Жүжигчин Киану Ривз “John Wick: Chapter 4” кинонд хамтран ажилласан орлон тоглогч жүжигчиддээ £7,000 үнэтэй Ролекс бугуйн цагаар бэлэг барьжээ

0

Өнгөрсөн бямба гарагт нэрт жүжигчин Киану Ривз “John Wick: Chapter 4” кинонд тyлаантай үзэгдэлд орлон тоглож, хамтран ажилласан Bruce Lee Concepcion, Jeremy Marinas, Dave Camarillo болон Li Qiang нарыг кино зураг авалт амжилттай дууссаныг тохиолдуулан Парис хотын Le Bistro Paul Bert ресторанд хүлээн авч уулзан £7,000 үнэтэй Ролекс бугуйн цагаар бэлэг барьжээ.

Instagram/@jermskillz

Тус цаг нь анх 1953 онд худалдаанд гарч байсан, 100 метр гүнийн усыг тэсвэрлэх чадвартай Rolex Submariners загварын бугуйн цаг ажээ.

Rolex

“Robb Report” хэвлэлийн мэдээллэж буйгаар Oystersteel гангаар хийсэн, керамик ирмэгтэй, гэрэл цацруулагч бүхий цагийн тэмдэглэгээ, зүүтэй тус цагны шинэ загвар 2020 оны 9-р сард £7,000 үнэтэйгээр худалдаанд гарч байсан аж.

Rolex

Харин жүжигчин Киану Ривзийн хувьд цагны арын таг дээр тусгайлан, “The John Wick Five, Баярлалаа… Киану… JW4 2021” хэмээгээд дурсгаж буй жүжигчдийнхээ нэрийг сийлүүлсэн байжээ.

Энэхүү онцгой бэлгийн эзэн болсон Jeremy Marinas цагныхаа зургийг өөрийн цахим хуудастаа, “Хамгийн гайхалтай хаалтын бэлэг байлаа” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Instagram/@jermskillz

“John Wick: Chapter 4” киноны зураг авалт 2019 онд нээлтээ хийсэн “John Wick: Chapter 3 – Parabellum” ангийн дараагаар эхэлсэн бөгөөд тус киног найруулагч Chad Stahelski өнгөрсөн 4-р сард Collider хэвлэлд өгсөн ярилцлагадаа кино зураг авалт төлөвлөгөөний дагуу амжилттай хийгдсэн төдийгүй бүтээлдээ бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байгаа тухайгаа өгүүлээд буй юм. “John Wick: Chapter 4” кино ирэх оны 5-р сард нээлтээ хийхээр товлогдоод байна.

4
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *