Нурууны талаарх сонирхолтой 6 баримт

2

Нурууны ач холбогдлыг үнэлэхэд хэцүү байдаг. Нуруу нь бидэнд хөдлөх боломжийг олгодог мөн мэдээллийг аянгын хурдаар дамжуулдаг зам юм.

Нурууны талаарх 6 сонирхолтой баримт 1

Нярай хүүхдэд илүү их нурууны яс байдаг

Нурууны нугасанд 13.5 сая орчим мэдрэлийн эс байдаг. Хүүхэд үүнийхээ талыг төрөхөөсөө өмнө алдах боломжтой байдаг, иймд ээжүүд маань стресст орохгүй мөн гадны цочролд өртөхгүй байх хэрэгтэй байдаг.

Хүүхдийн нуруутай холбоотой өөр нэгэн баримт байдаг: дөнгөж төрсөн хүүхдийн нурууны яс их байдаг. Мэдээж хэрэг том болоход тэдгээр нь алга болдоггүй харин нийлж ургадаг байна. Тэдний 5 нь асуух нуруу болж үлдсэн нь ахар сүүл болдог. Хүн бүрийн ахар сүүл өөр өөр тооноос бүрдэж бий болдог.

Нурууны талаарх 6 сонирхолтой баримт 2

Өсөөд багасдаг

Өдрийн турш нуруу нь өсч богинсох чанартай байдаг байна. Татах хүч биднийг газар луу татдаг ба зуун кг даралтыг тэсвэрлэх чадвартай нуруу нь хүндийн хүчээс болж багасч эхэлдэг. Иймээс л сансрын нисгэгчид сансарт нисэхдээ заримдаа 5 см өсч чаддаг юм байна. Энэ шалтгаанаар 40 нас хүрээд хүмүүс жижгэрч эхэлдэг ажээ.

Энэ нь ташаа ойлголт биш харин жинхэнэ бодит байдал юм шүү. Ялангуяа спортоор хичээллэхгүй, нурууны уян хатан байдлаа алдвал эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Статистик мэдээгээр эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нурууны гэмтэл авах нь олонтаа байдаг ажээ: нурууны гэмтэл авсан хүмүүсээс 82% нь эрэгтэйчүүд байдаг байна. Тодорхой шүү дээ эрчүүд эрсдэлтэй тулгарах дуртай, автомашины осолд орох нь илбэг, спортын гэмтэл авах нь олонтаа тохиолдоно.

Нурууны талаарх 6 сонирхолтой баримт 3

Нуруу нугасны оношилгоо

Нуруугаа хайрлаж хамгаалах нь чухал. Заримдаа нуруу нь эзэндээ бусад эрхтэн дэх асуудлыг дамжуулж хэлдэг. Хэрэв хоол идсэний дараа нурууны дээд хэсгээр (цээж орчим) өвддөг бол ходоодны шархтай байгааг илэрхийлнэ гэж эрдэмтэд олж нээжээ. Хэрэв нуруунаас цавь руу үе үе өвддөг бол бөөрний чулуутай байж болохыг илэрхийлнэ. Мэргэжлийн бариачид эмчлүүлэгчийн нурууны ясыг тэмтрэх төдийд эрхтэний байдлыг мэдэж чаддаг.

Нурууны талаарх 6 сонирхолтой баримт 4

“Ухаалаг нуруу”

Нурууны сувгаар явах нугас нь өөрөө бие даан юм бодох чадвартай байдаг гэнэ. “Бие даан” гэдэг нь бидний организмын бүх үйл явцыг хянадаг тархинаас тусдаа сэтгэдэг гэсэн үг юм.

Нугас ба биеийн үс

Нугасандаа гэмтэл авсан хүний биеийн үс нь ахин ургахгүй байх бүрэн боломжтой юм. Тэр ч бүү хэл үсгүй болох ч магадлал бий. Хүний үс тархи руу мэдээлэл дамжуулж мөн мэдээлэл хүлээн авч байж ургадаг. Нуруундаа гэмтэл авсан хүний мэдрэлд доголдол үүссэнээр магадгүй үс ургалтыг зогсоодог байх.

Нурууны талаарх 6 сонирхолтой баримт 5

Хүний хэл нугасны талаар юу хэлдэг вэ?

Туршлагатай эмч таныг нурууныхаа аль хэсэгт гэмтэл авсныг хэлийг тань хараад л шууд хэлж чадна. Учир нь хүний хэл нурууны талаар мэдээлэл өгөх чадвартай байдаг. Жишээлбэл та хүзүү хэсэгтээ гэмтсэн бол хэлний үзүүр мурийсан байдаг, харин дунд хэсэгт гэмтсэн бол хэлний дунд хэсэг муруй байдаг.

 

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *