Хатан хаан Элизабет бол хүчирхэг бас ухаалаг эмэгтэй. Гэхдээ эдгээрээс гадна тэр өөрийнхөө биед маш их анхаардаг, хэдийгээр нас өндөр гарсан ч гэлээ. Хэрэв та үнэхээр сайн хоолны дэглэмийн зөвлөгөө хайж байгаа бол хатан хааны баримталдаг дэглэмээс суралцахад буруудахгүй.
2015 онд тэр хамгийн удаан хугацаанд улсын эрхийг гартаа авсан хатан хаанаар нэрлэгдсэн. Түүний эрүүл саруул байдалд олон хүчин зүйлс нөлөөлдөг боловч, идэж буй хоол хүнс бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг сайн мэднэ.
Хатан хаан Элизабетын идэх зуршил
Хааны ахлах тогоочоор ажиллаж байсан Darren McGrady, хатан хаан юуг хэзээ иддэг болох талаар дэлгэрэнгүй ярьжээ. Зарим нэг зүйлээс харахад, тэр хатуу хоолны дэглэм баримталдаг нь ойлгомжтой. Энэ талаар бидний олж мэдсэн гол зүйлсийг хүргэе.
1. Өглөөний цайны өмнө
Хатан хаан Элизабет тухайн өдрийн хувьд, эхний хоолоо идэх гэж тэгтлээ яардаггүй. Өглөөний цайгаа уухын өмнө шинэхэн хандалсан “Earl Grey” цайг сахаргүй уудаг. Ингэхдээ тэр бага хэмжээгээр жигнэмэг иддэг байна.
2. Өглөөний цай
Тэр өглөөний цайгаа үргэлж нөхөртэйгөө (Хунтайж Prince Phillip) хамт уух дуртай байдаг. Тэдний өглөөний цайнд цоохор майлз болон тараг байна. Мөн шарсан талхан дээр жимсний чанамал түрхэж иддэг.
3. Цардуул агуулсан хүнсийг өдрийн төгсгөлд үлдээдэг
Хоолны мэргэжилтнүүд үргэлж эрүүл, тэр тусмаа өдрийн төгсгөлд буюу орой зөв хооллох хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ дүрмийг хатан хаан Элизабет ч бас баримталдаг. Ойролцоогоор 13:00 цагийн үед тэр өдрийн хоолоо иддэг ба үүнд дандаа уураг болон хүнсний ногоогоор баялаг хоол хүнс багтана. Хатан хаан цардууллаг хоол хүнс болох гоймон, будаа эсвэл төмс зэргийг өдөр болон оройн хоолондоо идэхээс татгалздаг.
4. Өдрийн цай
Тэр магадгүй өдөр болон оройн хоолондоо супер эрүүл хоол хүнс хэрэглэдэг байж болох ч, хатан хаан өдрийн цагаар цай уух их дуртай. Өдрийн цайнд нь зөгийн балаар амталсан амттан болон кремтэй эсвэл шоколадтай бялуу багтана. Тэр бас хачиртай талханд дуртай.
5. Шоколаданд дуртай
McGrady хатан хааныг шоколаданд маш их дуртай талаар хэлсэн бөгөөд тэр түүнийг үргэлж шоколаданд дурлагч гэж дууддаг байжээ.
Эдгээрээс харахад, та хатан хааныг хоол унд идэхдээ тэгтлээ их энерги, цаг хугацааг зарцуулдаггүй болохыг анзаарч байгаа байх.
Тэр ихэнх цагийг нохойтойгоо хамт алхаж, морь унаж, аль болох идэвхтэй өнгөрүүлдэг байна.
Тэгэхээр түүний урт насалж буй шалтгааныг та мэдэж авсан учир амьдралдаа хэрэгжүүлж, түүн шиг эрүүл, зөв амьдраарай гэж хүсье!
Akhtoty Shynbolat
2019/10/10 at 21:04
Elizabeth❤️??
Enkhjargal Batsukh
2019/10/14 at 03:19
More beautiful