Эпплийн сансрын хөлөг шиг загвартай төв оффис

0

Эпплийн сансрын хөлөг шиг загвартай төв оффисЯмар нэгэн зүйлээр үргэлж онцгой, бүтээлч байдаг Эппл /Apple/ корпорацийн дараагийн гайхашруулах зүйлийг айФон 6 /iPhone 6/ гэж олон хүмүүс бодож байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Энэхүү шинэ гайхамшиг нь сансрын хөлөг шиг хэмээн тодорхойлогдсон шинэ Эппл кемпус 2 /Apple Campus 2/ төв оффисын байр юм. Эппл корпораци хоёр жил орчмын хугацаанд ажиллаж ирсэн энэхүү оффисынхоо тухай өнгөрөгч Баасан гаригт интернэтээр дамжуулан олон нийтэд сонордуулсан ба 12,000 ажилтныг тав тухтай, бүтээлчээр ажиллах нөхцлөөр хангасан, 4 давхар энэ аварга том шилэн байгууламжид хурлын танхим, фитнесс төв, алхаж шогших замууд болон ногоон байгууламжийг агуулжээ. Эпплийн ахлах дэд ерөнхийлөгч, санхүүгийн албаны тэргүүн Питер Оппенгеймер /Peter Oppenheimer/ хэлэхдээ “Технологийн ертөнц дэх хамгийн бүтээлч, хамгийн эвсэг багийнхны гэр” хэмээн тодорхойлсон энэ байгууламж уран барилга болоод иргэний инженерзүйн талаасаа төдийгүй энергийн үр ашигтайгаар шийдэгдсэн. Нарны энерги цуглуулагч хавтангуудаар дээвэр нь бүхэлдээ бүрхэгдсэн Эппл кемпус 2-ын дотор талын зохион байгуулалтын нууц бүрэн задраагүй байгаа бөгөөд 2016 онд барилгын ажил дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/23 at 15:36

  2. Зочин

    2013/11/02 at 23:35

    gaixaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *