Италид нэгэн хачирхалтай үйл явдал болсон бөгөөд ногоон үстэй гөлөг хорвоод мэндэлжээ. Та алмайрахад бэлэн үү?

0

Италид нэгэн нохой тод ногоон өнгийн гөлөг төрүүлжээ.

Фермерийн аж ахуй эрхэлдэг Cristian Mallocci Сардиниагийн газар дундын тэнгистэй ойролцоох арал дээр амьдардаг бөгөөд түүний тэжээдэг Spelacchia гэх нэртэй нохой нь гөлөглөжээ. Ингэхдээ тэр 5 гөлөг төрүүлсэн бөгөөд тэдний нэг нь бусдаасаа эрс онцгой байв – ногоон үстэй. Бусад гөлөгнүүд ээжтэйгээ адилхан цагаан үстэй байсан гэнэ.

Cristian Mallocci/Reuters

Фермер ногоон үстэй гөлгийг үснийх нь өнгөнөөс шалтгаалаад Pistachio гэж нэрлэсэн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Тэр гөлгийг өсгөж, хонь хариулахдаа өөртөө туслуулахын тулд тэжээхээр болсон байна.

Ногоон үстэй гөлөг хорвоод мэндлэнэ гэдэг маш ховор тохиолдол юм. Гэхдээ эмэгчин нохойн хэвлийд үр тогтсон үед “мекониум” гэх бодис ялгардаг бөгөөд үүнээс нь болоод энэ гөлөг бусдаасаа өөр өнгөтэй болсон байж магадгүй гэж үзэж байгаа бололтой.

Cristian Mallocci/Reuters

Түүнчлэн, эм нохойн хэвлийд “биливердин” гэх нэртэй ногоон пигмент байдагтай ч холбож тайлбарлах хүмүүс байгаа ажээ. Энэ нь ногоон өнгө үүсгэдэг нэг төрлийн пигмент юм. Эмэгчин нохой гөлөглөж, гөлөгнүүд нь өсч томрохын хэрээр энэ өнгө аажим аажмаар бүдгэрч, хэвийн болдог байна.

Фермер Mallocci коронавирусын тархалт дэгдсэн энэ хүнд хэцүү цаг үед ногоон өнгө итгэл найдвал болон аз билэгдэж байгаа талаар хэлжээ. Иймд түүний үзэж буйгаар Pistachio олон хүний нүүрэнд инээмсэглэл авчрах нохой болох гэнэ.

Cristian Mallocci/Reuters

Өнгөрсөн 1-р сард Немц овчаркны гөлөг дээрх үйл явдалтай нэгэн адилаар ногоон өнгөтэй хорвоод мэндэлжээ. АНУ-ын Хойд Каролинад төрсөн энэ гөлгийг “Hulk” гэж нэрлэсэн байна.

WABC/WLOS
20
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uuganbayr Erdenejaw

    Uuganbayr Erdenejaw

    2020/10/25 at 15:10

    ymar ioi

  2. Zaya Zayana

    Zaya Zayana

    2020/10/25 at 19:58

    Пистачио гэнээ

  3. AzkaAzka AzkaAzka

    AzkaAzka AzkaAzka

    2020/10/27 at 13:07

    gaihaltai

  4. бэлэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *