Эмэгтэй хүний дүр төрхийг уйтгартай харагдуулдаг 8 алдаа

0
0
57,976

Хэн ч уйтгартай харагдахыг хүсэхгүй, гэхдээ заримдаа бусдын анхаарлыг татахааргүй өөрт эвтэйхэн хувцас өмсөхийг хүсэх үе ч гарна.

Хэрвээ дээрх бодолтой санал нийлж байгаа бол та хэв маягтаа өөрчлөлт хийх цаг болсныг илтгэж байна.

1. Таны хувцасны шкаф яг л тахь шиг – хар, цагаан өнгөөр дүүрчээ

Хэн ч сонгодог загвараас нүүр бууруулахыг хүсэхгүй – хар даашинз дээр зүүсэн сувдан зүүлт эсвэл цагаан цамцны доор өмссөн хар сонгодог загварын өмд. Эдгээр хувцас эмэгтэй хүний хувцасны шкафанд байх ёстойгоос гадна тод өнгийн хувцас ч байх ёстой. Бие биедээ хослох тод өнгийг зоригтой сонго. Жишээ нь хар, саарал өнгө цагаан өнгөтэй гайхалтай зохицдогийг мэдэж авахад илүүдэхгүй.

 

2. Цүнх, гутал, бүс бүгд нэг өнгөтэй

Энэ дүрэм алтан дүрэм байхаа болиод удаж байна, өөрөөр хэлбэл залхуучуудын улиг домог болсон дүрэм гэх үү дээ. Үүнд толгойгоо гашилгаад байх ч хэрэггүй. Мэдээж нэг төрлийн өнгө төрх уйтгартай. Өөртөө өнгө нэмэхийг хүсвэл тод өнгийн ороолт өнгөөр нь хослуулж хаяхад л хангалттай.

 

3. Тэнэг харагдахаас айж ямар ч чимэглэл зүүхгүй байх

Бага байх – уйтгартай, их байх – бүдүүлэг. “Тэнэг” харагдахаасаа айгаад бас л нөгөө уйтгартай хэв загварыг сонгодог. Үүнийг шийдэх стилистүүдийн өгсөн зөвлөгөө: гоёл чимэглэл гурваас хэтрэх ёсгүй. Цаашаа таны уран зөгнөл шийднэ.

 

4. Бүх товчийг товчлох

Бүгдийг товчлоход тохирох үе бий, гэхдээ цамцны дээд товчийг товчлох хэрэггүй. Дүрмээс гажууд – зангиа зүүсэн бол товчлохоос өөр аргагүй.

 

5. Олон судалтай хувцаснаас татгалзах

Даашинз дээр пиджак өмсөх, том нэхээстэй ороолт хаях, цамцны дээгүүр сул цамц хаяж өмсөх, цамцан дээрээ тод өнгийн богино майк өмсөх – өөрийгөө илэрхийлэх тод бөгөөд энгийн арга.

 

6. Даашинзны доогуур өмсөх өндөр өсгийт, жинсэн өмдтэй кет

Яагаад эсрэгээрээ байж болохгүй гэж. Кеттэй даашинз нэг талаасаа зэрлэг харагддаг, харин бариу жинсэн өмдтэй өндөр өсгийт, дээр нь сул унжсан цамц – дур булаам харагдахыг яана.

 

7. Хээгүй нэг өнгийн хувцас

Хээ анхаарал татдаг, тухайн загварыг чимж улам ч сонирхолтой болгоно. Гол дүрэм – зөвхөн нэг хувцас л хээтэй байж болно, энэ тохиолдолд бүдүүлэг биш харин загварлаг харагдана.

 

8. Байнгын үсний засалт – үсээ боох

Эвтэйхэн, хурдан … гэхдээ уйтгартай. Үсний засалтаа соль – хэв маягаа өөрчлөхөд энгийн мөртлөө маш төвөгтэй ажил. Өөрийнхөө “хэв маяг”-ийг гээчих вий гэдэс айдас дагуулдаг. 3 зүйлийг анхаарахад л болно: үс хурдан ургадаг, уйтгартай нэгэн төрлийн үсний засалт анхаарал татахгүй, хамгийн чухал нь аливаа өөрчлөлт амьдралд эерэг нөлөө авчирдаг. Үүний төлөө туршилт хийж болно биз дээ?

51
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.