“5 БАЙР” ХӨТӨЛБӨР -II ҮРГЭЛЖИЛСЭЭР…

0


Сая сая хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөө “Юнител” группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “5 БАЙР” ХӨТӨЛБӨР – II үргэлжилсээр хоёр өрх айлыг байртай болгоод байгаа билээ. Амьдралд тохиох хамгийн том бөгөөд хосгүй баяр хөөрийг бэлэглэсэн явдал нь хөтөлбөрийн бас нэгэн зорилго болж байгаа юм.

Ийнхүү ээлжит 3 дахь БҮРЭН ТАВИЛГАТАЙ БАЙР-ны эзнийг тодруулах сэтгэл догдлом агшин энэ сарын 28-нд МҮОНРТ-ээр орон даяар шууд явагдах гэж байна.
“Картаар цэнэглэсэн АЗ ЖАРГАЛ” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Учир нь БҮРЭН ТАВИЛГАТАЙ БАЙР-тай болох боломж хэрэглэгч бүрт нээлттэй. Урьдчилсан төлбөрт стандарт үйлчилгээний хэрэглэгчид HAPPY TIME-ийн 3000, 5000, 10000, DOPIN үйлчилгээний хэрэглэгчид 6000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд уг хөтөлбөрт хамрагдах юм. Та сугалааны эрх хэрхэн үүсч байгаад гайхаж магадгүй.Тэгвэл хэрэглэгч таны нэг удаагийн картын цэнэглэлтийн үнийн дүнгээс хамааран 2 – 8 ширхэг сугалааны эрх үүсэж байгаа бөгөөд хэрэглэгч хэдэн ч удаа дансаа цэнэглэж, хэдэн ч сугалааны эрхтэй болох боломжтойг та санаарай.
Байрнаас гадна IDEOS X5, LAVA, DOPIN, WIND зэрэг гар утаснуудыг дугаарын хамт үйлчилгээтэй нь авах болно.
Аз гэдэг амьдралаас танд өгч буй хамгийн ховор агаад том бэлэг юм, Харин та 3 дахь нь болоход бэлэн үү?

“ЗӨВ БОДОМЖ БҮХЭН САЙХАН, ТЭР БОДОМЖ НЬ ХҮНИЙ ТӨЛӨӨ БАЙХААРАА ДЭЭДИЙН БУЯН ЮМ”
[right]СГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар[/right]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *