
Орчин үеийн технологийн ачаар найруулагч нарт жижиг хэмжэний зураг авалтын талбай, хэдэн камер, ногоон дэлгэц, компьютер байхад л хангалттай мэт санагдах үе бий. Гэвч үнэн хэрэгтээ чанартай уран бүтээлийн ард мэргэжлийн баг хамт олон ямагт байдаг гэдгийг мартах учиргүй биз ээ.
1. Davy Jones-ын аймшигт царайны цаана Bill Nighy байсан.

“Pirates of the Caribbean” киноны Davy Jones-ын дүрийг компьютер график ашиглан бүтээсэн гэж боддог хүмүүс олон. Гэвч үнэн хэрэгтээ түүний дүрийг жүжигчин Bill Nighy бүтээсэн бөгөөд нүүр дээрээ гэрэл ойлгогчтой цэг зуруулж, тусгай саарал хувцас өмсөж зураг авалтад орж байжээ. Түүний дүрийг Imocap технологи ашиглан яг л бодит мэт төрх, үйл хөдлөлтэй болгон харуулжээ.
2. Жүжигчин Michael Rooker Yondu-ын дүрд орохын тулд олон цагийн нүүр хувиргалт хийлгэж байв.

Тус дүрийн төрхийг бий болгохын тулд хоёр нүүр хувиргагч нэгэн зэрэг олон цагаар ажиллаж байсан гэдэг. Тэд түүний нүүр болон гарын арьсыг цэнхэр өнгөөр, хумсыг нь хар өнгөөр будаж, нүүр болон гар орчимд хагарсан мэт төрх гаргахын тулд ийнхүү олон цагаар ажиллаж байсан аж.
3. Найруулагч Garry Marshall өөрийн найруулсан кино бүртээ нэг л кино багийг ажиллуулахыг зорьдог.

Кино сонирхогчид найруулагч Garry Marshall-ыг бүтээсэн кино бүрийнхээ жижиг дүрүүдэд хүртэл өмнө нь хамтран ажиллаж байсан жүжигчдийг ахин тоглуулдаг гэдгийг андахгүй биз ээ. Тухайлбал, “The Princess Diaries” киноны оройн хоол идэж буй үзэгдэлд Mia шил хагалах үед нэгэн настай зөөгч түүнд “Ийм зүйл үргэлж тохиолддог юм” гэж тайвшруулдаг билээ. Тэгвэл яг тэр жүжигчин “Pretty Woman” кинонд Vivian-д хандан мөн ижил өгүүлбэрийг хэлж буй нь харагддаг ажээ.
4. “The Truman Show” кинонд кино найруулагч нь өөрөө харагддаг.

“The Truman Show” кинонд Truman-ыг унтаж байх үед төгөлдөр хуур тоглож харагддаг эр бол тус киноны найруулагч Phillip Glass ажээ. Тэрээр нэр бүхий хэд хэдэн киноны аялгууг зохиосны дотор “The Truman Show” киноны ая ч мөн адил орно.
5. “The Truman Show” кинонд гардаг ихрүүд бол тус киноны зураг авалтыг хариуцан ажиллаж байсан хамгаалалтын ажилтнууд байсан.

Тус кинонд Ron болон Don Taylor нэртэй цaгдаагийн хоёр ажилтан дүр бүтээж байжээ. Найруулагч Peter Weir тэднийг кино багийнхантай тун найрсаг, дотно харилцаж буйг анзаараад кинондоо дүрээ мөнхлөх боломжийг олгосон гэдэг.
6. “The Twilight Saga: Eclipse” киноны зураг авалтын үеэр жүжигчин Taylor Lautner хүн чоноос илүүтэйгээр усанд сэлэгч шиг харагдаж байсан.

Түүнийг чоно болон хувирсан байх үеийг компьютер график ашиглан бүтээсэн бөгөөд тэрээр ийм хувцас өмсөж, амьтан шиг хөдөлгөөн хийж жүжиглэж байжээ.

Кинон дээр сүрлэг харагддаг ч бодит байдал дээр инээд хүргэм байсан гэдгийг та бүхэн харж буй биз ээ.
7. “Knives Out” кинонд гардаг хөрөг зураг киноны төгсгөлд өөрчлөгдсөн байдаг.

“Knives Out” кинонд гардаг Harlan Thrombey-ын хөрөг зураг киноны эхлэл хэсэгт илүү хурц төрхтэй байсан бол төгсгөлд инээмсэглэсэн байдалтай болж хувирсан байдаг.
8. “Wonder Woman” кинонд Gal Gadot нисч буй үзэгдэлд ийнхүү тогложээ.

“Wonder Woman” киноны компьютер графикын багийнхан жүжигчин Gal Gadot-ын нисч буй орчныг хэрхэн өөрчилж, гэрэл, сүүдэр нэмж, үсийг нь засч, нүдний доорх хөxөрсөн хэсгийг ч далдалсан байгааг та дээрх зургаас харах боломжтой.
9. Joker-ын алдарт бүжиг найруулагчийн санаа байгаагүй.

Joker-ын алдарт бүжиг нь бүхэлдээ жүжигчин Joaquin Phoenix-ийн санаа байсан ажээ. Тэрбээр хөгжим явж эхлэх үед толь руу харж өөрийн хийж буй бүхнээ эргэцүүлэх ёстой байсан ч жүжигчин Joaquin Phoenix бүжиглэх нь илүү нийцтэй хэмээн шийдсэн нь тэр байсан гэдэг.
10. Жүжигчин Dwayne Johnson-ы хэтэрхий том булчингаас болж ахин зураг авалт хийх шаардлага тулгарч байжээ.
“Red Notice” киноны зураг авалтын үеэр жүжигчин Dwayne Johnson тансаг зэрэглэлийн спорт машинд сууж явах үзэгдэл гардаг. Гэвч зураг авалтын үеэр байрлуулж бэлдсэн машинд жүжигчин эр багтахгүй байсан тул зураг авалтыг ахин хийх шаардлага тулгарч байжээ.
11. Walt Disney-ийн зангиан дээрх тэмдгийн учир.

“Saving Mr. Banks” кинонд жүжигчин Tom Hanks, Walt Disney-ийн зүүдэг байсан зангиатай ижил тэмдэгтэй зангиа зүүж харагддаг. Тэгвэл тус тэмдэг нь “Smoke Tree Ranch” буюу Палм Спрингс дэх Walt Disney-ийн гэр бүлээрээ амардаг байсан газрыг илэрхийлдэг ажээ.
12. “Terminator Genisys” киноны Терминаторын залуу насны дүрд Schwarzenegger өөрөө тоглоогүй.

“Terminator Genisys” кинонд T-800-ийн дүрд 67 настай Schwarzenegger тоглосон билээ. Тэгвэл цаг хугацаагаар аялж өөрийн залуу настай тулaлддаг үзэгдэлд бодибилдингийн тамирчин Brett Azar тоглосон бөгөөд компьютер график ашиглан Schwarzenegger-ийн царайг оруулж байжээ. Уг эвлүүлгийн ажил 12 сарын хугацаанд үргэлжилж байсан аж.
БОНУС: “Avatar: The Way of Water” кинонд жүжигчин Kate Winslet тоглож буй нь.
“Avatar: The Way of Water” кинонд жүжигчин Kate Winslet чухам ямар дүрийг бүтээж буй нь тодорхойгүй боловч компьютер график ороогүй зураг авалтын үеэр ийнхүү харагдаж байсан нь камерын дуранд буужээ.
Хэдийгээр орчин цагийн технологийн хөгжил өндөр түвшинд хүрсэн байсан ч найруулагч, жүжигчин, эвлүүлгийн багийнхан сэтгэл нэгдэн хамтарч ажиллаж чадахгүй бол уран бүтээл төгс гүйцэтгэлтэй гарж чадахгүй гэдэгтэй та санал нийлэх үү?







