Уйлж байгаа хүүхдийг тайвшруулж, уйлахыг нь болиулах үр дүнтэй аргууд

3

Хооллочихсон, босоо тэвэрч хэсэг явсан, живхийг нь сольсон, гэдэс дүүрэхээс хамгаалах эмийг нь уулгасан, гэдсэнд нь иллэг хийсэн, бүлээн жин тавьсан, гар дээрээ аваад бүүвэйлсэн, угж өгсөн, бүүвэйн дуу аялсан – ингээд байхад л уйлаад дуугүй болохгүй байгаа хүүхдийг яах вэ? Хэрвээ хүүхэд цатгалан, түүнд хүйтэн ч биш, халуун ч биш бас гэдэс нь өвдөөгүй байгаад итгэлтэй байгаа бол тайвшруулах бусад аргыг ашиглахаас өөр аргагүй.

Өнөө цагийн эцэг эх мэдээллийн энэ их урсгалд өөрт хэрэгтэйг олж авахад маш хэцүү. Тийм учраас интернетээр хэрэгтэй хэрэггүй мэдээлэл хайх цаг, хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс та бүхэндээ туршлагатай хүүхдийн эмч нарын өгсөн зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ.

Гамильтоны барилт

30 гаруй жилийн ажлын туршлагатай хүүхдийн эмч Роберт Гамильтон 3 сар хүртэлх хүүхдийг тайвшруулах аргыг боловсруулжээ. Энэ үед хүүхдийн гэдэс дүүрч таагүй мэдрэмж зовоодог. Энэ аргыг одоогоор хэн ч ашиглахыг хориглоогүй байна, сар гарантай хүүхдийг барихад л хэцүү болохоос мөн адил үр дүнгээ өгдөг гэж үзжээ.

Арга маш амархан: хүүхдийн гарыг цээжинд нь зөрүүлээд нэг гараараа барина, дараа нь хүүхдээ босоо бариад хөлөөс нь нөгөө гараараа барина. Энэ байрлалаар хүүхдийг зөөлөн дээш доош эсвэл хоёр тийш савлана – хүүхэд маш амархан тайвширдаг. Итгэхгүй байна уу? Энэ видео-ноос шалгаарай.

 

Харви Карпагийн арга

Хүүхдийн эмч Харви Харпагийн аргын нууц юунд оршино вэ гэвэл, тэрээр хүүхдийг эхийнхээ хэвлийд байгаа мэт мэдрэмж төрүүлж чаддаг байна. Уг арга нь таван үе шаттай:

  1. Өлгийдөх – эхийн хэвлийд давчуу зайд байдаг байсан
  2. Өөрийнхөө гар дээр хажуугаар нь эсвэл доош хэвлийгээр нь харуулан авах
  3. “Шшшш” гэсэн цагаан дуу чимээ гаргах
  4. Дээш доош зөөлөн бүүвэйлэх, ээжийнхээ хэвлийд байхдаа тэр хөдөлгөөний мэдэрдэг байсан.
  5. Шимэх – таагүй үе шат тул хийхгүй байж болно.

 

Зөвхөн цагаан дуу чимээгээр зогсохгүй

Том хүний хувьд ийм дуу чимээн доор унтаж чадна гэж мөрөөдсөний гарз. Үнэн хэрэгтээ, цагаан дуу чимээ нь нэг хэлбэлзлээр давтамжтай дуугарч байгаа дуу чимээ учраас  хүний мэдрэлийг тайвшруулж нойрсоход хүргэдэг байна.

Өөрөө “шшшш” гэсэн дуу чимээ гаргаж болно эсвэл тусгай төхөөрөмж ч ашиглаж болно: сэнс, тоос сорогч, угаалгын машин, агааржуулагч, хүрхрээ, тэр ч бүү хэл галт тэрэгний дуу чимээ орно.

 

Хөлийн тайвшруулах иллэг

Хүүхэд томчуудыг бодвол иллэгт илүү мэдрэг байдаг. Хүүхдийн биед бүхэлд нь тайвшруулах зөөлөн иллэг хийх боломжтой, бас дан хөлөнд ч иллэг хийж болно. Хүүхдийн хөлийн уланд тайвшруулах үйлчилгээтэй цэгүүд байрлах ажээ.

Хамгийн гол нь жирийн дүрмийг баримтлаарай:

  • Хоёр гараараа хөлийг нь бариад алган дээрээ тавина, эрхий хуруугаараа зөөлөн иллэг хийнэ.
  • Хөлийн улны дунд хэсгээс эхлээд дээшээ чиглэлд яваад дараа нь аажим доошилно.
  • Хамгийн сүүлд бяцхан хуруунуудыг нь илээд дуусгаарай. Маш болгоомжтой иллэг хийгээрэй.

 

“Ом” уншлага

Калифорнийн залуу аав Даниэль Эйзенман өөрийн Facebook дээрээ нэгэн видео байрлуулжээ, тэрээр “ом” уншлагаар уйлж байгаа бяцхан охиноо тайвшруулж дуугүй болгоно. Бичлэгийг 41 сая гаруй хүн үзэж 407 мянга гаруй шейр хийжээ.

Уг уншлагын хүүхэд дуугүй болгож байгаагийн учир нь: хүүхэд эхийнхээ хэвлийд байхдаа яг л ийм дуу авиа сонсдог байжээ. Хэрвээ “Ом” таны хүүхдэд үр дүнгээ өгөхгүй бол зүрхний цохилт сонсгоорой. Утасны тусгай аппликейшнууд байдаг, жишээ нь “хэвлийн дуу чимээ” гэх нэртэй аппликейшнийг хүүхдүүд сонсох маш дуртай ажээ.

 

Хөгжмийн зэмсэг

Хэрвээ та хөгжмийн зэмсэг дарж чаддаг бол хүүхдээ тайвшруулах таны арга нэгээр шууд нэмэгдэнэ. Мэдээж нойргүй хонож ядарсан байхад сайхан хөгжим тоглох сэтгэл санаа гарахгүй л байх л даа, харин бяцхан үр маш дуртай сонсоно. Хөгжим хүүхэд эерэг нөлөө үзүүлдгээс гадна амьд хөгжим нь дуу хөгжмийн бичлэгээс илүүтэй нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Жишээ нь, залуу аав Напа Писут өөрийн YouTube суваг дээр уйлж байгаа хүүхдээ тайвшруулах аргыг тавьжээ. Залуу эхнэрийнхээ хамт гитар тоглон охиноо тайвшруулж чаддаг. Хөгжим сонссон хүүхэд хормын дотор л дуугүй болж байв.

 

Фитбол дээр савлах

Хэрвээ таны хүүхэд тэрэг эсвэл бүүвэйлэгч дээр хэвтэж савлуулах дургүй бол гар дээрээ удаан аваад бүүвэйлэх хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Та фитбол дээр бүүвэйлж үзсэн үү? Хүүхдээ гар дээрээ аваад бөмбөг дээр цуг сууна. Хүүхдээ гартаа авч болно эсвэл хөлөн дээрээ хэвтүүлж болно. Гар дээр авахаар амархан ядардаг тул аль болох өөрт болох хүүхдэд эвтэйхэн байрлалыг сонгоорой. Одоо ингээд зөөлөн бөмбөг дээрээ савлана. Савлах хэмнэл болон хүчийг хүүхдийн тааламжтай байдалд тохируулаарай.

Олон ээж нар энэ аргыг ашигладаг: хүүхэд ч амархан тайвширна, эцэг эхэд ч амар. Зүгээр ч үгүй бас булчингаа чангалаад авдаг байна. Хүүхдийг унтуулах эсвэл зүгээр тайвшруулахад энэ аргыг ашиглаж болох ажээ.

Танд уйлж байгаа хүүхдийг тайвшруулах өөрийн гэсэн арга бий юу?

12
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Bolor Ganbaa’s

  2. Enerel Inhrii

    Enerel Inhrii

    2018/06/21 at 22:18

    Altanbagana Khurelbaatar

  3. Enerel Inhrii

    Enerel Inhrii

    2018/06/21 at 22:18

    Altanbagana Khurelbaatar

  4. Chimgee Yo

    Chimgee Yo

    2018/06/22 at 09:01

    Baigal Badamtsogt

  5. Уртнасан Уртаа

    Уртнасан Уртаа

    2023/09/05 at 06:22

    Ъп

  6. Badmaa Uka

    Badmaa Uka

    2023/09/05 at 22:21

    Ууганцэцэг О.

  7. Б. Чика

    Б. Чика

    2023/09/06 at 13:56

    Bat-Ireedui Chantsalmaa😅

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *