Хүмүүс хайртай хүнээ араар нь тавьдаг 7 гунигтай шалтгаан. Мөн тэдгээрээс аз жаргалтайгаар зайлсхийх шалгарсан аргууд

2

Хамтрагчаа араар нь тавина гэдэг гунигтай зүйл, гэхдээ бусдыг эхлээд буруутгахын өмнө, оронд нь сэжигтэй цаг хугацааг гадарлаж, араар тавих болсон шалтгааных нь гол учрыг олж, түүнээс зайлсхийх нь чухал.

Бид бүхэн эрүүл харилцааг үргэлж дэмжихийг хүсдэг билээ, тэгээд ч эцсийн эцэст хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг нь нууц биш!

Хэн нь хайр дурлалын харилцаанд араар нь тавьдаг вэ?

Энэ сэдвийн хүрээнд хэд хэдэн судалгаа бий, гэхдээ анхаарах ёстой гол зүйл бол эмэгтэйчүүд эрчүүдээс дутах юмгүй, яг адилхан хэмжээнд хайртай хүнээ араар нь тавьдаг байна.

Alicia Walker 24-54 насны 50 орчим эмэгтэйчүүдтэй ярилцаж, өөрийнхөө “The Secret Lives of Cheating Wives” гэх нэртэй номдоо эмэгтэйчүүд 40 нас хүрээд төд удалгүй араар тавьдаг болох тухай бичжээ. Гэхдээ хэн ч гэрлэлтээ сүйрүүлэхийг хүсдэггүй байна! Тэд зүгээр л шинэ туршлагын араас эрэл хайгуул болдог.

Хайртай хүнээ араар нь тавьж буй эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн тоо ижилхэн байж болох ч, тэдний араар тавьж байгаа шалтгаан нь өөр өөр байдаг гэнэ. Ихэнхдээ эрчүүд хүсэл тачаалдаа хөтлөгддөг бол, эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлдөө автдаг байна.

© depositphotos.com

 

Хүмүүс хайр дурлалын харилцаанд нэгнийгээ араар нь тавьдаг шалтгаанууд болон тэдгээрээс хэрхэн зайлсхийх вэ:

© depositphotos.com

 

1. Хайр дурлалын харилцаан дахь хүсэл тэмүүлэл дутагдах

Энэ бол судалгаанд оролцсон хүмүүсийн хамгийн ихээр санал нэгтэйгээр хэлж байсан хариулт юм. Та хамтрагчтайгаа сэтгэл санааны хувьд холбоотой байх боловч, бие биенийгээ гэсэн хүмэл тэмүүлэл дутагдана, энэ нь магадгүй эцэстээ араар тавихад хүргэж болзошгүй.

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Хамтрагчтайгаа ярилцах, өөрт хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар нээлттэй байх, хамтрагчдаа хэрэгтэй байгаа зүйлийг үгүйсгэхгүй байх.
  2. Ямар нэгэн туршилт хийхээс бүү ай.
  3. Та хоёр хамтдаа сэтгэлзүйч дээр очиж болно, хэрвээ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстойгоо мэдэхгүй байгаа бол.
© depositphotos.com

 

2. Сэтгэл ханамж дутагдах

Энэ бол маш аюултай нөхцөл байдал, яагаад гэвэл хэрэв та сэтгэл санааны хувьд дотно байж чадахгүй бол, депресстэх болон аз жаргал мэдрүүлж чадах өөр эх сурвалжийг хайхад хүрнэ. Хоорондоо холбоо бага байх тусам, араар тавих боломж ихсэнэ.

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Хамтдаа ямар нэгэн утга учиртай зүйл хийж, бүтээх.
  2. Үйл хөдлөлдөө хариуцлагатай хандах. Хэрэв та алдаа хийсэн бол зүгээр битгий орхи. Шийдвэрлээгүй үлдсэн асуудал илүү олон асуудлыг үүсгэнэ.
  3. Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангах.
  4. Таны хамтрагчид бас өөрийн гэсэн бодол бий. Түүнтэй маргалдахын оронд, зөвшилцөх гээд үз.
© depositphotos.com

 

3. Таны хамтрагч өөр хэн нэгэнд ухаангүй дурлах

Тийм ээ, энэ бол үнэхээр хэцүү зүйл! Гэхдээ хайр бол заль, овжин мэхтэй холбоотой. Та магадгүй кофе шопод кофе уугаад сууж байх үед, гэнэт бүүм! Та нэг хүнийг олж харлаа, таны зүрх зогсох шиг л боллоо. Бид үүнийг тайлбарлах боломжгүй, гэхээ заримдаа сэтгэл хөдлөлийн илрэл, хувь заяа эсвэл карма зэрэг зүйлс энэ мэдрэмжийг эхлүүлдэг. Тэгэхээр та гэнэт хэн нэгэнд сэтгэл алдрах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Бүх харилцаанд сорилтууд гэж бий. Хэн ч төгс биш ба та энэ үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
  2. Хамтрагчтайгаа романтик харилцааг үргэлжлүүл. Харилцаанд ач тустай, түүнээс гадна хувь хүнд тааламжтай санагдана.
  3. Үйлдэл хий. “Би чамд хайртай” гэдэг үгийг хэлэх эсвэл сонсох сайхан боловч, үүнийг үйлдлээр баталж харуулах илүү гайхалтай.
  4. Хамтрагч болон өөрийнхөө биеэ даасан байдлыг хүндэтгэх.
  5. Ямар нэгэн зүйлийг хүчилж хийх хэрэггүй.
© depositphotos.com

 

4. Уур бухимдал араар тавилтыг эхлүүлэх

Та хамтрагчаа өөрийг чинь өвтгөсөн эсвэл хуурсан гэдгийг мэдэж байгаа, нэг бол сэжиглэж байгаа учраас хариугаа авахыг хүснэ!

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Өөрийгөө хянах тал дээр анхаарах, хамтрагчаа биш. Та бусад хүмүүсийн хийсэн үйлдлээс болж хариуцлага хүлээж чадахгүй, гэхдээ өөрийнхөө үйлдэл болон сэтгэл хөдлөлд хариуцлага хүлээнэ. Тайван байх нь илүү үр дүнтэй арга юм. Таны ааш занг дээр байлгах найз нөхдөө эргэн тойрондоо байлга.
  2. Хэн нэгнийг буруутгаж суухын оронд өөрийнхөө мэдрэмжийг бусадтай хуваалц.
  3. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хаалгыг гаднаас нь хаахын оронд, хамгийн зөв шийдлийг олох гэж хичээ. Таныг тайван байхыг хараад хамтрагч чинь хийсэн үйлдэлдээ гэмшиж, буруугаа хүлээх болно.
© depositphotos.com

 

5. Сониуч зан нөлөөлөх

Интернет. Танилцах зар. Фитнес заал. Та хаана л бол хаана уруу таталттай нүүр тулгарч болох ба зарим тохиолдолд сониуч зандаа хөтлөгдөж, хэн нэгний зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд, өмнөө шинэ зорилго тавихыг үгүйсгэхгүй. Энэ бол ширээний теннис тоглохоос өөр тэмцээн ба та зорилгодоо хүрэх хүртлээ хэн нэгэнд сээтэн хаяж, өдөх болно. Та хамтрагчдаа маш их хайртай боловч, танд шинэ сорилт таалагдана.

Хэрхэн зайлсхийх вэ:

  1. Өөрийгөө хянах нь буруу үйлдэл хийхээс хамгаална. Гэхдээ та хамтрагчаа хянах боломжгүй.
  2. Тухайн хүн харилцааны эхэн үед ямар ааш зан гаргаж байгааг сайтар анзаар. Хэрэв тухайн хүн ихэнх үед бусад хүмүүст хэтэрхий их ач холбогдол өгч байвал, энэ нь дээр дурдсан араар тавилтыг хийх өндөр магадлалтайг илэрхийлж байна. Магадгүй таны ирээдүйн хамтрагч тийм биш байж болно шүү дээ.
© depositphotos.com

 

6. Аргагүй нөхцөл байдалд буруутай зүйл хийх

Зарим нөхцөлд, харилцаанд дан ганц хамтрагч хангалтгүй байдаг. Учир нь зарим хүмүүс нээлттэй сэтгэхүйтэй байдаг байна.

Хэрхэн зайлсхийх вэ:

Хэрэв та уламжлалт хайр дурлалын харилцааг эрхэмлэж байгаа бол, хамтрагчтайгаа энэ талаар ярилцахдаа өөрийнхөөрөө байхаас бүү эмээгээрэй. Энэ нь эрүүл бус харилцаанаас эртхэн зайгаа барихад тусална, өөрөөр хэлбэл хожим нь шархалсан зүрхтэй, гунигтай дурсамжтай хоцрохгүй.

© depositphotos.com

 

7. Хайр дурлалын харилцаанд өөр амт оруулах

Харилцаагаа илүү сонирхолтой болго! Эрсдэл харилцааг илүү адал явдалтай болгодог. Адал явдлаар дутагдах эсвэл уйтгарт автсанаас болж, та магадгүй өөр шинэ харилцааг үгүйлж, гэртээ байхыг хүсэхгүй болох магадлалтай.

Хэрхэн зайлсхийх вэ:

Хамтрагчтайгаа шударгаар ярилцаж, өөрийнхөө хүсэж байгаа, өөрт хэрэгтэй байгаа, төсөөллийнхөө талаар хэлэхийн өмнө ямар нэгэн байдлаар яарч, шийдвэр гаргах хэрэггүй. Бүх харилцаанд өгсөж, уруудах үе гэж бий. Харилцаагаа илүү сонирхолтой болгох үүднээс хамтрагчтайгаа идэвхтэй байх догь санаануудыг бодож олоорой.

© depositphotos.com

Танд хайр дурлалын харилцааг эрүүл бас үнэнч байлгахад нэмэр үзүүлэх өөрийн гэсэн арга бий юу? Байгаа бол бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай!

22
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bymbaa Bymbajargal

    Bymbaa Bymbajargal

    2019/08/07 at 00:04

    Dawaadorj Dambajamts

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *