Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд

2

Бид дэлхийн шоу бизнесийн ертөнцийн алдартнуудыг харахад хамгийн түрүүнд нүд гялбам хээнцэр тансаг байдал, нүүр дүүрэн инээмсэглэл, гоо үзэсгэлэн, мөнгө, алдар нэр харагддаг. Бид тэднийг бишрэн шүтэж, даган дуурайцгаадаг. Тэр ч бүү хэл бидний зарим нь тэднийг амьдралын хэв маяг, хандлагаар нь үнэлж үзэн яддаг. Гэтэл үнэндээ тэд бидний адил мах цусанд төрсөн хүн юм болохоор тэдэнд өнөөгийн толгой эргэм амжилтанд хүрэхийн өмнө туулсан хэцүүхэн амьдралтай байдаг. Paris Hilton, Kim Kardashian гэх мэт удам дамжсан баян айлд төрсөн зарим алдартнуудыг эс тооцвол ядуу зүдүү, элэг эмтрэм хүнд хэцүү амьдралыг туулсан алдартнууд ч байдаг байна.

10. Keanu Reeves

Канадын жүжигчин эрийг 3-хан настайд эцэг нь гэр бүлээ орхисон бөгөөд Keanu-д эцгийнх нь талаарх ойлголт 6 наснаас нь хойш байхгүй ажээ. Эцгээс нь хойш ээж нь хэдэнтээ гэрлэж, тэрхүү гэрлэлтүүдийн тоогоор түүний амьдрах газар, суралцах сургуулиуд өөрчлөгдөж байжээ. Сургуульд байхдаа унших чадваргүй байх өвчний улмаас тийм ч сайн суралцаж байгаагүй ч гайхалтай хоккейн тоглогч байсан байна. Гэвч бэртлийн улмаас цаашид тоглох боломжгүй болжээ. Түүний эгч нь цус багадах өвчтэй байсан ба түүний дотны найз River Phoenix нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байна. Түүний азгүйтэл үүгээр дуусаагүй юм. Хэдхэн жилийн дараа түүний найз бүсгүй Jennifer Syme-ын тээж байсан хүүхэд нь эндэж, жилийн дараа Jennifer автомашины ослоор нас барсан байна. Jennifer-ийг жолоо барьж байх үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэж үзжээ.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 1

9. Ashley Judd

Холливудын гоо бүсгүй All That’s Bitter & Sweet номондоо түүнийг амиа хорлоход хүргэж байсан хүүхэд насныхаа зовлонт амьдралын тухай дурдсан байдаг. Ээж болон эгчийнхээ дуулах карьераас болж, өөрөө хүсээгүй ч 13 сургууль дамжсан байна. Мөн ээжийнх нь хөнгөн хийсвэр харилцаа түүнийг сексийн талаар таагүй дурсамжуудтай үлдээсэн төдийгүй ээжийгээ буугаар тоглож байгааг ч олонтаа харж байжээ. Түүнчлэн хар тамхи болон архины хамаарлыг харж өссөн тэрээр гурван ч удаа хүчирхийлэлд өртөх шахсан байна. Хожим карьерынхаа эхэн үед эрэгтэй загвар өмсөгчөөс өөртэй нь аман секс хийхийг хүчилсэн сексийн дарамтанд ч өртөж байсан гэнэ.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 2

8. Kelsey Grammer

2-хон настайд нь эцэг эх нь салснаас хойш эцгийгээ хоёр удаа л харсан түүнийг ихэвчлэн хүүхэд асрагчид болон 11 настайд нь нас барсан өвөө нь хардаг байжээ. Удалгүй эцэг нь сэтгэцийн өвчтэй таксины жолоочид тодорхойгүй шалтгаанаар буудуулан нас барсан байна. Дараа нь Kelsey гурав дахь сургуулиасаа хөөгджээ. Түүнийг өсөж том болох үед эгчийг нь банкны дээрэмчдийн нэг, алуурчин этгээд хөнөөсөн бөгөөд эрэмдэг болгосон эгчийнхээ цогцсыг танихаар очиж байсан байна. Мөн түүний хоёр ч ах нь усанд шумбаж байгаад нас барсны нэг нь бүр аварга загасанд идүүлсэн байна. Түүнээс гадна түүний дотны найз, продюсер David Angell 9-р сарын 11-ний халдлагын үеэр амиа алдсан бол өөр нэг найз нь эхнэрийнхээ гарт амь үрэгджээ. Kelsey-гийн эхнэрүүдийнх нь нэг нь амиа хорлох оролдлого хийснээс болж түүний тээж байсан хүүхэд нас барсан байна.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 3

7. Nicki Minaj

3 өрөө байранд амьдардаг 15 ам бүлтэй айлын нэг гишүүн тэрээр 5 нас хүртлээ эмээтэйгээ амьдарчээ. Дараа нь ээжтэйгээ Нью Йорк руу нүүсэн бөгөөд хар тамхи наймаалагчдын хөрш болжээ. Ээж нь хар тамхи, архинд донтсон эцэгтэй нь хэдэн удаа салж нийлэхийг харахаас гадна гэр бүлийн аймшигтай хүчирхийлэл, орилоон уйлаан дунд эцэг нь ээж болон ах нарыг нь зовоож, тэр ч бүү хэл нэг удаа ээжийг нь гэртээ байхад гэртээ гал тавихыг хүртэл харж өссөн байна. Хүүхэд байхдаа ээжийгээ хамгаалахын тулд хаалгануудаа хаадаг байсан түүний хүнд хэцүү хүүхэд насны амьдрал Nicki-г ууртай догшин нэгэн болгожээ.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 9

6. Dylan McDermott

Өсвөр насны ээжээс түүний дээрэмчин найз залуу John Sponza нарын хүүхэд болон төрсөн түүний төрсөн эцэг нь John Sponza биш байжээ. Харгис рекэт Sponza түүнийг 5 настайд ээжийг нь хөнөөсөн бөгөөд тухайн үедээ хэрэг санамсаргүй тохиолдол байсан хэмээн шийдэгджээ. Гэвч хожим нь 2012 онд Sponza-гийн эсрэг нотолгоог цагдаа нар олсон ч Sponza аль хэдийнэ нас барсан байжээ. Ээжийгээ нас барсны дараагаар эмээтэйгээ амьдрах болсон ч түүний хөршүүд нь хулгайч, дээрэмчдээр дүүрэн найрсаг бус, таагүй хүмүүс байв. Удалгүй төрсөн эцэг нь түүнийг хайж олсноор тэрээр эцэгтэйгээ хамт бааранд зодоон зохицуулж, бөөлжис цэвэрлэж, хөлчүү эрчүүдэд шар айргаар үйлчлэх ажил хийж байсан байна. Харин эцгийнх нь эхнэр түүнийг жүжигчин болж чадна хэмээн зоригжуулснаар баарны ажлаа орхисон ба 15 настай Dylan-ыг 23 настай бүсгүй үрчилж авсан байна.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 4

5. Charlize Theron

Өмнөд Африкын жүжигчин эмэгтэй жаахан байхаасаа л жүжиглэх эв дүйтэй гэдгээ харуулж байсан боловч ар гэрийн шалтгаанаар жүжгийн урлагаас холджээ. Эцэг нь хар тамхи, архины донтон байсан ба согтуу үедээ бүхнийг хүчирхийллээр шийддэг байжээ. Theron-ы ээжийг олон удаа хуурч байснаас нэг л шөнө ээж нь өөрийгөө хамгаалахын тулд нөхрөө буудсан байна. Charlize-ыг ээж нь загварын тэмцээнд орохыг хүчилснээр уг тэмцээнд орж түрүүлсэн байна. Гэхдээ л тэрээр илүү хөөрхөн царайтай болохыг л хүсдэг байжээ. Балетын бүжигчин болохыг хүсдэг байсан ч Нью Йоркт ирснийхээ дараа өвдгөө гэмтээснээр мөрөөдөл нь боломжгүй болсон байна. Харин дараа нь жүжигчний карьер хөөж, Лос Анжелес руу нүүжээ.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 5

4. 50 Cent

Хар тамхины наймааны хэрэгт оролцдог байсан 15 настай охиноос төрсөн түүний ээж түүнийг 8 настайд хий алдсан гэртээ шатаж нас баржээ. Эцэггүй Curtis эмээ болон 8 авга, нагац нарын хамт амьдардаг байсан ч удалгүй гудамжинд гарчээ. 12 настайдаа буу олж авсан түүнийг эмээ нь цагдаа нарт хэлснээр байн байн баривчлагддаг байжээ. Карьерынхаа эхэн үед тэрээр 9 удаа буудуулсан шархтайгаар найзынхаа гэрийн гаднаас олдож байжээ. 13 хоног эмнэлэгт хэвтсэн түүнийг буудсан хүн нь Mike Tyson-ы хамгаалагч байсан ба хэд хоногийн дараа өөрийнхөө амийг хороосон байна.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 10

3. Oprah Winfrey

Миссисипигийн өсвөр насны залуу эцэг эхийн хүүхэд болон төрсөн түүний гэр бүл маш ядуу байжээ. Эцэг эх нь салж, эмээгийнхээ ядруухан гэрт өссөн тэрээр ээжтэйгээ Висконсин руу нүүсэн байна. Тэнд түүнийг эрэгтэй хамаатнууд нь байнга гоочилдог байсан ба 14 настайдаа хүүхэд төрүүлэх хүртлээ Oprah хар тамхи, архи, сексээс өөр зүйлийн талаар боддоггүй байв. Хүүхэд нь төрснийхөө дараа нас барсны дараа тэрээр эцэг рүүгээ Нэшвилл рүү нүүснээр карьерынхаа замналыг эхлүүлсэн байна. Олонд танигдаж эхэлсэн ч жин болон арьсны өнгөөр ялгаварлах асуудалтай тулгарсаар байсан төдийгүй шоуныхаа үеэр альтернатив сексийн чиг хандлагыг дэмжсэн дайсагналтай ч тулгарсан байна.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 6

2. Jim Carrey

Нягтлан бодогчийн ажилтай аав нь ажилгүй болсноор дөрвөн хүүхэд, эхнэрээ тэжээхийн тулд дугуйны үйлдвэрт ажилд оржээ. Гэр бүлээрээ тус үйлдвэрт ажиллах болсон тэд үйлдвэрийн зүгээс санал болгосон жижигхэн байшинд амьдардаг байв. Ажлын ачааллаас болж 10-р ангиасаа сургуулиа орхисон тэрээр үйлдвэрийн ажлын хажуугаар инээдмийн жүжигчний карьер хөөж эхэлжээ. Гэвч үйлдвэрийн нөхцлийг тэсвэрлэхэд тун хэцүү байсан тул тэд нүүж, вагончикт амьдрах болжээ. 16 настайгаасаа хүмүүсийн зүрх сэтгэлийг жүжиглэх чадвараараа татсан тэрээр удалгүй Лос Анжелес руу нүүж, жүжигчний карьер хөөх болсон байна.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 7

1. Shania Twain

2-хон настайд нь эцэг эх нь салснаар эхтэй нь гэрлэсэн Jerry Twain эгч нарынх нь хамт кантри дуучныг үрчилж авчээ. Эцэг эх нь бага мөнгө олдог байсан нь хоол хүнсээр дутмагхан өсөхөд хүргэсэн байна. Мөн эцэг эхийнх нь хүчирхийллийн гэрч болдог байсан тэрээр асрах газар руу илгээгдэхгүйн тулд хүүхэд байхаасаа бааранд ажил хийж, дуу дуулдаг байжээ. Дуучин нэрээр олонд танигдсаныхаа дараа 14 жил гэр бүл байсан Robert Mutt-аас салахад түүний хамгийн сайн найз Mary-Ann Thiebaud гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн түүний эрүүл мэнд, бие организмын асуудал нь түүний дуу хоолой, чадварт нөлөөлсөн байна.Сэтгэл эмзэглэм хүнд амьдралыг туулсан Холливудын алдартнууд 8

Эдгээр алдартнуудаас гадна төвөгтэй амьдрал туулсан олон алдартнууд байдаг байна. Leighton Meester-ийн ээж түүнийг төрсний яг дараа 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан бол Demi Moore-ын өсвөр насны эх нь эцгийнх нь нөлөөгөөр архины хамааралтай болсон байна. Woody Harrelson-ы эцэг гэрээт алуурчин байсан учир амьдралынхаа ихэнх хугацааг торны цаана өнгөрүүлсэн. Jack Nicholson эмээгээ өөрийнх нь ээж гэж бодож өссөн ч эгчийгээ гэж боддог байсан хүн нь төрсөн эх нь байсан. Charlie Chaplin ээжийнхээ хамт ядуу зүдүү амьдралыг туулж өнгөрүүлсэн.

3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. ямар тэнэг юм бэ

    2014/11/13 at 13:59

    танайх энэ орчуулгаа google translate-ээр орчуулдаг юм уу? ойлгож унших гэж бөөн юм болохийн

  2. bi

    2014/11/13 at 22:37

    Ёооооооо бурхаан яацан орчуулга гэхээрээ ийм байдым бээ ном уншиж монгол хэлээ эхлээд сур. Уншиж ойлгох гэж бөөн юм боллоо англиар нь тавьчихсан нь шулуухан байждээ

  3. ОРЧУУЛГА

    2014/11/14 at 10:48

    Орчуулга гэж үгээр биш УТГААР орчуулахыг хэлнэ :P

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *