Аав, ээж нарын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ялгаатай хэдий ч хайр нь адилхан болохыг харуулсан 15 комикс

0

Аав, ээж нарыг аль ч өнцгөөс харсан хамаагүй тэд хүүхэд хүмүүжүүлэх байдлаараа эрс ялгардаг. Тэд хүүхдүүдтэйгээ өөр өөр тоглоомоор тоглоно, сургууль дээр үүссэн таагүй байдлыг өөр өөрөөр хүлээж авна, тэр бүү хэл хүүхдээ усанд оруулахдаа хүртэл өөр өөрийнхөө арга барилыг ашиглана. Эцэг, эх заримдаа санаа нийлэхгүй зөрөх тохиолдол ч гарна, гэхдээ нэг л зүйл өдрийн нар шиг тодорхой: аав ч тэр, ээж ч тэр хүүхдэдээ адилхан хайртай. Тэр хайр өөрөөр илэрч байгаад эмээгээд байх шаардлага ч бидэнд алга.

Аав, ээж нарын хүмүүжлийн арга барилын ялгааг харуулсан амьдралтай тун ойр комикс зургуудыг сонирхоорой.

Ээж усны хэмийг яг тохируулахыг хичээдэг, харин аав усанд далайн тyлаан зохион байгуулж ч магадгүй

 

Ээж охиноо баярын хамгийн үзэсгэлэнтэй Цасан гоо байлгахын тулд шөнө нойргүй хоноход ч бэлэн. Харин аав тухайн цаг мөчийг нь тулгаж, бүгдийг ургуулан төсөөлнө

 

Төрсөн өдрөөр ээж хүүхдийн жүжигчид хөлслөн кафед бүх найз нарыг нь урьж өргөн баяр зохион байгуулж өгдөг. Харин аав шаардлагатай бол гүнжийн хувцас өмсөхөд ч бэлэн

 

Ээж сайн анд нөхөр байж, тэвчээртэй байхыг сургадаг бол, аав – хүчтэй бас зоригтой байхыг сургана

 

Урам зориг өгөх аргууд нь ч өөр. Хамгийн гол нь үр дүнтэй л байх ёстой

 

Аав галзуу санааг ч дэмжихэд бэлэн. Гэхдээ аюулгүй байдлыг бүрэн хянана

 

Ээж ч тэр, аав ч тэр хүүхдүүдээ сайн сайхан зүйлд дурлаж сургахыг хичээнэ. Гэхдээ тэдний гоо сайхан гэдэг ойлголт нь бага зэрэг зөрөлдөөд байдаг юм

 

Ээж нар хэцүү асуултанд ч торохгүй хариулж чадна. Аав нар ч гэсэн хариулна л даа, гэхдээ өөрийнхөөрөө

 

Аав, ээж хоёр хоёулаа бага насныхаа тухай ярих дуртай

 

Эцэг, эх хүүхдээ насанд хүрснийг өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг ч ямар нэгэн байдлаар хүүхдээ дэмжиж туслахыг хүссээр л байдаг

 

Ээжтэйгээ цуг хүүхэлдэйн киноны бүх дууг цээжилдэг, харин аавтай – мангасаас айхаа болино

 

Заримдаа ээж ухамсраараа удирдана, харин аав – зүрхээрээ

 

Тэд хоёул хүүхдийнхээ төлөө санаа зовно, гэхдээ энэ мэдрэмжийг өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг

 

Ээж усанд живэхгүй байхыг зааж сургана, харин аав “бөмбөг” шиг үсэрч хэдэн мянган бөмбөлөг үүсгэхийг зааж өгнө

 

Хүүхэд амьдралынхаа хүнд хэцүү үед аав, ээжээсээ тусламж дэмжлэг авч чадна гэдгээ ухаарсан байдаг

Таны эргэн тойронд эсвэл танай гэр бүлд хүүхдийн хүмүүжилд өөр өөрөөр ханддаг эцэг, эх байгаа юу?

12
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nikolai Enhtsetseg

    Nikolai Enhtsetseg

    2022/01/16 at 21:20

    Huudee eejni bas aavni bolj yvjde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *