Алдартай кинонууд дээрээс бидний анзаарч харж байгаагүй 18 сонирхолтой хэсэг

0

Найруулагчид заримдаа өөрийн кинондоо маш их “нууц” эсвэл зүгээр л сонирхолтой зүйл үлдээсэн байдаг. Харин үзэгч бид анхны үзэлтээрээ тэр болгоныг нь анзаарч харахгүй – зарим нэг нь дахиж үзээд ч харахгүй. Азаар энэ тохиолдолд кино сонирхогч-мөpдөгчид гэж хүмүүс байна, тэд өөрсдийн олж мэдсэнээ сошиал сүлжээгээр бусадтай харамгүй хуваалцах ажээ.

1. “John Wick: Chapter 2” кинонд гардаг дамартай харилцуур утас нь “The Matrix” дээр гардаг тэр л загвар юм.

 

2. “Back to the Future” (1985). Марти 1955 онд Макфлаевын ирээдүйн байшинтай яг адилхан зургийг сурталчилгааны самбараас хардаг.

 

3. “Halloween: 20 Years Later” (1998). Нормагийн дүрд “Psycho” киноны (1960) Мэрионы дүрд тоглосон Жанет Ли тоглодог. Эдгээр дүрүүд нь өөр хоорондоо яг адилхан машин жолооддог.

 

4. “Beverly Hills Cop” киноны (1984) Акселийн дүрд анхлан Сильвестр Сталлоне тоглохоор яригдаж байжээ. Даанч жүжигчин кино зохиолыг дахин бичиж сүртэй дaйчин эрийн дүрийг гаргасан нь кино бүтээгчдэд таалагдаагүй юм. Тэр Акселийн овгийг “Кобретти” гэж өөрчлөөд зогсохгүй гол дүрд “Кобра” гэдэг хоч хүртэл өгчээ. Энэ л зохиол “Cobra” киноны (1986) суурь болж өгчээ. “Beverly Hills Cop” киноны хоёрдугаар хэсэг (1987) дээр бид Билли “Кобра”-гийн шүтэн бишрэгч болохыг харна.

 

5. “Pulp Fiction” кинонд Тарантиногийн бүтээсэн дүр The Orbit сэтгүүлийн лого болох инээмсэглэсэн бөмбөрцгийн зурагтай футболк өмссөн байдаг. Уг сэтгүүл түүнээс хамгийн анхны сурвалжлагыг авчээ. Сэтгүүлийн логотой футболк өмссөн нь найруулагч талархлаа илэрхийлсэн хэрэг юм.

 

6. “Toy Story 2” кинонд “A Bug’s Life” хүүхэлдэйн кинонд илгээх илгээмж байдаг: Элийн ард ханан дээр дүрүүдтэй зурагт хуудас байгааг харж болно.

 

7. “Soul” (2020). Барилгын дэлгүүрийн шилэн цонхон дээр “9 инч хадаас” гэсэн хуудас дүүжлээтэй байдаг. Энэ нь Трент Резнор болон Аттикус Росс нарт илгээсэн илгээмж юм. Тэд киноны ая зохиогчид бөгөөд Nine Inch Nails хамтлагийн гишүүд юм.

 

8. “Little Italy” кинонд (2018) Эмма Робертс түүний үеэл эгч Жулия Робертсийн “Mystic Pizza” кинонд (1988) бүтээсэн дүрийн өмсөж байсан футболкыг өмсдөг. Энэ хоёр киног найруулагч Дональд Питри найруулжээ.

 

9. “The Princess and the Frog” (2009). Xорон муу санаатын сүүдэр туссан арын ханын цаасны хээ араг ясны зурагтай болж өөрчлөгддөг.

 

10. “Rushmore” (1998). Доорх гэрэл зураг дээр харуулсан хэсэг – францын алдартай гэрэл зурагчин Жак-Анри Лартигад хүндэтгэл үзүүлжээ. Энэ л гэрэл зураг Лартигагийн гэрэл зургийн хамтаар киноны өөр нэг хэсэг дээр Максын арын хананд өлгөөтэй байдаг юм.

 

11. “The Ring” (2002). Улаан навчтай галтай мод – энэ бол япон агч мод. Энэ модны үрийг “самара” гэдэг. Худгаас гарч ирдэг охин ийм л нэртэй – Самара Морган.

 

12. “Ferris Bueller’s Day Off” киноны эхний хэсэгт Слоэнийг сургуулиас авахдаа Феррисийн өмсөх костюмыг харж болно

 

13. Стивен Спилберг “Gremlins” киноны (1984) шинжлэх ухааны их хурлын хэсэг дээр гардаг.

 

14. “How the Grinch Stole Christmas” (2000) киноны найруулагч Рон Ховард мөн л өөрийнхөө найруулсан кинонд хэсэгхэн гардаг.

 

15. “Candyman” кинонд (2021) Берк зохиолч Клайв Баркерийн “Weaveworld” номыг уншиж байдаг хэсэг бий. Баркер мөн “The Forbidden” өгүүллэгийг бичсэн зохиолч, тодруулж хэлбэл “Candyman” киноны эхний хэсгийг уг өгүүллэгээр сэдэвлэн хийсэн юм.

 

16. “Batman Returns” (1992). Селинагийн нүдний шилний сүүдэр Муур-Эмэгтэйн багийг санагдуулна.

 

17. “Free Guy” кинонд (2021) “Subtle Product Placement” гэсэн бичигтэй шил жин байгааг харж болно. Энэ нь Aviation Gin – Райан Рейнольдсын эзэмшдэг брэнд юм.

 

18. “Hercules” (1997). Геркулесийн дуулганы гадуурх нөмөрсөн даавуу нь угтаа нөмрөг. Геркулесийн өргөмөл ээж түүнд бэлэглэсэн.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *