
Хэдийгээр та ажлыг сайн хийж, гүйцэтгэдэг нэгэн байж болох ч, гэрийн засвар бага зэрэг төвөгтэй байдаг. Тэр ч бүү хэл зарим нэг аргуудыг туршиж үзэхээс ч аймар санагддаг. Өдөр тутмын амьдралд олон хүн өөрийн биеэр засварын ажил хийх шаардлагатай тулгардаг бөгөөд үүнд дараах бяцхан заль мэх болон лайфхакууд тус болно. Мөн таны бодож байгаагаас ч илүү ажлыг чинь хөнгөлж өгнө.
Манай хамт олон үргэлж уншигчиддаа зориулан сүүлийн үеийн, шинэ лайфхакуудыг хүргэхээр зорьдог билээ.
1. Хумсны будгийг ховхорч, хагарсан плитан дээр түрхэж битүүлэх боломжтой (яг тохирох өнгийн будгийг хэрэглэнэ)
2. “Өнгөө алдсан модон тавилгыг хушгаар үр, эргээд өнгө нь сэргэх болно.”

3. Хүрэхэд төвөгтэй газруудыг будахдаа бээлий болон оймс ашиглаарай

4. Силика гель буюу чийгшлээс хамгаалагчийг цахилгаан хэрэгсэл, тэр дундаа чийг авсан гар утсыг цэвэрлэхэд ашиглаж болно. Усанд унагасан утсаа будаанд хийхээс ч илүү ач тустай.

5. Хэрэв та эвдэрсэн хийн насосыг засах эсвэл шинэчлэх шаардлагатай нүүр тулгарвал, хуучин будгийн өнхрүүшийг ашиглах боломжтой.

7. “3M резинэн туузаар шалбарсан утсыг засаж болно. Энэ нь хар лент шиг наалдамхай биш учраас гарт наалдаж заваартахгүй.”

8. Илүү гарсан эрэг шураг, боолтыг хаяж гээхгүйн тулд хаана, ямар зүйлд ашигласнаа дараах байдлаар бичиж тэмдэглээрэй.

9. “Хэрэв таны USB кабелийн оролтны доорх нугалардаг хэсэг нь тасарч эхэлсэн бол гутлын тос, силикон эсвэл бусад резин туузаар бэхжүүлээрэй.”

10. Давхар өлгүүрийн тусламжтай багаж хэрэгслээ хатааж болно

11. Цагаан цуунд зэвэрсэн багаж хэрэгслийг цэвэрлэвэл илүү үр дүнтэй байна

12. Техникийн вазелин, гарын саван эсвэл нарны тос хаалганы болон тавилганы дуу орсон нугасыг тослох ач тустай.

13. “Шороо тоос газар унагалгүй хэрхэн хана өрөмдөх вэ?”

14. Соронзны тусламжтайгаар хананы хаана хадаас хадвал тохиромжтой болохыг олж мэдээрэй

15. “USB” кабелийг эвдрэхээс сэргийлж засах/насыг уртасгахын тулд, төмөр утас (эсвэл үзэгний пүрш) болон халааж агшдаг хоолой ашиглаарай.

16. Заримдаа байгаль эхэд хариулт нь байдаг…энэ шувуу хооллогч хөндлөвчгүй болсон тул оронд нь мөчир ашиглажээ.

Та эдгээр лайфхакуудаас алийг нь ашигладаг вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.








Tungalag Gr
2019/12/29 at 06:45
.