Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд

0

“Хэрвээ миний амьдрал кино шиг байсан бол үүнд хэн ч итгэхгүй байх байсан” – Arnold Schwarzenegger

HC420SR

Энэ бол таны хувийн зугаа цэнгээнд зориулсан автомашин биш юм шүү. 12 метрийн урттай, 12.5 тонн жинтэй эрэг хавийн болон хилийн харуул манаанд ашиглагддаг эд. Хос Cummins дизель нь 28 узелийн хурд хүрэх бөгөөд энэ хурд таны хяналтаас гарч болзошгүй тул та маш анхааралтай байхаас гадна, тусгай хичээлээр хурдыг удирдаж эзэмшиж болох юм. Хэрвээ та нэг ч гэсэн бодит зүйл хийхийг хүсч байгаа бол энэ танд тохирно шүү.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 1

Conquest Knight XV

Хэн нэг нь хуяг хамгаалалттай араатанд бараг сая доллар үрж амжсан байхад та жирийн иргэнд зориулсан унаа худалдаж аваад, хэдэн жилийн дараа үнэ хаялцуулж яагаад болохгүй гэж. Учир шалтгаан нь ямар ч байж болно, гэхдээ 15 дугаар зууны үеийн рыцарь аян дайнд мордохдоо унах гэж байгаа биш дээ. Олон жилийн өмнө бол Ford пикап байсан, харин одоо бол сум үл нэвтрэх ачааны тэрэг болон өөрчлөгдөөд байна.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 2

T34B Mentor

T34B онгоц нь Дэлхийн II дайнаас хойш 21-р зууны эхлэл хүртэл Америкийн цэрэг дайн, үйлчилгээ, сургалтын зориулалтаар өргөн ашиглагдаж байсан. Хоёр суудалтай, гэмт хэрэг хийсэн хамтрагчтайгаа ч юм уу, хулгайлсан алтан гулдмайнуудаа хажуудаа тавиад хаашаа ч юм оргон зайлах боломжтой шүү.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 3

1964 Nissan Patrol

Өнөө үед Америкт Nissan Patrol тийм ч элбэг таарахгүй ч дэлхийн бусад өнцөг буланд энэхүү 4х4 автомашиныг өргөнөөр унаж хэрэглэж байна. Сүүлийн 60 жилийн турш Land Cruiser-тэй эн зэрэгцэн явж байгаа бөгөөд иргэний, цэрэг дайны зориулалтаар ашиглаж байгаа билээ.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 4

1974 BMW R90/6 Sidecar

Энэ сонгодог загварын 3 дугуйтаар салхи татуулан хурдлах нь та хэн нэгнийг элдэн хөөж, эсвэл өөрөө хөөгдөж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Та 115 км/ц хүртэл хурдлах боломжтой, энэ галзуу хурдыг та удирдах чадвартай байх ёстой нь дамжиггүй.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 5

3,600 морины хүчтэй хүчит завь

Уг нь 900 морины хүч байхад уг нь хангалттай л даа, гэхдээ энэ тохиолдолд бол үгүй юм. Энэ завь нийт 3,600 морины хүчтэй тэнцэхээр эд дээ. 1990 оны эхээр усан дээрх хамгийн хурдтай унаагаар тооцогдон дэлхийн усан уралдааны аврага авчирч байсан завь. Hovercraft шиг хуурай замаар явж чадахгүй ч 3,600 морины хүчтэй гэдгийг нь бүү мартаарай.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 6

1961 Aston Martin DB4

DB4 автомашин нь алдарт жүжигчин Шон Коннери-гийн (Sean Connery) тоглосон алдарт Жеймс Бонд (James Bond) 007 агентын унадаг унаагаар алдаршсан. Үүнийг дуурайлгахад амархан, багахан засвар хийгээд л үнэд хүрч мэднэ. 240 морины хүчин чадал нь бусдын талархалыг хүлээсээр л байгаа бөгөөд сэргээн засварласан нь түүнийг дахин төрсөн мэт болгож чадсан.

Arnold Schwarzenegger-т л тохирмоор eBay дээр зарагдаж буй хүчирхэг тээврийн хэрэгслүүд 7

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tanii 1 udaagiin tus 1000n jargal bolj ireh boltugai. Orood like share hiigeed uguurei bayrlalaa

    https://www.facebook.com/VivaBrandProperty/photos/gm.960520207315859/697139173746729/?type=1&theater

  2. О. Энхтайван

    О. Энхтайван

    2015/05/26 at 11:44

  3. Зочин

    2015/05/26 at 12:36

    хувийн танктай хүн эд нараар ч яахав дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *