Мила Кунис, Эштон Катчер нар хүүхдүүдээ халтартаж, бохирдсон нь илт мэдэгдэхгүй л бол байнга усанд оруулаад байдаггүй ажээ

0

Олон хосуудын хувьд үлгэр дуурайлал нь болж явдаг урлагийн гэр бүл болох Мила Кунис, Эштон Катчер нар саяхан Dax Shepard-ийн Armchair Expert подкастад оролцох үеэрээ хүүхдүүдээ байнга усанд оруулах дургүй талаараа ярьжээ. Манай сайт уншигч танд тэд чухам ямар учраас хүүхдүүдээ өдөр бүр усанд оруулах дургүй байдаг талаар танилцуулж байна.

Алдартнуудын хайр дурлалын түүх

© That ’70s Show / 20th Century Fox Television, © PictureGroup/Sipa USA/East News

Тэд анх “That 70’s Show” цувралд тоглох үедээ танилцаж байжээ. Тухайн үед Эштон Катчер 19 настай, Мила Кунис ердөө 14 настай байсан юм. Тэр цагаас хойш тэд хоорондоо сайн харилцаатай байсаар 10 гаруй жилийн дараа үерхэж эхэлсэн бөгөөд 2015 онд гэрлэлтээ батлуулж, Wyatt хэмээх охин, Dimitri хэмээх хүүтэй болоод байгаа билээ.

 

Тэд өдөр бүр усанд ордоггүй.

© AP/EAST NEWS

Мила Кунис өөрөө ч өдөр бүр тогтмол усанд орохыг хүсдэггүй бөгөөд багаасаа л халуун усгүй гэрт өсч торнисон учраас ийм дадалтай болсон хэмээжээ. Мөн тэрээр хүүхдүүдээ ч өдөр бүр усанд оруулдаг төрлийн ээж биш гэдгээ илэрхийлсэн байна.

© 0000001/Reporter/East News

Харин түүний нөхөр Эштон Катчер, “Халтартаж мэдэгдэхээр болоогүй л бол усанд орох шаардлагагүй” хэмээн эхнэрийнхээ үзэл бодлыг дэмждэг хэмээжээ.

 

Тэгвэл бид хэр хугацааны зайтай усанд орох нь зүйтэй вэ?

Австраличуудын 80 орчим хувь, Америкчуудын 70 орчим хувь нь өдөр бүр усанд ордог гэсэн судалгаа бий. Гэтэл Хятад тэргүүтэй Азийн орнуудад хүмүүс долоо хоногт 2 удаа л усанд ордог ажээ. Үүнээс авч үзвэл бидний усанд орох давтамж эрүүл мэндтэй холбоотой гэхээс илүү, өдөр тутмын дадал зуршилтай хамааралтай болох нь ажиглагддаг.

Харин арьсны эмч нарын хувьд хүн долоо хоногт 2-3 удаа усанд орж байх шаардлагатай бөгөөд ийнхүү эрүүл ахуйгаа сахих нь өөрийгөө болоод эргэн тойрны хүмүүсээ хүндэлж байгаагийн нэг илрэл хэмээн зөвлөдөг. Түүнчлэн хэт их давтамжтай усанд орох нь арьсыг хуурайшуулж, үсийг хугарамтгай болгох хандлагатай байдаг хэмээжээ.

© shutterstock.com

Ялангуяа цаг уур хуурайшиж эхэлдэг өвлийн улиралд олон давтамжтай усанд орох нь арьсны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж.

Таны хувьд 7 хоногт хэдэн удаа усанд ордог вэ? Зуны улиралд өвлийн улирлаас илүү давтамжтай усанд ордог уу? Халтартаж мэдэгдэхгүй л бол усанд орох шаардлагагүй гэдэгтэй та санал нийлэх үү?

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *