Олон жилийн дараа алдартай дүрдээ эргэн ирсэн 13 жүжигчин

1

Заримдаа тэд эргэн ирцгээдэг. Олон жил буюу хэдэн арван жилийн дараа байсан ч хамаагүй. Хуучин дүрүүддээ тоглохоор эргэж ирсэн жүжигчдийг сонирхуулах гэж байна. Гэнэтийн гэж хэлж болохоор.

Энэ удаад зөвхөн 10 гаруй жилийн дараа эргэж ирсэн тохиолдлуудыг багтаалаа. Өнгөрсөн цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн бэлдсэн юм.

Нив Кэмпбелл “Scream” франшизын 5 дугаар хэсэгт Синди Прескотынхоо дүрээр 11 жилийн дараа эргэн иржээ

Dimension Films / Paramount Pictures

“Scream 4” кино 2011 онд гарсан бол тав дахь шинэ анги нь 2022 онд гарчээ.

 

Кортни Кокс мөн л 11 жилийн дараа “Scream” франшизын 5 дугаар хэсэгт Гейл Уэзерсийн дүрээрээ эргэж иржээ

Dimension Films / Paramount Pictures

 

Мөн адил эргэн ирэлтийг жүжигчин Дэвид Аркетт хийжээ. Тэрээр бас л 11 жилийн дараа Рьюи Райлигийн дүрийг бүтээсэн байна

Dimension Films / Paramount Pictures

 

Тоби Магуайр 14 жилийн дараа дахин нөхөрсөг хөрш хүн-аалз болон дүрээ амилуулжээ

Sony Pictures Releasing / Sony Pictures Releasing

“Spider-Man 3” уран сайхны кино 2007 онд гарсан бол “Spider-Man: No Way Home” нь 2021 онд гарсан юм. Мөн хүн-аалзын дүрд Эндрю Гарфилд ч гэсэн эргэж ирсэн, гэхдээ түүний хувьд ердөө 7-хон жилийн дараа иргэж ирж байгаа нь тэр.

 

Уиллем Дефо хорон муу санаат Green Goblin-ы дүрд бүр 14 жилийн дараа эргэн иржээ

Sony Pictures Releasing / Sony Pictures Releasing

Green Goblin чинь бас Норман Озборн гэдгийг мартаж болохгүй, “Spider-Man 3”-т Харри Озборн дүрээрээ гардгийг та санаж байгаа биз ээ?

 

Харрисон Форд 15 жилийн дараа Индиан Жонсын дүрдээ эргэн иржээ

Paramount Pictures / Walt Disney Studios Motion Pictures

“Indiana Jones and the Dial of Destiny” кино 2023 онд гарна. Үүнээс өмнө тус франшизын сүүлийн анги нь “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” 2008 онд гарч байжээ.

 

Аль Пачино 16 жилийн дараа “The Godfather Part III” кинонд Майкл Корлеонегийн дүрийг бүтээхээр эргэн ирсэн

Paramount Pictures / Paramount Pictures

Сонгодог бүтээл хэмээгдэх болсон гурвалсан киног нэг цаг хугацаанд хийсэн гэж ойлгогддог. Гэхдээ сайтар анхаарч харвал үгүй юм. “The Godfather Part II” нь 1974 онд гарсан бол гуравдугаар хэсэг нь 1990 онд гарчээ.

 

Альфред Молина 17 жилийн дараа Доктор Октавиусын дүрийг бүтээхээр эргэн иржээ

Sony Pictures Releasing / Sony Pictures Releasing

“Spider-Man 2” кино 2004 онд гарсан, харин “Spider-Man: No Way Home” нь 2021 онд гарчээ.

 

Киану Ривз “The Matrix” кинонд 18 жилийн дараа эргэн ирсэн байна

Warner Bros. / Warner Bros.

“The Matrix Revolutions” кино 2003 онд гарч байсан бол “The Matrix Resurrections” нь 2021 онд гарчээ.

 

Керри-Энн ч мөн 18 жилийн дараа эргэн иржээ

Warner Bros. / Warner Bros.

 

Брюс Уиллис 16 жилийн дараа “Split” киноны няцашгүй Харгалзагчийн дүрийг бүтээхээр эргэн ирсэн

Universal Pictures / Buena Vista Pictures

“Unbreakable” кино анх 2000 онд гарсан, харин “Split” 2016 онд гарчээ.

 

Сэмюэл Л.Жексон “Glass” киноны Ноён Шилийн дүрийг бүтээхээр 19 жилийн дараа эргэн иржээ

Universal Pictures / Buena Vista Pictures

Жүжигчин энэ дүрээ анх “Unbreakable” кинонд бүтээсэн бол 2019 онд гарсан “Glass” кинонд тус дүрээ дахин амилуулжээ.

 

Кайл Маклахлен 25 жилийн дараа Дейл Куперын дүрийг бүтээхээр эргэн ирсэн байна

New Line Cinema / Showtime

“Twin Peaks: Fire Walk with Me” кино 1992 онд гарсан, харин “Twin Peaks: The Return” нь 2017 онд гарч байжээ.

12
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *