Пакистанд дэлхий дээрх хамгийн урт чихтэй ишиг мэндэлжээ

0

Ишиг – хайр татсан өхөөрдмөөр амьтан. Харин Симба хочтой энэ ишиг – бүр дээд амжилтын эзэн гэж байгаа. Тэрээр дэлхийд өөр хаана ч байхгүй хамгийн урт чихтэй. Төрөөд сар ч болоогүй ишиг шүү дээ.

Симба (Simba) хочтой англо-нубийсийн ишиг Пакистаны Карачи хотод төржээ. Энэ нялх ишиг төрөөд сар ч болоогүй мөртлөө өөрийн төрөлдөө дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байна – дэлхий дээрх хамгийн урт чихтэй ишиг. Түүний чихний урт 48 сантиметр бөгөөд бие нь өсөх тусам чих нь ч мөн томрох байх гэсэн таамгийг тавиад байна.

indiatvnews.com

Симба урт чихнийхээ ачаар орон нутагтаа ихэд алдаршжээ. Эзнийх нь ярьж байгаагаар бол сүрэгтээ ийм төлтэй болно гэж огт бодоогүй, гэхдээ Симба алдаршиж байгаад ихэд бахархан сууна гэжээ. Эзэн нь Симбагийн чихэнд зориулж тусгай боолт ч хийж өгчээ: хооллож, гүйж, тоглоход нь урт чих саад болох вий гэж тэр.

metro.co.uk

Урт чих – нубийсийн ямаанд ердийн төрх тул “бүжин туулай” гэж мөн нэрлэдэг юм. Гэхдээ Симбагийнх шиг урт чихтэй ямаа төрж байсангүй. Энэ тохиолдолд генийн мутац явагдсан байж болох, яагаад гэхээр нубийсийн ямааны чих түүнийхээс 2 дахин богино байдаг ажээ. Чихнээс бусдаар бол Симба эрүүл саруул, урт чих нь ч хэвийн амьдралд нь тэр болгон саад болоод байдаггүй гэнэ.

daktilo.com
daktilo.com

 

Симбагийн бичлэгийг эндээс хүлээн авч үзээрэй:

7
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *