Хөлбөмбөгийн тэмцээнийг “ухаалаг” камерт даатгасан боловч бүтэлгүйтжээ. Уг нь камер бөмбөгийг дагаж харуулах ёстой байсан боловч шүүгчийн халзан толгойг бөмбөгтэй андуураад гаргаад байв

0

Цар тахлаас болоод хөл бөмбөг сонирхогчид амьд тоглолт үзэж чадахгүй зөвхөн зурагтаар дамжуулж байгаа тэмцээнийг л үзэж байгаа. Гэхдээ «Inverness Caledonian Thistle» болон «Ayr United» багуудын тэмцээний хувьд хөл бөмбөг гэхээсээ илүүтэй шүүгчийн халзан толгойг л тоглолтын турш харахад хүрчээ. Үүний буруутан нь шинэ камер аж. Тэрээр шүүгчийн халзан толгойг бөмбөг гэж андуурчээ.

Хөлбөмбөгийн клуб тайлбарлагчаа хиймэл оюун ухаанаар сольсон ч даанч бүтэлгүйтэв

Chuckiehands

Шотландын хөл бөмбөгийн клуб “Inverness Caledonian Thistle” нутгийн талбай дээр “Ayr United”-тай тэмцээн зохион байгуулжээ. “Инвернесс” клуб энэ удаад тайлбарлагчийн үйлчилгээ авахгүйгээр шийдсэн. Хүмүүсийг энэ удаад хиймэл оюун ухаан орлохоор болсон аж. Хэдэн долоо хоногийн өмнө тус клубийн удирдлагууд энэ тухайгаа албан ёсоор зарлажээ. Талбай дээрх бөмбөгийн хөдөлгөөнийг дагаж мэдрэх тусгай камераар тоглолтыг үзэгчдэд хүргэнэ гэсэн юм.

 

Камер тоглолтын оронд хажуугийн шүүгчийг л харуулжээ

Chuckiehands

Уг нь бол камерт гол шүүгчийг л харуулдаг, харин энэ удаад туслах шүүгч од болсон. Тэр шүүгч хав халзан, түүний өөгүй бөөрөнхий толгой нь ухаалаг камерт бөмбөг гэж ойлгогдсон бололтой. Тиймээс яг эгзэгтэй үед үзэгчдэд туслах шүүгчийн халзан толгой л харагджээ.

 

Ямартай ч шүүгчийн халзан толгойноос болоод хөгжөөн дэмжигчид нэг гоолыг харж чадаагүй юм

Камер халзан шүүгчийг анхааралдаа авсан нь тодорхой, хөгжөөн дэмжигчид ч хэдэн удаа халзан шүүгчийг гаргасныг бичлэгээр нэгтгэжээ.

 

Үзэгчид шүүгчийн халзан толгойд бус харин тэр мундаг тул гаргаад байгаа юм биш үү гэж хүртэл даажигнаж эхэлсэн байна

Магадгүй хажуугийн шүүгч хөлбөмбөгчдөөс илүү байгаа юм биш үү? Тэгээд тэр хиймэл оюун ухааны анхаарлыг татаж чадсан байх. Яагаад гэвэл хиймэл оюун ухаан биднээс ухаантай учраас. Ер нь л яг тийм байх шүү.

Камер шүүгчид хандтай байсан асуудлыг клуб хэрхэн авч үзэх нь одоогоор тодорхойгүй байна. Халзан туслах шүүгчийг хиймэл үс тавь гэх болов уу гэж зарим нэг хүмүүс үзэж байна. Хэрвээ тийм бол «Inverness Caledonian Thistle»-ийн тоглолт улам л сонирхолтой болох биз ээ.

9
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *