
Хүн, амьтны хоорондын холбоо дахин давтагдашгүй цор ганц байдаг билээ. Хорвоог орхиход тун ойрхон буй шимпанзе сармагчин хоол идэж, ус уухгүй байх үед нь 1972 оноос хойш түүнийг асран хамгаалж байсан профессор Жан Ван Хоффын хоолойг сонсоод итгэмээргүй хариу үйлдэл үзүүлж буй дүрс бичлэг цахим сүлжээнд олны анхааралд өртөөд байна.
Нидерландын Арнхем хотын Royal Burgers амьтны хүрээлэнгийн Мама нэртэй шимпанзе сармагчингийн бичлэг цахим орчинд нийтлэгджээ.

45 жилийн турш нэгэнтэйгээ ойр харилцаатай байсан шимпанзе сармагчин болон түүний асран хамгаалагчийн бичлэг гунигтай бөгөөд хайр дүүрэн нөхөрлөлийг харуулжээ.
Бичлэгийн эхэнд Мама сармагчин маш гунигтайгаар, бие нь тун муу байдалтай өвсөн дээр хэвтэж буй нь харагдах ажээ.

Профессор Хоффыг ирэх үед шимпанзе түүнийг таньсангүй

Харин түүнийг илж, хоолыг нь өгөхийг хичээж эхлэх үед Мама инээмсэглэж буйг уг бичлэгт дүрсэлсэн нь хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байв.

Эцэст нь Мама өөрийг нь сүүлчийн удаа харахаар ирсэн хуучин найзаа таниж, инээмсэглэл тодруулан, профессорыг тэвэрсэн бөгөөд сэтгэл нь ихээр хөдөлж буй нь илэрхий байжээ. Харамсалтай нь энэхүү сэтгэл хөдөлгөм уулзалтаас хойш 7 хоногийн дараа Мама шимпанзе энэ хорвоогоос явсан ажээ. Профессор Хофф нь 1970-аад оны үед тус амьтны хүрээлэнгийн сармагчингийн тасгийн үндэслэгчдийн нэг бөгөөд Утрехтын Их Сургуулийн Биологийн тэнхимийн судлаач бөгөөд тэрээр хэлэхдээ, “Мама маш хүчтэй зан араншинтай, орчин тойронд нь эмх замбраагүй байдал, сөрөг нөлөө үүсвэл аливаа асуудлыг шийддэг нэгэн байсан. Түүнийг олон хүн санаж үгүйлэх биз ээ. Миний хувьд ч их үгүйлэх болно. Түүнийх шиг хүчтэй зан араншинг би хүн амьтны алинаас нь ч ховорхон олж харж байлаа” хэмээжээ.
Энэхүү зүрх зүсэм, сэтгэл хөдөлгөм бичлэг хүн-амьтан хоорондын нарийн нандин холбоог маш тод харуулснаараа онцлогтой ажээ. Ийнхүү уншигч танд тус бичлэгийг хүргэж байна.








PA MA
2020/11/12 at 12:45
💖🥰
Duya Duya
2020/11/12 at 17:22
Яагаад хаяад явсан юм бол ажлыгнь авсан хүн маш муубайна хөөрхий уулзсан яамай даа
Serko Ser-od
2020/11/12 at 20:59
Huurhun ymbe ineegeed tolgoi dohiod bn shde ewii de
Sarnai Jargalsaikhan
2020/11/12 at 22:47
zoo park gedeg zuil amitan tamlahaa bolimoor yumdoo
Narangerel Dashkhuu
2020/11/13 at 01:36
Амьтан ч гэсэн сэтгэл зүрхтэй. Түүний сэтгэлд үлдсэн цор ганц хайр хүндлэл нь сургагч эзэн нь бжээ.
Oyunaa Erdenebulgan
2020/11/13 at 09:41
Өвчин зовлонгоо тэвчин байн сэтгэлдээ их хүлээж дээ,хүлээсэн уулзхийг хүлээсэн хүн нь иржээ хөөрхий
Narangerel Bayarmaa
2020/11/13 at 11:26
Ymar setgel dogdlom ym be.
Батбаатар Оюунчимэг
2020/11/13 at 16:28
Huurhun yum be amitanch gsen hairlah hairluulah zvrhtei shv dee.
Khulangaa Khaatak
2020/11/13 at 17:52
Ухаантай амьтан л Хөөрхий минь гэж.
Chingesbold Oyuntuul
2020/11/13 at 18:31
ali dr ueiin medee bh shg bhin
Ц. Түмэнжаргал
2020/11/13 at 20:11
Амьтан гэдэг зарим нэг хүнээс ч илүү ухаантай гэдгийг бид олон амьтны бичлэгээс үзлээ дээ.Хайрыг дэндүү ихээр мэдэрдэг юм билээ.
Билгүүн 'Г
2020/11/14 at 13:35
What a wonderful moment 🤗
Чимгээ Оюудай
2020/11/14 at 14:19
Сэтгэл хөдлөм юмаа
Rinchin Od Batbaatar
2020/11/14 at 14:38
evii evii
Б. Нандинцэцэг
2020/11/14 at 17:28
hha darj bga humuus zugeer “doke “
Батчулуун Хүслийндөл
2020/11/14 at 17:43
Melody Ty orvdltem te😢
Заян Наваа
2020/11/14 at 19:09
Hairlah l gej turdug ym bgaa sh dee hun gedeg amitan…
Tumur Chadar
2020/11/14 at 19:11
Hudlaa barimjaatai yum bicheech
Togsoo Byambaa
2020/11/14 at 19:22
Yamar ih setgel hair medregdej bnaa tolgoi dohiod bnshde hvleesen hvn ni ochisond mash ih bayarlaj bna
Khaagii Khaagii
2020/11/14 at 19:56
Tumur Chadar hogiin sanaatai
Нямаа Цэдэвдорж
2020/11/14 at 21:14
Хүлээж байж дээ
Tseweenee Tseweenee
2020/11/14 at 21:24
Ямар хэцүү ем бэ
Tseweenee Tseweenee
2020/11/14 at 21:25
Нас нь болцын болов уу
Uchka Uchral
2020/11/15 at 00:29
Oid n nutagt n butsaalda