
Хорвоо дэлхийн өдөр хоногууд эгэл жирийн атлаа ер бусын үйл явдлуудаар дүүрэн өнгөрсөөр … Тэдгээр эгэл өдрүүдийн эгэл бус агшин мөчүүд анхааралтай, мэдрэмжтэй хэн нэгний харцыг булааж, гэрэл зургийн хальснаа мөнхөрснөөр тэрхүү агшны гэрч болж чадаагүй өөр бусдын нүд сэтгэлийг баясгадаг. Үзэгч та бүхнийг ч бас эгэл атлаа эгэлгүй сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг үзэж, амьдралд хамгийн чухал зүйл болох хайрыг мэдрэхээс татгалзахгүй гэж итгэж байна. Танд сайн сайхны хүсэн ерөөе!


























































