэлгэц нь бүрэлзэхийн зэрэгцээ эд ангиуд нь хааш яаш. Хуурамч ухаалаг цаганд датчик байдаггүй, харин сольдог таг бий. Хуурамч цагийг Micro-USB кабелаар цэнэглэнэ. Хуурамчийг илтгэх бас нэг шинж тэмдэг бол SIM-картны болон санах ойн Micro-SD картын оролт юм. Бас дуу чимээг анхааралтай сонсоорой. Хуурамч ухаалаг цагны дуу хэтэрхий сул эсвэл бүр эсрэгээрээ хэтэрхий чанга сонсогддог.
  • Оригинал Watch цаг нь Apple-ийн өөрийн л программыг дэмждэг. Харин хуурамч ухаалаг цаг нь Linux болон Android үйлдлийн системийг дэмждэг ажээ. Дизайн нь бүдүүлэг, зарим нэг үйлдлүүд нь ажилладаггүй.
© priyankajoshi21 / twitter, © _caitelizabethh / twitter

 

Samsung Galaxy Watch ухаалаг цаг

© eqrsf / twitter

Оригиналыг хэрхэн таних вэ:

  • Ухаалаг цаганд дагалдах эд анги бүгд зааврын дагуу байх ёстой. Аль нэг эд анги байхгүй бол таны өмнө хуурамч ухаалаг цаг байна гэсэн үг.
  • Оригинал цагны дэлгэцийг тойроод эргэлддэг хүрээ бий. Харин хуурамч цагных нь эргэлдэхгүй. Оригинал цагийг эргүүлээд арыг нь харахад датчикууд байх ажээ, харин хуурамч цаганд датчик байхгүй. Оригинал цагны товчлуурууд жигд, үл мэдэгдэх хээтэй. Хуурамч цагны товчлуур нь мэдэгдэхүйц овортой бас дарахад ч төвөгтэй.
  • Apple Watch-ийн л адил Samsung-ийн оригинал цаг ухаалаг утастайгаа ямар ч алдаа заахгүй шууд холбогдоно. Хуурамч ухаалаг цагийг утастайгаа холбоход нэмэлт аппликейшн суулгах шаардлагатай байдаг.

 

Amazon Kindle электрон ном

© kindlebook_kz / instagram

Оригиналыг хуурамчаас хэрхэн ялгах вэ:

  • Савлагаан дотор гажет өөрөө мөн USB/Micro-USB кабель байна. Харин хуурамч электрон номын хайрцаг дотор гажет л байх бөгөөд Micro-USB кабель дагалддаггүй.
  • Хуурамч электрон номын боломжууд ч хязгаартай. Яагаад гэвэл хуурамч гажетад серийн дугаар байдаггүй тул Amazon дээр ном бүртгүүлэх боломж байхгүй, мөн аппликейшн суулгаж болдоггүй.

Та хуурамч төхөөрөмжтэй таарч байв уу?

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *