Жирийн нэг хүнээс англичуудын аж амьдралын талаар асуугаад үзээрэй. Их Британийн иргэд цайнд их дуртай юм гэнэ лээ гэж хэлэх болов уу? Тэдний ч зөв, тус улсын ард иргэд нь өдөрт ойролцоогоор 165 сая аяга байхуу цай уудаг, гэхдээ бүр сүүгээр шингэлж уудаг юм. Цайны соёл – энэ улсыг бусад улс орноос онцгой болгох цорын ганц зүйл нь биш юм шүү дээ.
Бид Их Британийн дундаж амьдралтай ард иргэдийн орон байрыг сонирхож үзсэн бөгөөд английн сонгодог хэв маягийн айл юугаараа онцгой байгааг олж мэдлээ.
1. Угаалгын өрөөнд нь залгуур байдаггүй
Хуульд зааснаар бол Их Британид угаалгын өрөөнд залгуур суурилуулах бол ванн болон шүршүүрээс 3-аас багагүй метрийн зайд байх ёстой юм. Нийтийн орон сууцнуудын угаалгын өрөө нь угаасаа жижигхэн тул тэнд залгуур байх шаардлага ер нь байдаггүй. Тийм ч учраас угаалгын машиныг гал тогоондоо байлгадаг жишиг тогтжээ.
2. Угаалгын өрөөний гэрлийг татаж асааж, унтраадаг
Хэт өндөр чийгшилтэй учраас жирийн унтраалга эрсдэлтэй гэж үздэг байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс таазандаа суурилуулсан унтраалга ашигладаг туршлагатай. Гэрлээ асааж, унтраахын тулд доош унжсан олсыг татна.
Мэдээж бидний мэдэх хананы унтраалгыг бас ашигладаг, гэхдээ заавал угаалгын өрөөний гадна талд суурилуулсан байх ёстой. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл, Их Британид унтраалга нь эсрэгээрээ ажилладаг. Унтраалгыг “дээш” байрлалд болгоход гэрэл нь унтарна, асаахын тулд “доош” болгоно.
3. Залгуурууд нь ч бас өөр
Их Британид гурван оролттой залгуур ашигладаг. Энэ төрлийн залгуурыг дэлхийн хамгийн аюулгүйд тооцдог ажээ. Гурван оролттой залгуурт мөн унтраалга ч суурилсан байх тул заримдаа хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг. Жишээ нь, утсаа цэнэглэхээр залгалаа гэж бодъё, харин та залгуураа “асаах”-аа мартаж, тэгэхээр та утсаа шал дэмий залгуурт залгаад орхилоо л гэсэн үг.
Залгуурын хүчдэл нь 220 вольт ч биш, 110 ч биш харин 230 байдаг.
4. Агааржуулагч – ховор эд
Цаг агаарын хувьд халуун дулаан уур амьсгалаар нутгийн ард иргэдийг нэг их эрхлүүлээд байдаггүй, тэгэхээр агааржуулагчийн шаардлага ч их гардаггүй биз. Тасалгааны агаарыг сэлгэх хэрэгтэй бол англичууд цонхоо л онгойлгоно. Хангалтгүй санагдвал жирийн сэнс ажиллуулдаг байна.
5. Их Британид эркер их алдартай
Эркер – хэд хэдэн (ихэвчлэн гурав) тэгш өнцөгт хэлбэрээс бүтсэн цонхыг хэлнэ. Цонх нь байшингийнхаа үндсэн хананаас илүү гарсан байдаг. Энэ цонхыг английн уламжлалт цонх гэж үздэг бөгөөд тасалгаанд илүү их гэрэл оруулдгаараа бусад жирийн цонхнуудаас давуу талтай юм.
6. Хаа сайгүй л хивс
Ихэнх байшингийн бараг бүх өрөө, за даа, гал тогооноос бусад нь бүгд хивстэй байдаг. Тэр ч бүү хэл угаалгын өрөө нь ч мөн адил. Хэрвээ байр нь дотроо шаттай бол довжоонуудыг нь бас л хивсээр бүрсэн байна. Зам – аюулгүй байдлыг хангах гэдэгтэй утга нэг аж. Хивсэн гадаргуун дээр хөл халтирахгүй, тэгэхээр шал, довжооноос халтирч унах эрсдэл эрс багасна.
Хивс нь маш их асуудал үүсгэнэ: амархан заваарч бохирдоно, цэвэрлэхэд амаргүй, угаалгын өрөөний хивс нь чийгтэж эвгүй үнэртэнэ. Энэ мэт асуудлууд тулгардаг ч гэлээ англичууд гэртээ гаднын гуталтайгаа л явдаг. Ингэж болохгүй гэж бодсон ч тогтсон уламжлалаасаа тэд салж чадахгүй л байна.
7. Хувийн байшингуудын гараж нь авто машин хадгалах зориулалтгүй
Их Британийн уламжлалт гаражууд талбайны хувьд жижигхэн (тэр үед машинууд ч жижиг овортой байж), тиймээс гаражид автомашин нь тэр болгон багтдаггүй. Нутгийн ард иргэд гаражаа агуулах болгон ашиглах нь элбэг ажээ.
8. Шууданг яг л кинонд гардаг шиг хүргэдэг. Хаалганы голд гаргасан тусгай нүхээр хийнэ
Их Британийн шуудангийн хайрцаг олон төрлөөр байдаг нь ойлгомжтой. Тус тусдаа байрлах шуудангийн хайрцаг, эсвэл олон давхар нийтийн орон сууцны нэг давхарт бөөндөө зэрэгцэх хайрцгууд бий. Шуудангийн хайрцагны энэ систем дэлхий олон улс оронд байдаг, гэхдээ хаалгандаа гаргасан шуудан хүлээн авах нүх зөвхөн английн л төрх юм.
Ийм шуудангийн хайрцагтай хүмүүс давуу тал тийм ч их олж хардаггүй байна. Жишээ нь, хаалгаар шургуулсан захидал, сонинг нь эздээ очихоос өмнө нохой нь аваад ураад тасдчихдаг гэнэ.
9. Хаалга нь гадагшаа биш дотогшоо онгойдог
Тасалгаа хоорондын хаалгыг гадагш нь онгойдог байхаар хийх нь орон зай хэмнэлтийн үүднээс зөв шийдэл байх. Английн хуучны ихэнх байрнуудын хаалга дотогшоо онгойдог байна. Энэ нь хувь хүний нууц, орон зайгаа хамгаалах уламжлалтай нь холбон тайлбарладаг: коридороор явж байгаа хүн хаалга хагас нээлттэй байхад таны өрөөг харах боломжгүй, таныг юу хийж байгааг мэдэх боломжгүй юм.
Үүдний хаалга ч мөн адил дотогшоо онгойдог байна. Хэд хэдэн шалтгаантай: аюулгүй байдал (гадна талдаа нугастай хаалгыг сугалж авч болно, тэгэхээр хаалга эвдэлж орох эрсдэл өндөр гэсэн үг), цаг агаарын хүнд нөхцлөөс хамгаалдаг (та төсөөл дөө: хаалгаа том нээхэд л цас, эсвэл асгаран орж байгаа борооны ус тэр чигтээ орж ирдэг), бас ашиглахад амар (жишээ нь, хаалга дотогшоо онгойдог бол дэлгүүрээс авсан их бараа бүтээгдэхүүнийг оруулахад амархан байх болно).
Дээр дурдсан английн ахуй соёлоос гэртээ нутагшуулмаар зүйл байна уу?
Oyuntsetseg Oyunaa
2020/11/12 at 11:51
биднийх гое юм байнаооо
Sh Sukh
2020/11/12 at 15:54
💩
Отгонцэцэг Дамдинсүрэн
2020/11/12 at 19:22
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч сур тэр л хамгийн гое
altansukh
2020/11/12 at 23:21
bathroom zalguurtai bdag shu medeej gehdee bugd bish
Boloroo Byambaa
2020/11/12 at 23:35
Tsonkh n goyo yim bna busad n ch bishee
Мөөжиг Мөөжиг
2020/11/13 at 07:36
Хивс хивсэнцэр амархан бохирдож бактер цуглуулна.
Bujee Bujinlham
2020/11/13 at 15:48
Тийм шүү. Энгийн хэрнээ эрхэмсэг дээ
Батмөнх А.
2020/11/13 at 17:28
Enen dr bga mnsih bol unende baynl ail bn sda
Unurzyl Sukhbaatar
2020/11/13 at 21:08
xamgiin boxir zavaan syydag xumuus
Hulan Hulan
2020/11/13 at 23:09
buh ym ni taalagdsangui. unheer bohir zavaan ym bn. gertee gutlaa ch tailj suraagui ym bn. ingej amidraad yahav dee. manaih goy ym bna uu. yadaj soyoltoi ym bn
Nergui Sodnomdarjaa
2020/11/14 at 11:21
Buun birus sh de usleg ed zuil 00d hereggui sh de
Enkhtuya Byambasuren
2020/11/14 at 12:59
00 өрөөнд болж өгвөл хивс, хивсэнцэр тавихгүй байсан нь дээ. Учир нь үүнийг тэр бүр угаахгүй, нян бактерууд очоод суучихна.
Уг нь бол 00, ванны өрөө тусдаа байх нь хамгийн зөв!
Уучлаарай, доторхыг нь уншаагүй.