Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн хэн байсан болон түүний амьдралын сонирхолтой түүх

0

Өнөө цагийн хамгийн баян хүнээр Амазон сайтын үүсгэн байгуулагч Жефф Безос болон бизнесмэн Элон Маск нар нэрлэгддэг. Тэгвэл нэгэн цагт тэдний нийт хөрөнгөөс ч илүү их хэмжээний хөрөнгө чинээтэй нэгэн эр амьдарч байсан нь Малигийн эзэнт гүрний хаан Манса Муса байв.

Манса Муса нь баруун Африкийн Малигийн эзэнт гүрний удирдагч байв.

Нэгдүгээр Муса нь 1280 онд мэндэлсэн бөгөөд хожим Манса буюу эзэн хаан, султан гэх утга бүхий хэргэм зүүж, 1312 онд Малигийн эзэнт гүрний хаан ширээнд заларчээ.

Түүний өмнө ах Манса Абу-Бакр нь эзэн хаан байсан ч Атлантын далай хүрэх их аялалд гараад эргэн ирээгүй тул ийнхүү тэрээр ахыгаа залгамжилжээ. Малигийн эзэнт гүрний газар нутаг Манса Мусагийн захиргаа дор асар ихээр өргөжин тэлж Атлантын далайгаас өнөөгийн Нигер хүртэлх 3200 км сунаж тогтсон асар уудам нутгийг эрхшээлдээ оруулж байв. Түүнчлэн өмнө зүгт өнөөгийн Мавритани, Буркина Фасо, Гамби, Гвиней Биссау, Гвиней, Зааны ясан эрэг зэрэг орнуудын газар нутаг багтаж байв. Иймээс ч тус улсын үеийн хууль цааз, хэл соёл өдгөө тэдгээр орнуудад уламжлагдан хадаглагдан иржээ.

 

Манса Мусагийн эд хөрөнгийг түүний эрхшээсэн газар нутгийн эд баялгаар тооцож гаргажээ.

Lily FRANEY/Gamma-Rapho

14-р зуунд Малигийн эзэнт гүрний мэдэлд дэлхийн нийт алтны тэн хагас нь ноогдож байсан бөгөөд зөвхөн энэ баялгаар нь л авч үзвэл тэрээр дэлхийн түүхэнд төрөн гарсан хамгийн чинээлэг хүн болон хувирах аж. Түүнчлэн тухайн цаг үед Африкийн бүхий л худалдааны томоохон хотууд Манса Мусагийн эзэнт гүрэнд хамаарч байсан гэдэг.

 

Түүний нийт хөрөнгө 400 тэрбум америк доллараар үнэлэгддэг.

© Jean_Nelson / Depositphotos.com, © PopularImages / Depositphotos.com

Манса Мусагийн нийт хөрөнгийн хэмжээ өнөө цагийн хамгийн чинээлэг эрчүүд болох Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос болон Тесла компанийн үүсгэн байгуулагч Элон Маск нарын хөрөнгийг нийлүүлснээс ч илүү гарах аж. Дээрх тэрбумтнуудын нийт хөрөнгө 200 тэрбум орчим доллар бол Манса Мусагийн нийт хөрөнгө 400 тэрбум доллараар үнэлэгддэг ажээ.

Энэ тухай нэгэн судлаач багш ВВС сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Сүүлийн үед Мусагийн эд хөрөнгийн талаар гайхмаар тоо баримтууд их гарч байгаа ч үнэн хэрэгтээ түүний эд хөрөнгийг нарийн тооцоолж гаргах ямар ч боломжгүй” хэмээжээ.

 

Ариун Мекка хүрсэн түүний аялал туйлын элбэг дэлбэг, тансаг байв.

© Depositphotos.com

Тэрээр 1324 онд Манса Муса язгууртнууд, цэpгүүд, боoлууд тэргүүтэй 60,000 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ариун Мекка хүрэх аялалд гарч байсан түүх бий. Түүнчлэн тэдгээр хүмүүсийг хооллох олон мянган ямаа, хонь туувраар авч явсан ба мөн ижил хэмжээний алтыг тэмээн жинд ачиж явсан гэдэг.

 

Тэрээр тун нигүүлсэнгүй, өгөөмөр нэгэн байв.

© Abraham Cresques / Wikimedia Commons, © Public Domain

Түүхчдийн үзэж буйгаар Манса Муса аялалынхаа туршид замд таарсан Кайр болон Медина гэх мэт хотуудад таарсан ядууст алт мөнгө бэлэглэж, дурсгалын зүйлсийн хариуд алтаар шан харамж олгож явсан ажээ.

 

Тэрээр Кайр хотод хэт их алт тараасан тул эдийн засгийн хямрал үүсгэж байжээ.

Print Collector/Getty Images

Тус хотын захирагчийн өгүүлснээр Манса Муса Кайр хотод хэт их алт мөнгийг тараасан тул эдийн засгийн хямралын эхлэл болсон хэмээжээ.

Түүнчлэн тэрээр аялалын явцдаа улс орноо зүүн зүгт тэлж байсан түүх ч байдаг. Тухайлбал тэрээр эл аялалынхаа явцад Сахарын цөлийн зүүн өмнөд хэсэгт оршин байсан Сонхайн эзэнт улсын нэгэн хэсэг болох Гао нутгийг эрхшээсэн бөгөөд өөрийн хаанчлалын үед их сургуулиуд, номын сан гэх мэт олон зүйлсийг бүтээн байгуулж байсан түүхтэй. Тэдгээр барилга байгууламжуудаас өдгөө ч хадгалагдан үлдсэн нь бий.

 

Манса Муса газрын зураг дээр өөрийн орныг гарган ирсэн шигээ өөрийнхөө дүрийг ч мөнхөлжээ.

Fotosearch/Getty Images

1375 онд зурагдсан Каталаны Атлас дээр хаан сэнтий дээр баруун гартаа үнэт эдлэл барьж суусан нэгэн хааны дүр зурагдсан нь Манса Муса байв.

Манса Мусагийн хаанчлалын үед холбогдох “Алдагдсан алтан хот”-ын тухай түүхийг сонссон алтны хайгуулчид өдгөө ч Сахарын цөлөөр хэрэн хэсч тус хотыг хайдаг билээ.

 

Манса Мусаг өөд болсны дараа түүний их эзэнт гүрэн мөхжээ.

Баруун Африкийн соёл, боловсролд туйлын их хувь нэмэр оруулсан эзэн хаан Манса Муса 1330-аад онд өөд болсон бөгөөд түүний хүүхдүүд эзэнт гүрнийг олон хэсэгт бутарган хувааж байх зуур Европын эзлэн түpэмгийлэгчид Умард Африкт түрэн орж ирснээр их эзэнт гүрний ноёрхол төгсгөл болжээ. Иймээс ч өдгөө Малигийн эзэнт гүрний оргил үеийн түүх бидний үед өвлөгдөн ирээгүй ажээ.

Хэрэв Манса Муса өдгөө амьд сэрүүн байсан бол түүнийг юу хийгээсэй гэж та хүсч байна вэ?

6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.