Галт тэрэгний нэг вагоныг тохижуулан амьдрах сууцаа болгосон эрхэм

0

Галт тэрэгний нэг вагоныг тохижуулан амьдрах сууцаа болгосон эрхэм


Тэтгэвэртээ гарсан тээвэр зуучлалын менежер, 60 настай Jim Higgins Британий хамгийн өвөрмөц байшингуудын нэгэнд амьдардаг. Английн Корнвалл мужийн Эштон хотод амьдардаг Jim Higgins-ийн байшин жинхэнэ галт тэрэгний нэг вагоноор хийгджээ. Букингемширийн уугуул Jim Higgins нь Эштон дахь газраа өөрийн хадам аав Charles Allen-аас авсан бөгөөд тэр газарт байсан Британий төмөр замын Great Western Railway компаний 130 жилийн настай хуучин галт тэрэгний вагоныг хөдөлгөж, шилжүүлэх боломжгүй байснаас үүдэн түүнийг байшингийнхаа нэг хэсэг болгон тохижуулах санаа төрсөн гэнэ.Mr Higgins-ийн хэлснээр энэ вагонд урьд нь 1930 оноос хойш нутгийн Elizabeth Richards гэгч эмэгтэй амьдардаг байсан байна. 1966 онд Elizabeth Richards-ыг нас барах хүртэл энэ вагон Lizzie-гийн ордон хэмээн нэрлэгдэж байжээ. Mr Higgins-ийн хуучин хадам аав тэтгэвэрт гарсныхаа дараа амьдрах газар хайн энд ирэх хүртэл вагон хэдэн жилийн турш хоосон байсан юм. Мидлсексээс ирсэн түүнд энэ газар маш их таалагдаж, энэ газарт зуны байшин барих зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан ч вагоныг тэндээс холдуулах аргагүй байсан учир вагоныг тойруулан байшингаа барихаар шийдсэн байна. Хэдийгээр Mr Higgins эхнэрээсээ салсан ч вагоныг сэргээн засах ажлаа хийсээр байсан төдийгүй хоёр сарын дараа гэхэд засварлах ажил бүрэн дуусгавар болжээ. Эцсийн эцэст хуучин вагоныг тохилог сууц болгон тохижуулж чадсан Mr Higgins одоо вагоноо музей болгож хувиргадаг юм билүү хэмээн бодож байгаа ч хараахан шийдээгүй байгаа гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/05/21 at 17:36

    goy ym be

  2. bayaka_0407

    2012/05/21 at 20:16

    nice

  3. Зочин

    2012/05/21 at 21:17

    чадаж байгаа юманд арга байхгүй шүү дэ энэ хүн бол үлгэр жишээ болсон сайхан хүн байна !

  4. Зочин

    2012/05/22 at 08:53

    nice

  5. RUBY_gem

    2012/05/22 at 13:06

    ajilgas yumaa

  6. 24c_Pl4yBoy

    2012/05/22 at 13:38

    kiki

  7. capaa7g

    2012/05/27 at 11:02

    zewuun yumaa :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *