
Филиппиний Пампанга мужид хуурамч буйдан борлуулсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Уг хуурамч буйданг 20-50 доллараар борлуулж байсан ба юугаар хийснийг нь задалж үзэхэд “тавилга” маань үнэн хэрэгтээ хэдэн хөндлөн хулс, картон цаас, хаягдал фанераас бүтсэн болох нь тогтоогджээ. Ёстой л гандаа гяланцаг дотроо паланцаг гэдгийн тод жишээ болсон хуурамч буйдангийн зургийг мэдээллийн дэлгэрэнгүйгээс үзэж сонирхоорой.







