Цагаан гааны тусламжтайгаар бие болон үсэндээ хэрхэн анхаарал тавих вэ?

2

Цагаан гааг бие болон үсээ арчлахад нэн тохиромжтой байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэмээн үздэг. Эртний хятадын ном сударт хүртэл энэ тухай өгүүлсэн байна, уламжлалт анагаах ухаанд нэн өргөн хэрэглэдэг ажээ.

Цагаан гаа нь хоол боловсруулах эрхтэнд нэн тустай, булчингийн өвчин тэр бүү хэл зүрх судасны өвчлөлийн үед ч үр дүнтэй гэж үздэг.

Хэрвээ та энэхүү гайхалтай бүтээгдэхүүний ид шидийг мэдрээгүй байгаа бол одооноос хэрэглэж гоо сайхнаа дэмжээрэй.

Үсний ургалт болон үс уналттай тэмцэнэ

Үс унах мөн эрт бууралтах нь бие махбодид антиоксидантын дутагдал байгааг илэрхийлж байна.

Урт өтгөн үстэй болохыг хүсэх боловч унаад байна уу? Хуйхны цусан хангамжийг сайжруулахын тулд цагаан гаа хэрэглэнэ.

Хуйханд зориулсан маск

Цагаан гаа болон далдуу модны самрын тостой маск

Орц:

  • 2 х.х нухсан цагаан гаа
  • 1 х.х далдуу модны самрын эсвэл жожобагийн тос

Бэлдэх арга:

  1. Цагаан гааг жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглээд шүүсийг нь шахна.
  2. Далдуу модны самрын эсвэл жожобагийн тостой холино.
  3. Иллэг хийх байдлаар хуйхандаа түрхээрэй.
  4. 30 минут байлгаад хэд хэдэн удаа зөөлөн шампуниар угаана.
  5. Маскыг долоо хоногтоо 1 удаа түрхэнэ.

Цагаан гаа болон нимбэгийн шүүстэй маск

Орц:

  • 2 х.х цагаан гааны шүүс
  • 3х.х гүнждийн тос
  • 1,5 ц.х нимбэгийн шүүс

Бүх орцуудаа холиод долоо хоногт 3 удаа хуйхандаа түрхэнэ.

Цагаан гааны шүүсийг стакантай ус, шүүс, цай, сүүндээ хийж шим тэжээлийг нь авч байгаарай. Ингэснээр бие махбодь амин дэм, эрдэс бодисоор хангагдаж үсний эрүүл байдал сэргэнэ.

Хагтай тэмцэнэ

Хагнаас залхаж байна уу? Цагаан гаа нь хуйх цэвэрлэнэ, загатнаа арилгана, мөөгөнцрийн ургалтыг таслан зогсооно.

Цагаан гааны зөөлөн эдийг оливын эсвэл гүнждийн тостой холиод хуйхандаа 20 минут түрхэнэ. Дараа нь хэд хэдэн удаа зөөлөн шампуниар угаана.

 

Арьс сэргээх маск

Ийм төрлийн маск хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулна. Цагаан гаа маш их хэмжээний антиоксидант агуулдаг, эдгээр нь чөлөөт радикалтай тэмцэж хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгахад нөлөөлнө.

Үрчлээ, арьс унжих зэрэг нь – насны өөрчлөлтөөс үүдэлтэй коллагены хэмжээ багасч байгаатайгаар холбоотой гарч байгаа өөрчлөлт юм. Цагаан гаанд агуулагдах гингерол антиоксидант нь коллагены хэмжээ багасах үйл явцыг удаашруулахад нөлөөлнө.

Тал цайны халбага нунтаг цагаан гаагаар нүүрээ өдөрт хоёр удаа 5-6 долоо хоногийн хугацаанд арчаарай. Өглөөдөө алтан товч цэцэг, цагаан гаатай бүлээн цай ууж занш. Цайгаа зөгийн балаар амталж ууна. Энэ цай нь биеэс хорт бодис хөөхөд тусална.

Батганы дараах цагаан толбоноос салгана

Антиоксидант үйлчилгээ нь гипо пигмент толбыг эмчилнэ, арьсны өнгийг сэргээхээс гадна арьсны гадаргууг тэгшилж өгдөг.

Нимгэн хэрчсэн цагаан гаа эсвэл цагаан гааны шүүс шингээсэн хөвөнг толботой хэсэг дээрээ 10 минут жин болгож тавина. Нүүрний жирийн маск дээрээ 0,5 х.х цагаан гааны шүүс нэмбэл илүү үр дүнтэй болно.

Батга арилгана

Хэрвээ та батгатай тэмцэхдээ арьсаа элдэв химийн бодисоор гэмтээхийг хүсэхгүй байгаа бол цагаан гаа хэрэглэж үзээрэй. Цагаан гааны үрэвслийн эсрэг үйлчилгээ нь батгыг ул мөргүй арилгаж чадна.

Үрэвссэн хэсэг дээрээ цагаан гааны шүүстэй хөвөн тавина. Улайлт арилж, хаван ч буурна. Арьсыг үрэвсүүлэх нянгийн тоо багасч нүх агшдаг ажээ.

Цагаан гаа – эмзэг арьсны хувьд ид шидийн олз л гэж үзнэ.

Целлюлит арилгана

Целлюлит хүн болгонд л байдаг. Целлюлитыг ул мөргүй арилгах эмчилгээ байхгүй ч гэлээ цагаан гаа дахин гарахаас сэргийлнэ, өөрөөр хэлбэл эсийн хэмжээнд цусан хангамжийг идэвхжүүлж өгдөг байна.

Целлюлит нь цусан хангамжийн дутагдлаас болж үүсдэг гэж үздэг, цусан хангамж багассанаар коллаген ч мөн эвдэгддэг ажээ.

Целлюлитийн эсрэг скраб

  1. 0,5 стакан сахарыг 2 х.х оливийн эсвэл бүйлсэн самрын тостой холино.
  2. 2 х.х нухсан цагаан гааг 1 ц.х нимбэг шүүстэй холино.
  3. Бүх орцуудыг холиод өгзөг, гуяндаа түрхээрэй. Энэ арчилгааг шүршүүрт орохын өмнө хийнэ.

Та одоо цагаан гааны сайн талыг мэдэж авлаа, тиймээс хөргөгчиндөө ганц хоёр ширхэг цагаан гай байнга бэлэн байлгахыг зөвлөж байна.

Цагаан гааны жорыг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй!

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *