Samsung компани Galaxy A6, Galaxy A6+ шинэ утаснуудаа танилцууллаа

0

Шинэ утасны гол онцлог нь 16 болон 24 Мп бүхий селфи камер болон царай таних системээр утасны түгжээ тайлагддаг болсон явдал юм.

Samsung компани шинэ Galaxy A6 болон Galaxy A6+ утсаа сүр дуулиан багатайхан олны өмнө танилцуулжээ. Эдгээр утас нь хоорондоо хэлбэр загварын хувьд адил төстэй боловч техникийн зарим нэг үзүүлэлтээрээ ялгаатай байна.

Аль аль нь бүрэн металл их бие, 18,5:9 харьцаатай Super AMOLED дэлгэцтэй, Galaxy A6 утасны дэлгэцийн хэмжээ 5,6 инч, 1480*720 пиксел нягтралтай бол Galaxy A6+ утас нь 6 инч, 2220*1080 пиксел байх нь.

Жижиг хэмжээтэй утас нь 8 цөмт Exynos 7870 процессортой, 3 болон 4 Гб шуурхай санах ойтой, 32 болон 64 Гб багтаамжтай, microSD орох оролттой байна. Том утас нь адил хэмжээний шуурхай санах ой болон багтаамжтай байх боловч процессор нь Qualcomm Snapdragon 450 билээ. Батерей нь бас ялгаатай: 3000 болон 3500 мА/цаг.

Galaxy A6 нь f/1,7 өрцтэй, ард талдаа 16 Мп бүхий нэг камертай бөгөөд доор нь хурууны хээ мэдрэгч байрлажээ. Харин селфид зориулсан камер нь f/1,9 өрцтэй, 16 Мп. Аль аль нь LED гэрэлтүүлэгтэй.

Galaxy A6+ утасны хувьд нэмэлт 5 Мп мэдрэгчтэй ба энэ нь хөрөг зураг авахад зориулагдсан болно. Урд талдаа 24 Мп камертай.

Аль аль нь Android 8.0 Oreo үйлдлийн системтэй бөгөөд Wi-Fi болон NFC боломжтой, USB Type-C оролттой. Нүүр царайгаар таних системтэй.

5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *