Цагны оосор гоё сайхан байхаас гадна ухаалаг цагны зай тусгай сайн чанарынх байх хэрэгтэй. Apple Watch ухаалаг цаг нь арьсаар нэвчдэг мэдрэгч бүхий BACtrack багажаар тоноглогдсон оосортой бөгөөд өөрийн цусан дахь согтууруулах ундааны түвшинг харах боломжтой юм.

BACtrack Skyn оосорны тусламжтайгаар согтууруулах ундааны хэмжээгээ тохируулан, хэтрүүлэн хэрэглэхгүй байх, машин жолоодохгүй байх гэх мэт сөрөг үр дагавраас өөрийгөө бүрэн хамгаалахад тань тусална. Мөн найз нөхөд, эргэн тойрны хүмүүсээс тань хэн нэгэн архитай тэмцэж байгаа бол энэхүү цаг тусална. Учир нь энэхүү цагийг зүүснээр согтууруулах ундаа хэрэглэсэн тухай бүрт цагнаас утас руу мэдээлэл дамжина. Ингээд цагнаас авсан мэдээллээ эмч рүү явуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Үнэхээр хялбар биш гэж үү?

BACtrack Skyn хүмүүст согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж байна. Та шил пиво, хундага вино уусныхаа дараа жолоо барьж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдалд ноцтой гэмтэл учруулж болох юм. Энэхүү цаг 2017 оноос эхлэн худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ 99$ байх аж. Бугуйвч шиг, бас цаг шиг байдлаар зүүх боломжтой. Wearable Alcohol Biosensor Challenge-д хэмжилтийн нарийвчлалаар тэргүүн байр эзэлснийг дуулгахад таатай байна.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Компьютерийн хулганы курсорыг keyboard-ноос хэрхэн удирдах вэ?

Хулгана яарч сандарсан үед ажиллахаа болихыг үгүйсгэхгүй. Байнга тохиолдохгүй ч гэлээ урьд…