Узбек үндэстний амтат плов хийх арга

4

Пловыг амттай бас үзэмжтэй болгохын тулд будаа усны харьцааг зөв тохируулах ёстой гэж боддог. Бага ус хийвэл будаа түлэгдэнэ, ус нь ихэдвэл – нялцайсан амтгүй плов болно. Нэг хэмжээ баримталж хийж байгаа ч гэсэн өөр өөр амттай болдог. Яагаад? Та өөр нэг дүрэм баримтлаад үзэх үү?

Плов нь узбек үндэстний хоол хэдий ч дорнын бусад улс орнууд бас хийж иддэг. Узбекистанд зөвхөн эрчүүд л пловыг хийнэ, бүгд өөрийн гэсэн жортой. Жор ямар байх нь хамаагүй, баримтлах 10 дүрэм бий. Уг дүрмийг үг дуугүй дагана. Та амттай плов хийхийг хүсэж л байгаа биз дээ?

 

Төгс плов хийх 10 дүрэм

1. Залуу будаа ашиглана. Будааг шалгахын тулд алгандаа үрж үзээрэй. Хэрвээ будаа үрч байвал хуучин будаа байна гэж ойлгон. Залуу будаа алганд хог үлдээж, хэлбэрээ алдахгүй.

2. Будааг урсгал усанд 8-аас доошгүй удаа угаана. Ус нь цэвэрхэн хэвээрээ үлдтэл угаагаарай.

3. Луувангаа үрж жижиглэхгүй. Урт нарийхан хэрчинэ. Лууван урт нарийхан байх тусам плов амттай болно. Хэрвээ жорд ганц лууван хий гэж заасан байсан ч хамаагүй тоог нь зоригтой нэм.

4. Зөв сав суулга сонгоно. Гүнзгий, ширмэн тогоо байх ёстой. Таглаа нь сайтар таглагдаж байх ёстойг анхаарна уу.

5. Амтлагчуудаа зөв цагт нэмнэ. Хэзээ вэ? Лууван, сонгино, махаа нэг саванд хийж хуурч эхэлсний дараа.

6. Будаа нь савны ёроолд хүрэх ёсгүй, харин мах, луувангийн дээр байх ёстой. Ёроолд хүрээгүй будаа нь илүү хөвсгөр болдог.

7. Плов хийж байхдаа будаа, махаа хутгаж болохгүй. Зөвхөн таваглахын өмнө л хутгана.

8. Плов болсны дараа алчууранд 40 минут бэгнэж боогоорой. Хоол тань илүү амттай болно.

9. Сармисаа хумс хумсаар нь салгах ч албагүй. Хоол болохын өмнөхөн будааныхаа голд тавь. Анхилуун үнэртэхээс гадна хоолыг чимэглэнэ.

10. Пловд зайлшгүй орох амтлагчууд – хурц перец (нунтаг, шинэхэн эсвэл хатаасан), кумины үр болон барбарис жимсгэнэ.

Будаа, усны харьцааны хувьд плов хийх арга барилаас шалтгаална. Хэрвээ та уламжлалт плов хийж байгаа бол бүх орцуудаа тусад нь болгох хэрэгтэй. Бас усаа будаанаасаа 2,5 дахин ихээр хийнэ.

19
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. плов хийж сурагч

    2018/04/25 at 13:34

    Усны хэмжээг зөв хэлж өгөө ч. Будааныхаа дээгүүр нэг хуруу орчим хэмжээтэй ус хийх нь зөв үү?

  2. Erka Eegii

    Erka Eegii

    2023/11/09 at 11:13

    За ёстой идэж чадахгүй юм билээ шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *