Snapchat-ын загварлаг нарны шил зураг дарж, видео бичлэг хийж чадна

0

Ухаалаг хэрэгсэл таны амьдралын дурсамжтай мөчүүдийг буулгаж хадгалж чадна.

Snapchat энэ удаад Spectacles V2 хэмээх камертай шинэ загварын шил гаргажээ. Төхөөрөмж анхны хувилбараасаа ялгаатай, харахад жирийн л нарны шил шиг. Ус үл нэвтэрнэ, илүү гэрэлтэй шилээр хийгдсэн, өнгөний хувьд ч сонголттой. Spectacles V2 хүрээ нь нимгэн, ухаалаг гар утастай мэдээлэл солилцох хурд нь эрс сайжирсан байна.

Тусгай товчлуур дээр удаан дарахад гэрэл зураг авна, богино дарахад – 10 секундын видео бичлэг хийдэг. Нэмэлт даралтаар бичлэгийг дахин 30 секунд хүртэл хийхээр сунгаж болно. Микрофон нь салхины чимээг арилгаж хүний дуу хоолойг тэнцвэржүүлнэ.

Ухаалаг гар утастай холбохын тулд Bluetooth-ээ асаагаад 7 секундын турш гэрэл зураг дарах товчлуур дээр дарахад л хангалттай. QR кодыг уг компани ашиглахаас татгалзжээ. Контентын чанар HD-ээр гарна, ямар нэгэн утсан холболт хийх шаардлагагүй.

Камерын нууц байдлыг хадгалах зорилгоор бичлэг хийхэд багахан гэрэлтүүлэг асна, гэхдээ энэ удаад шар гэрэл цацрахгүй байхаар зохион бүтээжээ. Таны нарны шилэнд камер суурилуулсан гэдгийг тэр болгон анзаарахад хэцүү л болов уу.

Цэнэглэх гэр нь хэмжээгээрээ гуравны нэгээр жижгэрсэн, тийм ч учраас халаасанд бүрэн багтаж байгаа юм. Snapchat камерын чанарыг сайжруулсан, мөн батерейны хүчин чадал, санах ойн багтаамжийг ч нэмэгдүүлсэн байна. Энэ төхөөрөмж бүтэн долоо хоног ажиллах чадалтай бөгөөд энэ хугацаанд 70 орчим видео бичлэг хийнэ.

Нарны шил нь чамин бөгөөд үнэтэй болсон. Гурван өнгийн сонголттойгоор борлуулагдаж байна: хар, улаан болон цэнхэр. Уламжлалт эсвэл толин шилнээс та өөрөө сонголтоо хийнэ.

Spectacles V2 шил АНУ, Канад, Их Британи болон Францад аль хэдийн худалдаанд гарсан, 5-р сарын 3-наас эхлэн Европын 13 улсуудад зарагдаж эхэлнэ. Шилний үнэ – 150 доллар.

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *