Хятадын нэгэн компани ажилчдынхаа бие засах өрөөнд цаг хэмжигч тавьж, заасан хугацаанд амжиж бие засахыг үүрэг болгожээ. Үүнийг харсан интернет хэрэглэгчид галзууртлаа уурлаж байна

0

Хятадын нэгэн компани ажилчдынхаа 00-д цаг хэмжигч тавьсан нь интернет хэрэглэгчдийн уур бухимдлыг хүргэх болжээ.

“Kwong Wah Daily” эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятадын сошиал платформ болох “Weibo” дээр нэгэн компани ажилчдынхаа бие засах хугацааг нь хязгаарлах зорилгоор цаг хэмжигч тавьсан бөгөөд үүнд нь интернет хэрэглэгчид ихэд уурсангүй байгаа гэнэ.

Kwong Wah Daily

Төд удалгүй компанийн зүгээс чухам яагаад ийм шийдвэр гаргасан талаараа олон нийтэд мэдэгджээ.

Мэдэгдэлдээ тэд цагийг зөвхөн нэг 00-ын өрөөнд судалгаа явуулах зорилгоор тавьсан гэж хэлсэн байна.

Судалгаа нь барилга дахь хүмүүсийн бие засах өрөөнд өнгөрүүлж буй цагийг багасгах, 00 орох хэрэгцээг бууруулах, ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой байсан аж – Түүнчлэн хамгийн гол нь уг барилгын 00-ын хүрэлцээ бага учир, ийм арга хэмжээ авахад хүрсэн гэж үзжээ.

Kwong Wah Daily

Нэмж бие засах өрөө барихын оронд энэ компани хүмүүс 00-ын өрөөнд хэр зэрэг удаж байна, хэчнээн минутыг зарцуулж байна, өдөрт хэдэн удаа орж байна гэх мэтчилэн асуултуудын хариултыг олж авахаар 00-ын өрөөний дээр цаг байрлуулсан энэ ажээ.

Хэрэв таны ажиллаж буй компани ийм шийдвэр гаргавал та хэрхэн хүлээж авах байсан бэ? Та тайван бие засч чадах болов уу?

8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *