Бөмбөлөгтэй гялгар уутыг хагалж дуугаргахаас гадна дараах 16 зүйлд ашиглаж болно шүү!

2

Бөмбөлөгтэй гялгар уутыг та зөвхөн стрессээ гаргахын тулд хагалж дуугаргадаг л гэж бодож байвал гэнэтийн зүйл сонсохдоо бэлдээрэй, учир нь үүнийг өөр олон зүйлд ашиглаж болдог байна.

Шинэ арга мэдэж авахад тань туслах зорилгоор бид танд бөмбөлөгтэй гялгар уутыг ашиглаж болох 16 санааг хүргэхээр бэлтгэлээ.

1. Цонх дулаалах

Бөмбөлөгтэй гялгар уутны тусламжтай халаалтын төлбөрөө багасгах бүрэн боломжтой. Үүний тулд цонх руугаа бага зэрэг ус шүршиж, бөмбөлөгтэй гялгар уутаа тогтооно. Дараа нь авах эсвэл буцааж тогтооход амархан байх болно.

 

2. Бялуу чимэглэх

Та бөмбөлөгтэй гялгар уутны тусламжтай бялууг гоёмсог байдлаар чимэглэх боломжтой.

Хайлсан шоколадыг цэвэрхэн бөмбөлөгтэй гялгар уутанд хийж, дараа нь бялууг тойруулан, сайтар бооно. Шоколад хатуурах үед бөмбөлөгтэй гялгар уутаа аваарай. Ингэхдээ та шоколадаа бялуунаас бага зэрэг өндөр байлгах хэрэгтэй ба ингэснээр бялууг унагалгүй тогтоох боломжтой болох юм.

 

3. Хана чимэглэх

Бөмбөлөгтэй гялгар уут руу будаг тарьж, гайхалтай урлагийн бүтээл хийж болно. Таны хийсэн зүйл 3D бүтээл мэт харагдах ба хүн бүр гэрийнхээ ханыг танайх шиг болгохыг хүсэх нь дамжиггүй.

 

4. Хувцас тогтоох

Та энэ аргыг өмдөө өлгүүрт тогтоох үедээ ашиглаарай. Өлгүүрийг бөмбөлөгтэй гялгар уутаар сайн гэгч нь ороож, дээр нь өмдөө өлгөхөд л хангалттай.

 

5. Уутыг бохирдуулахгүй байх

Заримдаа гэртээ ирэх үед уутанд зайрмаг эсвэл өөр бусад зүйлс хайлж, доторх хэсгийг нь бохирдуулчихсан байдаг шүү дээ. Тэгвэл энэ арга танд тусална. Бөмбөлөгтэй гялгар уутны материал бол найдвартай хамгаалагч ба таны уутыг халуун болон хүйтнээс хамгаална. Дэлгүүр рүү авч явдаг уутныхаа дотор талд нь бөмбөлөгтэй гялгар уут хийгээрэй.

 

6. Багаж хэрэгслийн доор тавих

Багаж хэрэгслийн доор бөмбөлөгтэй гялгар уут тавих нь таны багажийг эмх цэгцтэй, дуу чимээ гаргахаас сэргийлнэ. Иймд шүүгээний дотор бөмбөлөгтэй гялгар уут тавьж, дээрээс нь багаж хэрэгслээ өрөөрэй.

 

7. Гадна талбайн цэцэг ургамлыг хамгаалах

Гадна талбайн цэцэг ургамлыг хөлдөхөөс хамгаалахын тулд бас л бөмбөлөгтэй гялгар уут хэрэглэнэ. Ингэснээр цэцэг ургамлыг хөлдөхөөс сэргийлж, дулаан байлгана.

 

8. Хуанли болгох

Өдөр өнгөрөх бүр нэг бөмбөлгийг дараарай. Магадгүй тухайн өдрийнхөө стрессийг ингэж гаргаж болохоос гадна тодорхой нэг өдрийг хүлээх зуураа бөмбөлгүүдээ дарж ч болох юм.

 

9. Гутал хадгалах

Бөмбөлөгтэй гялгар уут гутлыг сайн нөхцөлд хадгална. Гутлынхаа дотор талд бөмбөлөгтэй гялгар уутнаас хийж хадгалаарай. Харин урт түрийтэй гуталд арай их бөмбөлөгтэй гялгар уут хийх болохыг бүү мартаарай.

 

10. Аялал зугаалгандаа авч явах

Хэрэв та аялал зугаалгаар явах дуртай бол энэ зүйлийг авч явж, хээрийн хөнжлийнхөө доор тавьж болно. Та илүү тав тухтай амрах болно. Бөмбөлөгтэй гялгар уут таныг сайхан унтаж амрахад туслахаас гадна хээрийн хөнжлийг тань хуурай байлгах ач тустай юм.

 

11. Хээрийн аялалд бэлдэх

Дээр дурдсанчлан энэ бөмбөлөгтэй уут сайн чанарын материалтай. Тиймээс таны хоол хүнс болон уух зүйлсийг халуун эсвэл хүйтэн чигээр нь байлгана. Бөмбөлөгтэй гялгар уутанд хоол хүнс эсвэл уух зүйлсээ хийхэд л болно.

 

12. Цүнхний хэлбэрийг алдагдуулахгүй байх

Хэрэв та цүнхээ байнга хэрэглэхгүй бол хэлбэрээ алдаж эхэлнэ. Иймд дотор нь хэсэг бөмбөлөгтэй гялгар уут хийвэл үр дүнд нь таны цүнх хэлбэрээ алдахгүй.

 

13. Эд зүйлийг гэмтэхээс сэргийлэх

Гэрт байдаг эмзэг, амархан эвдрэх эрсдэлтэй эд зүйлийг энэхүү уутанд хийж нааш цааш зөөвөл эдэлгээ нь уртсах болно.

 

14. Машины салхины шилийг хамгаалах

Цасан шуурга болохоос өмнө машиныхаа цонхон дээр бөмбөлөгтэй гялгар уут тавьбал, цонхыг мөстөх эсвэл хөлдөхөөс сэргийлнэ.

 

15. Ханыг хамгаалах

Танай хаалга онгойх үедээ бариул нь ханыг цохиж сэв суулгадаг уу? Тэгвэл хаалганыхаа бариулд бөмбөлөгтэй гялгар уут хийж үүнээс сэргийлээрэй.

 

16. Гэрээ чимэглэх

Хэрэв та зоригтой шийдвэр гаргадаг нэгэн бол бөмбөлөгтэй гялгар уутыг ашиглан гэрийнхээ өнгө төрхийг яагаад тэр чигт нь өөрчилж болохгүй гэж?

Та энэ мэдээллээс шинэ зүйл сурч мэдэж авсан уу? Аль аргыг нь та туршиж үзье гэж бодож байна? Энэхүү мэдээг ойр дотнын найзууддаа заавал дамжуулаарай.

15
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Otgontsetseg Dorj

    Otgontsetseg Dorj

    2018/12/03 at 19:14

    Ийм гялгар цаас хаана зардаг юм бол, мэддэг хүн байна уу

  2. Nairamdal Shandan

    Nairamdal Shandan

    2018/12/03 at 19:43

    Гое тэ

  3. Gankhuyag

    2018/12/04 at 14:27

    Гермесийн доод давхарт хулдаас зардаг газар байна лээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *