Гэрийн нөхцөлд ходоодны шархыг эмчлэх үр дүнтэй 8 арга

4

Ходоодны шарх маш их зовиуртай, юм идэх үед таагүй мэдрэмж төрүүлнэ. Шарх гэж ходоодны дотор хэсэг улайж өвчлөхийг хэлнэ. Ерөнхийдөө ходоод дахь хүчил хэтэрхий ихэссэнтэй холбоотой байдаг.

Ходоодноос ялгарах хүчлийг хянах болон бие организмаа эмчлэх нь ходоодны шархнаас болж, зовж шаналахыг болиулна. Ходоодны шарх болохоос сэргийлэх ба эмчлэх 8 аргыг хүргэж байна.

1. Гадил

Гадил бактерийн эсрэг үйлчилгээтэй учир ходоодны шарх үүсгэдэг хеликобактерийг бууруулна. Гадил ходоодны салстыг бий болгох ач тустай.

2. Хооллолт

Хооллолтоо анхаарч, хэрхэн өөрчлөх хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй. Витамин А, C болон үр тариагаар баялаг жимс, хүнсний ногоо хэрэглэх нь хеликобактериас сэргийлээд зогсохгүй, ходоодны шархыг түргэн хугацаанд эмчилнэ.

3. Пробиотик

Ходоод дахь бактерийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх нь ходоодны шарх үүсэхээс сэргийлэх үндэс болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Иймд пробиотикоор баялаг кимчи, тараг, кефир болон даршилсан байцааг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвшээрэй.

4. Флавонойд

Флавонойдоор баялаг хоол хүнс хэрэглэвэл, ходоодны шарх болохгүй байх бүрэн боломжтой ажээ. Флавонойдоор баялаг хоол хүнсэнд шар буурцаг, буурцаг, улаан усан үзэм, алим болон бусад жимс жимсгэнэ багтана.

5. Сүү

Сүү уух нь ходоодонд сайн нөлөөтэй боловч, хэтрүүлэн хэрэглэх нь хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, ходоод шархлахад хүргэх эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

6. Чихэр өвс

Чихэр өвс хэрэглэх нь тийм ч үр дүнтэй арга биш боловч, эрүүл аргаар боловсруулсан чихэр өвс хеликобактерийн хэмжээг ихсэхээс сэргийлдэг байна. Чихэр өвсийг 14 хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх ёстой ба эс бөгөөс зүрх судас эсвэл цусны өвчин тусах эрсдэлтэй байдаг ажээ.

7. Стресс

Стрессээ хянаж, аль болох бага стресстэх нь ходоодны шарх үүсэхгүй байх нэг том хүчин зүйл юм. Стрессээс болж, ходоод дахь хүчил нэмэгдэж, улмаар ходоодны шарх үүсдэг байна.

8. Байцаа

Нэгэнт та ходоодны шархтай болсон бол, 5 өдрийн турш өдөр бүр нэг аяга байцаан шүүс уухыг зөвлөж байна. Байцаан шүүс ходоодны шарх эдгэрэхэд сайнаар нөлөөлнө. Хэрэв та байцааны шүүс уух дургүй бол, түүхий байцаа идвэл үр дүн нь адилхан эерэг байх болно.

Ходоодны шархтай боллоо гээд таны амьдралд төгсгөл ирлээ гэсэн үг биш. Эдгээр гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох аргуудыг туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй.

34
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Ulambayar

    Bayarsaikhan Ulambayar

    2018/08/15 at 16:05

    Шал худлаа даршилсан ногоо кимчи зэрэг нь ходоодонд маш муу шүү

  2. Ogoo Otgonbayar

    Ogoo Otgonbayar

    2018/08/16 at 14:46

    Shar Sharaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *